Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Америк хөлбөмбөг » Домогт Жон Мадден зодог тайллаа

GD Star Rating
loading...

john-madden-thumbАмерик хөлбөмбөгийн амьд домгуудын нэг Жон Мадден зодог тайлснаа зарлалаа. Тэр тоглогч хийж биш, дасгалжуулагч хийж биш телевизээр америк хөлбөмбөгийн тоглолтыг тайлбарлан домог болж чадсан юм. Дасгалжуулагчийн хувиар Супер Боул хүртэж явсан тэр телевизийн тайлбарлагч, аналист болсноор тэр энэ төрөлдөө хамгийн шилдэг нь болсон юм. Түүнийг сүүлийн гучин жилийн хамгийн шилдэг мэргэжлийн спорт тайлбарлагч хэмээн бүх экспертүүд хүлээн зөвшөөрдөг.

Тэр хамгийн шилдэг тоглолтуудыг тайлбарлан, хамгийн шилдэг анализ, дүгнэлтүүдийг хийн, хамгийн өвөрмөц үгнүүдийг “хит” болгодог байжээ. Тэр мөн нисэхээс айн байнга автобусаар явдаг өвөрмөц нэгэн. Түүний хамгийн сүүлчийн тайлбарласан тоглолт нь Аризона болон Питтсбург багуудын хооронд болсон Супер Боул байжээ.

Тэр өдгөө 73 настай ба өөрийгөө цаг нь болсон гэж үзэн гавьяаны амралтаа аваад энэ намар эхнэртэйгээ хуримын 50 жилийн ойгоо тэмдэглэнэ гэжээ.

Түүний “Madden NFL Football” компьютер тоглоом нь бүх цаг үеийн хамгийн их зарагдсан тоглоом болж, өөрөө 2006 онд Алдрын танхимд элсэн орж байв.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Man U says:

    madden madden. ene neereee domog boltson hun dee. super bowliig irishd uzsen . pitsgerald laaj bsan. daanch arizona husuultsan. zia ter ch yahav, madden-iig hen orloj garch ireh yum boldoo, neleen hugatsaand l nfl iin fanuud tuuniig uguileh bhdaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: