Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010 » Өмнөд Африкийг зорих Азийн төлөөлөл тодрох дөхлөө

GD Star Rating
loading...

Өмнө нь та бүхэндээ Европын хэсгийг танилцуулсан. Энэ удаад өөрсдийн амьдардаг тивдээ болж буй тэмцээний явцыг хүргэе. 5 баг 2 хэсэгт тоглож байгаа ба эхний 2 байр эзэлсэн багууд нь шууд эрхээ авах юм. 3-р байранд орсон 2 баг хоорондоо плей-оффын схемээр тоглож, ялсан нь Далайн орнуудын аварга багтай тоглох юм. Далайн орнуудаас Шинэ Зеланд өрсөлдөгчгүй шахам торойж, одоо Азиас ирэх багийг хүлээж байгаа билээ.

Бүх тив дэх явцыг эхний шатнаас нь танилцуулах бодолтой байна. Азийн хэсгийн эхний шатанд 36 баг сугалаагаар тоглосон. Үүний дотор манай улс багтаж байсан ба 2007 оны 10-р сард Хойд Солонгост 4:1, 5:1-ээр хожигдож байсан. Ялсан 19 багаас өндөр оноогоор хожсон11 баг нь шууд 3-р шатанд шалгарах эрхтэй байсан ба нөгөө 8 баг нь хоорондоо тулж, хожсон 4 нь 3-р шатанд орох эрхээ авсан юм. Сугалаагаар Сингапур – Тажикстан, Индонез – Сири, Иемен – Тайланд, Хонконг – Туркменистан гэж таарсан. Тод хараар ялсан багуудыг нь тодруулав. Ингээд энэ 15 баг дээр нэмэгдээд 3-р шатанд хэсэг тус бүрээ ахлах 5 баг, нийт 20 баг дөрвөөрөө 5 хэсэгт хуваагдан өрсөлдсөн. Хэсэг бүрийн эхний 2 баг 4 дэх шатанд орох ёстой байлаа.

3-р шатны дүн

1-р хэсэг

Энэ хэсгийг тухайн үедээ үхлийн зоо гэж нэрлэж байлаа. Сүүлээсээ 2 дахь тойрогт Австрали Катарыг талбайд нь хожсон нь тэдний хувьд өдийг хүртэлх хамгийн чухал тоглолт нь байлаа. Хэрэв тэр тоглолтод нутгийн дэвжээ нь катарчуудыг ивээсэн бол Австрали өнөөдөр дэлхийн аваргаа гартаа хийх нь бүү хэл, гэртээ нулимстай сууж байх байсан биз ээ. Адилхан 7 оноотой байсан юм. Нөгөө тоглолт мөн л зочдын хожлоор өндөрлөж, эзэн баг болох Хятад 2014 оныг хүлээх ёстой болсон юм. Ирак эндээс маш чухал 3 оноо авсан. Харин дараагийн буюу хэсгийн сүүлийн тоглолтоо гэртээ Катарын эсрэг хийсэн. Аль аль нь 7 оноотой тул бөмбөгний зөрүүгээр Ирак 2-р байранд бичигдэж байлаа. Гэвч харамсалтай нь Азийн аваргууд маань Катарт 1-0-оор хожигдсоноор 4-р шатанд орж, цаашлаад түүхэндээ алтан үсгээр бичигдэж болох мөрөөдлөө өөрсдөө үгүй хийсэн юм. Энэ тоглолтыг дурссан ирак хүн болгон өнөөдөр дотроо уйлж байгаа нь лавтай. Гэхдээ тэд ирэх 6-р сард болох Тив хоорондын цомын тэмцээнд тивээ төлөөлөн орох тул тэр нь бага зэрэг сэтгэлийг нь зогоож байгаа байх. Өнгөрсөн 11 сард болсон энэ тэмцээний сугалааны өмнө Ирак Америктай нэг хэсэгт орохыг хүсч байна гэсэн мэдээ интернэтээс харж байсан, гэвч тэд 2 өөр хэсэгт орсон.

Австрали 10 оноо

Катар 10

Ирак 7

Хятад 6

Хятад сүүлийн тойрогтоо Австралийг хожиж, бүрмөсөн дампуурлаас улсынхаа нэр хүндийг аварсан юм.

2-р хэсэг

Сүүлээсээ 2 дахь тойрогт Оман Бахрэйныг талбайд нь заавал хожих хүнд даалгавартай хожсон ч 1 гоолтой тэнцсэн нь 4-р шатанд орох замыг нь нэгмөсөн хаасан.

Япон 13

Бахрэйн 11

Оман 8

Тайланд 1

3-р хэсэг

Ах дүү нар энэ хэсгээс гарах нь эхнээсээ л тодорхой байлаа.

Өмнөд Солонгос 12

Хойд Солонгос 12

Иордан 7

Туркменистан 1

4-р хэсэг

Мөн л шалгарах ёстой 2 баг нь шалгарсан.

Саудын Араб 15

Узбекистан 15

Сингапур 6

Лэбанон 0

5-р хэсэг

Энэ хэсэг бас л халуухан болж, өрсөлдөөн сүүлийн өдөр хүртэл өрнөсөн. Сүүлээсээ 2 дахь тойрогт Сири талбайдаа Иранд хожигдсон. Тэд ядаж 1 оноо зулгааж чадсан бол энэ нь алтаар үнэлэгдэх оноо байсан. Иран харин 3 оноо авснаар хэсгээсээ гарах эрхээ авч чадсан. Нөгөө тоглолт нь 5 оноотой Арабын Нэгдсэн Эмират Улс 4 оноотой Кувэйтын хооронд болсон. Кувэйт талбайдаа 2-2-оор тэнцээд явж байтал эсрэг баг нь шүүгчийн мэдлийн нэмэлт цагт гоолдсоноор тэдний мөрөөдлийг бүрмөсөн үгүй хийсэн юм. АНЭУ-д энэ гоол алтаар үнэлэгдэх гоол байлаа. Чухам энэ гоолны хүчээр тэд Кувэйтаас 4 оноогоор холдож, цаашлаад Сирээс байрыг нь булаах үндсээ тавьсан юм. Ингээд сүүлийн тойрог эхэллээ. Нэгэнт эрхээ авсан байсан Иран нэгэнт хасагдсан Кувэйтаас 3 оноогоо авснаар хэсгээ тэргүүллээ. Харин Сири АНЭУ-ын талбайд заавал 3 гоолоор илүү хожих биелшгүй даалгавартай очсон юм. Тэд гэхдээ энэ даалгавраа бараг л биелүүлсэн дээ. 3 гоол хийсэн ч тэдний амьдралыг үгүй хийсэн 1 гоолыг хаалгандаа алдчихсан юм. Сиричүүд энэ гоолыг одоо ч зүхэж байгаа биз. Ингээд оноо тэнцэж, бөмбөг тоолоход АНЭУ 1 гоолны зөрүүгээр дээр нь гарч, 4-р шатны эрхээ авсан билээ.

Иран 12

АНЭУ 8

Сири 8

Кувэйт 4

4-р шат

Яг одоо 4-р шат буюу дэлхийн аваргын эрх шууд олгох үе нь явагдаж байна. 3-р шатнаас шалгарсан 10 баг 2 хэсэгт хуваагдан тоглож байгаа. Европын хэсгийн адил өнгөрөгч 2 тоглолтоос эхлээд ярилцаад явья.

А хэсэг

Япон хүчирхэг Бахрэйнаас маш хэрэгтэй 3 оноогоо авсан. Бахрэйн л тэднийг яг ард нь гэзэг дараад явж байгаа юм. Узбек Катарыг бут ниргэсний дараа Австралид чимээгүйхэн хожин сенсаац дэгдээх зорилготой очсон. Гэвч Кенгероо нутагтаа өөрсдийгөө хүнд байдалд хийхийг хүссэнгүй, 2-0-оор хожсоноор хар тивийг зорих эрхээ бараг л гартаа хийчихлээ. Эсрэгээр Узбек шууд шалгарах мөрөөдлөө толгойдоо хадгалж үлдлээ. Катарын хувьд Узбекийн дараа Бахрэйнд хожигдсоноор Узбекийн нэгэн адил зөвхөн плэй оффт орохыг мөрөөдөх хэрэгтэй болсон.

Байр Улс Т/тоо Оноо

1 Австрали 5 13

2 Япон 5 11

3 Бахрэйн 6 7

4 Узбекистан 6 4

5 Катар 6 4

Бүгдийн эрхээ авна гэж таамаглаж байсан багууд эрхээ авах нь тодорхой болсон. Тэд нөгөө 3-аасаа нэг тоглолт дутуу байгаа. 6 сарын 17-нд Австрали Японыг хүлээж авах юм. Австралийн хувьд өмнөх шатнаасаа илүү шийдвэрлэх энэ шатны тоглолтууд нь хөнгөн тоглолтууд болж байна. Плэй оффт орох багийг таахад одоо хэлэхэд хараахан эрт ч хамгийн сайн хөзөр Бахрэйнд байна. Азийн хэсэг 6 сард 10 хоногийн дотор 3 тоглолт хийгээд дуусах юм. Бахрэйн 6 сарын 10-нд Австралийн талбайд очих ч долоо хоногийн дараа Узбекийг гэртээ тосох болно. Энэ тоглолт л бүхнийг шийднэ. Узбекийн нөгөө тоглолт нь Японтой байгаа. Катарын хувьд хамгийн хүчирхэг 2 багтай тоглох тул 2010 онд гэртээ зурагтаа үзэж таарч байна даа.

Б хэсэг

Нэг хэсэгт 5 баг байгаа тул тойрог бүрт 2 баг нь ганц тоглолтын хуваарьтай байгаа. Энэ удаад Өмнөд Солонгос Иран улсууд нэг тоглолт хийсэн. Өмнөд Солонгосын энэ тоглолт нь тэдний энэ жилийн хамгийн чухал тоглолт боллоо. Цус нэгт умард зүгийнхнээ гэртээ авчирсан. 2 талаас гоол оролгүй тоглолтын цаг дуусах дөхөж байлаа. Гэвч өмнө зүгийнхэн хэрэгтэй байсан гоолоо яаж ийгээд хийчихэв ээ. Стандарт цохилтын үед бүгд л үсрэв. Хойд Солонгосын хаалгач бөмбөг хаа явааг мэдээгүй байж байтал өнөөх нь замдаа ямар ч контакт авалгүйгээр гэнэтхэн өмнө нь унаснаа ойгоод орчихсон. Ингээд тэд хэсгээ тэргүүлээд эхэллээ. Хойд Солонгос энэ тоглолтын өмнө АНЭУ-ыг талбайдаа хожоод байсан юм. Энэ хожлынхоо хүчээр тэд одоо 2-р байрандаа бичигдсэн хэвээр үлдлээ. Саудын Араб юугаар ч сольшгүй 6 оноог авч чадсан. 4 оноотой явж байгаад Ираныг талбайд нь хожиж, тэдний дээр 1 оноогоор гишгэх болсон. Дараагийн тоглолтоо АНЭУ-тай талбайдаа хийж, 2-1-ээр хожигдож яваад тоглолтын төгсгөл рүү 2 гоол хийснээр бүр 10 оноотой болоодохлоо. АНЭУ дараалан 2 хожигдсоноор дахиад л өнжих боллоо.

1 Өмнөд Солонгос 5 11

2 Хойд Солонгос 6 10

3 Саудын Араб 6 10

4 Иран 5 6

5 АНЭУ 6 1

Нөгөө хэсгээ бодвол таамаглахад их хүнд байгаа хэсэг. Өмнөд Солонгос Иран 2 бусдаасаа нэг тоглолт дутуу байгаа. Хамгийн сүүлийн тойрог буюу 6 сарын 17-нд Иран Гуулин улсыг зорих юм. Энэ тоглолт бас ихийг хэлэх учиртай, гол нь Иран тэр хүртэл амжилтаар муугүй байх хэрэгтэй. Одоогоор ямар ч 2 баг нь эрхээ авч магадгүй байдалтай байна. Хамгийн өндөр магадлалтай нь Өмнөд Солонгос. Тэд хэсэгтээ хомоол хамж байгаа АНЭУ-тай тоглохоос гадна Иран, Саудын Арабын багуудыг гэртээ хүлээж авна. Хамгийн эхний тоглолт 6 сарын 6-нд Хойд Солонгосын талбайд хийх Ираны тоглолт байгаа. Эндээс нэг учир олдоно. Иран дор хаяж тэнцэх хэрэгтэй. Ер нь сүүлийн тойрог буюу 6 сарын 17-ны тоглолтууд л бүх юмны учрыг хэлээд өгнө. Чухам эндээс л ямар багууд шууд орох, ямар баг плэй оффт орох нь тодорно. Тэр хүртэл ихийг хэлж чадахгүй нь ээ. Тэр өдөр л Өмнөд Солонгос – Иран, Саудын Араб – Хойд Солонгос гэсэн гал гарсан 2 тоглолт болох юм. 6 сар ч хөлбөмбөгийн фэнүүдийн хувьд халуухан сар болох нь дээ. 6 сарын дундаас сүүл хүртэл Тив хоорондын цомын тэмцээн байгаа. Өмнөх аварга Бразил, дэлийн аварга Итали, Европын аварга Испани гээд л халуухан багууд байгаа. Тэр тусмаа Бразил Итали 2 нэг хэсэгт байдаг.

За ингээд Азийн хэсгийг танилцууллаа. Хэд хоногоос хар тивийн явцыг танилцуулна. Гэхдээ үнэн хэрэгтээ хар тивийн тэмцээн эхлээд ердөө ганцхан тоглолтууд хийсэн байгаа. Тиймээс өмнөх тойргуудыг нь танилцуулах болно. Энэ нь ирэх өвөл Анголд болох хар тивийн аваргын давхар сорил болсон тул ихээхэн сонирхолтой болсон билээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

18 Сэтгэгдэл

  1. nisdeg_melkhii says:

    HUURHII MUU YADARSAN HOID SO GARCHAASAI BAS ARABIIN NEG ORON BHGUI BOL UITGARTAI ZA YU GSN F.BALL-N FANUUD MINI 6SARD AZIIN TALBART BID UIDAHGUI NI

    GD Star Rating
    loading...
  2. Seke says:

    Энэ дунд манай Монгол явдаг бол мөн гоёоо.

    GD Star Rating
    loading...
  3. messi says:

    mongol geh zuudleed ch herregui biz de.

    GD Star Rating
    loading...
  4. Man U says:

    burhanii nas hurehgui gd onigoo bdag bizdeee

    GD Star Rating
    loading...
  5. P#24 says:

    neeree bdag bol saihan l bn.avarguudiin ligees iluu bndaa ooriin ornoo demjeed suujina gdg chin ain..,

    GD Star Rating
    loading...
  6. MAN UTD says:

    mgl yadaj erhiin tuluu toglodog ch boloosoi..ter tsagiig uzej chadah bolov uu hehehe

    GD Star Rating
    loading...
  7. М says:

    Үзэлгүй яаадийн. Муу амтай хогнууд вэ.

    GD Star Rating
    loading...
  8. barca fan says:

    ee medkudee bas l hetsuushdee mgl. hol bomgiin sportiig hogjuulii hogjuulii l geed bdiin tegeed unen amidraldeer heregjij bgaa ym bga ymu.oligtoi huuhduudiin togloh talbai bhgui bgaa hed in mongo togrog neheed hooj tuugaad bhaar odoo yaaj toglohveede.tegeed l 1 boon shoroon dund l bnshdee ter holboo ntr gj bdag suragtai ajilgu gazar in ym hum hiideg boloosoi.zaza monch hetsuudee

    GD Star Rating
    loading...
  9. Chimed says:

    burhanii nas ch hureh ni hurnee.harin ene baidlaaraa baival bidnii nas l hurehgui baih daa.Macao vs Mongol deer bol macao tiim ch sain bag bish baina lee.manaihnii oruulj baigaa goal ni bujignaan dundaas l oruulj bna lee.yg goe pass tsohilt inter bol neg ih saingui bna lee de.

    GD Star Rating
    loading...
  10. Chimed says:

    er ni park ji sung tai barildval bi er ni nilga shaana shde.cristiano ronaldog bol bi 1 garaaraa maniuldaad l gazar archina shde.mongolchuud bol baigalaasaa bie mah bodi setgel zurh ni zayatsan ard tumen.Ymar ch zuiliig hiij chadna.gants ter hugjuuleh asuudal l bna da.

    GD Star Rating
    loading...
  11. Blue boy says:

    mongol ylsiin 76 abilgach abilgald absan munguu sain dyraaaraa xandiblaad Soccer stadium bariad Football-iig xugjuulex xeregtei bna sh dee,Delxiin bux FAN-yyd uuriin ylsaa demjdeg bxad manaix Angli itali esppani brazil geed l sain dyraaraa xariin oron demjeed l

    GD Star Rating
    loading...
  12. Gal says:

    Fifa.com ruu orj Fantacy-d oroltson South Africa 2010 uzeh biletee hojooroi! Manaihan fantacy-d ih medremjtai shuu! odoo oroltsood ehlehed hojimdoogui bna. en.mcdonalds.fantasy.fifa.com/M/home.mc

    GD Star Rating
    loading...
  13. Undrakh says:

    fantasy-d yAJ OROLTSOH VE

    GD Star Rating
    loading...
  14. Undrakh says:

    medeh ni zaagaaad uguuch
    ee

    GD Star Rating
    loading...
  15. zoloo says:

    INTERNET ASHIGLAN MUNGU OLOX ARGA. tA TUXAIN SAIT-D BURTRUULEED MUNGU AVNA. NEG UDAA ZOCHILXOD 1$, IRSEN MAIL BURT 5$. http://hellishdollars.com/pages/signup.php?CO=zoloo

    GD Star Rating
    loading...
  16. man says:

    manaih hetsuu bagiin toglot buur hetsuu naad zah ni sagsaa haral daa manaid hul bumbugiin talbai bhgui gehed sagsan bumbugiin talbai oldohgui gej bitgii heleerei bagiin toglolt taarahgei gej ternii orond buudlaga buh geel gantsaarchilsan tuuld yavj bval barav

    GD Star Rating
    loading...
  17. Ganaa says:

    Zugeeree hezee negen tsagt uzne gedegt itgeh heregtey tegeed ter udriyg ugtaj zaluus bid ch gesen sanaachlagatay bh heregtey sh te.

    Unuudur Mongoloos yaduu zuduu Afrik tiviyn uls ornuud gaihaltay togloj bn sh te. Ene yu ve? Ulsiynh ni holboo sain ajillad bgaa bishee hamgiyn gol n huuhduudee sain demjij baruuniy hul bumbugiyn surguuliudad oruulj chadaj bgaa bhgui yu.

    Manai huuhduud Mongoldoo hicheelleed delhiyn tavtsand gishgen gedeg hetsuu tuunees bish Mongold bagiyn sport hugjihgui hugjih bolomjgui gej uzdeg uzel bol buruu shuu. Undur hugjsun ornuudiyn surgaltaas jishee avahguigeer hezee ch shineer tedniy hemjeend hurehgui sh te tiym biz dee. ok

    GD Star Rating
    loading...
  18. unuruu says:

    tiim ch tiim l dee texdee ma uls chadax ydax aaraa ajil j bga xvvxed zaluuchuud xangalttai demgideg bolson xarin end manai ulsiin xul bumbugiin xolboo yu xigeed bna aa jishee n unuudur mongold mash olon surguiltai ox deed dund geed l tgwel tednii xen n awrga iig l shalgaruulad baingiin temtseentei baixaas gadna gadagshaa tom tom surguiluud ene chigleleer xvvxed ywuulax xeregtei mgl chadaxgvi ym uu gwl tiim bish 1 2 3 4 5 6 myngan $ vntei surguuliud mash olon bna xamgiin gol n bol manai xolboo xixx zvvlee turtrei guul xamtar ch xiix baix guu yu daa ene bol nex tom asuudal bi xarin engchixsen baixad zaluus bid vxexeesee umnu mgl fb iin bagiig tv ger xarax l baix ( ene bol xetsvv zvil bish sh vv deee surguuliudiin bieiin tamiriin bagsh nart jaaxan mungu uguj bai amraltii udruur duguilan xicheel lvvled l tendees shiltiin todruulchxaach tgeed buur boloxgvi bol xandwiin dans neegeed l gadagshaa surga )………………….eooe

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: