Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Стэйплэс хүртэл Кобитой хамт (2-р хэсэг)

GD Star Rating
loading...

2806516328_343e597277ОС клубээс гарч 40 минутын турш явахдаа 37 хүний хүсэлтийг үл биелүүлж, 118 хүний гөлөрсөн нүдийг өнгөрүүлсний дараа бид LAX-ийн хажууханд байрлах El Segundo лейкэрсийн бэлтгэлийн залны гадаа ирэв.

12:03. Кобег хоёр цаг гаруй шидэлт, сунгалтийн дасгал хийсний эцэст бид хотын захын зочид буудал руу явах боллоо. Тэнд бид оройн тоглолт хүртэл байрлаж, мөн Кобед мөсөөр жин тавих, шүршүүрт орох, унтах, хооллох (тэр дандаа тахианы мах, цагаан будаа, броколи иддэг гэсэн бүр дандаа шүү), DVD үзэж судалгаа хийх  боломжийг нь хангадаг юм байна. Энэ удаа бид El Segundo-с гарахдаа нэг саарал том тэрэгтэй офицерийг дагав.

“Яагаад бид цагдааг дагаж байна вэ?” гэж намайг асуухад

“Яагаад гэвэл би мөсөө авах хэрэгтэй байна” гэж тэр хариулав.

“Бид өөрсдөө очоод авчихаж болохгүй гэж үү?” гэж намайг шалгаахад

“Тохирохгүй”

Чамд энэ таалагдаж байна уу? Түүний мөсийг цагдаа авчирч өгдөг байх нь..

“Хэрвээ зочид буудалд нойр чинь хүрэхгүй бол юу хийдэг вэ” гэж би түүнийг 110 North гудам руу залуураа эргүүлэх зуур нь асуув. “Гадуур гарч алхдаг юм уу” гэж намайг амандаа бувтнахад тэр инээн намайг яг л Nimrod гаригаас ирсэн хүн шиг харж, “Үгүй дээ, би түүгээр алхаж болохгүй. Лос Анжелэсийн захад ч Лейкэрсийн фэнүүд мундахгүй, тэнд Лейкэрсийн фэнүүд жирийн фэнүүдээс 10 дахин их бий” гэж тайлбарласан юм.

Жишээ нь: Нэг удаа Кобе өөртэй яг адилхан шивээстэй залуутай тааралдсан гэсэн. Үг үсэг бүрийг нь дуурайлгасан төдийгүй өнгө, фонт, бүр охиных нь нэр, эхнэрийнх нь нэр, библийн мөр, титэм гэх мэт бүгдийг нь. Тэгээд бүүр Ohio мужид шүү.

“Тэр үед би юу хэлсэн гээч? Үнэхээр гайхалтай байсан” гэж тэр инээнгээ хэлээд “Би дараа нь өөрийн хамгаалагчдаа: Энэ залуугийн social security (number)-г аваарай” гэж шивэгнэсэн юм даа гэв.

12:14. Биднийг 4 хамгаалагч залуу зочид буудлын үүдэнд угтан авав. Харамсалтай байсан ч  Ферраригаас салах ирж, бид шатаар өгсөн түүний өрөөг чиглэлээ. Өрөөнд орсны дараа бүх улирлын турш энэ өрөөг хөлслөхөд ямар үнэтэй болохыг төсөөлмөгц гэдэс минь базлах шиг болов. “Кобегийн түрийвчэнд юу байдгийг харсан хүн байдаг болов уу…”

0415reilly35:03. Өрөөний минь утасны жингэнэх дуу намайг сэрээж, харилцуурын цаанаас офицерийн баргил хоолой: “Ноён Reilly юу? Кобе нэг минутын дараа өрөөгөө орхих гэж байна, та даруй доор бууж ирнэ үү” гэх сонсогдлоо. Минутын дараа гэхэд би Кобетой хамт стэйплэс рүү хурдалж эхлэв. Зам зуураа би, энэ удаа аварга болохыг хэр хүсэж байна гэж асуухад “Чиний бодож байгаагаас ч илүү, намайг бүүр шөнө сэрэхэд хүртэл хүргэдэг гээч! ” гэсэн юм даа.

Одооны баг чинь үүнийг хийж чадах болов уу?

“Тиймээ, бид чадна. Өнгөрсөн жил Селтикс биднээс илүү “өлсгөлөн” байсан, тэдний баг “өлсгөлөн” ветерануудаар дүүрэн байсан”

Кобе, хэр удаан сагсан бөмбөг тоглох хүсэлтэй вэ?

“Би 40 нас хүртэл тоголмоор байна, гэвч тэр үед намайг багт нь тус болж чадна гэж хэн нэгэн хүсэх болов уу, эсвэл намайг тоглохоо болихыг хүсэх хүртэл нь гээд л ойлгочих”

Улаан Хьюндай унасан хоёр хос “Кобе, болгоомжтой тоглоорой” гэж хашгирах зуур шар Феррари стэйплэс центрийн тоглогчдийн орох хаалга руу эргэв. Зогсоолд биднийг толь барьсан залуу угтаж, буумагц Ферраригийн доогуур тэсрэх бөмбөг тавьсан эсэхийг нягталж эхэллээ. Энэ үед би юу олдох бол гэхээс жинхэнээсээ айж байсан гээч.

spaceballferrariyellowxxАзаар залуугийн олсон зүйл нь зөвхөн Mochachino кофены толбо байсан юм. Орох хаалганд ойртмогц бидний зургийг бүх талаас бүчин авсан сурвалжлагчид авч эхлэв. Би “илүүдэл хүн”  байхыг хүсээгүй тул Кобегоос зай аван зурганд гарахгүйг хичээн зогстол, тэр намайг суга татан хажуудаа авч “Үүнийг дээрэм гээд л, ойлгочих” гээд инээмсэглэн харлаа.Тэр үнэхээр мафийн толгойлогч шиг хувцасласан байсан бөгөөд би тэр үед яг л гэдэс нь өвдсөн хүүхэд шиг харагдаж байсан байх. Би түүнд талархаснаа илэрхийлэн, баяртай гэж хэлэх гэтэл тэрээр аль хэдийн гар утсаараа охинтойгоо “Ciao, Bella” гэж ярингаа хувцас солих өрөө рүүгээ алхан одсон юм.

5:31. Кобетой байсан 10 цаг 16 минут маань дууслаа. Тэр одоо тоглолтондоо бэлтгэж байгаа. (Лейкэрс энэ тоглолтонд Клипперсийг 88-85 буулган авч, Кобе 18 оноо, 5-15 амжилттай довтолсон байсан. Заримдаа хүн бүр алддаг шүү дээ) Миний хувьд гэнэт маш их ядарснаа мэдэрсэн ч, хаа нэгтээ нам гүм газар очиж Ariel in The Little Mermaid -ийг үзэх хүсэл төрж билээ..

reilly_rick_article06Rick Reilly нь 2009 оны 04 сарын 17-нд Denver Press Club-с үндэсний хэмжээнд хамгийн сайн сэтгүүлчид олгодог хүндэт шагнал болох Damon Runyon Award-ийн эзэн болох бөгөөд энэхүү шилдэг сэтгүүлчийн нийтлэлийг чадлынхаа хирээр та бүхэнд орчуулан хүргэлээ. Congratulations to him!

Эх сурвалж: http://sports.espn.go.com/

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

19 Сэтгэгдэл

  1. T.I. says:

    SG 40 nas hurtlee toglohod hetsuu bairlal shuu gehdee Kobe hzeech hogshrihgui uhehde bombog atgaad uhne….

    GD Star Rating
    loading...
  2. Нүгэл гэм :D

    GD Star Rating
    loading...
  3. P#24 says:

    “Чиний бодож байгаагаас ч илүү, намайг бүүр шөнө сэрэхэд хүртэл хүргэдэг гээч! ”

    Ene jjil avargalnaa..,

    GD Star Rating
    loading...
  4. carmelo says:

    “Тиймээ, бид чадна. Өнгөрсөн жил Селтикс биднээс илүү “өлсгөлөн” байсан, тэдний баг “өлсгөлөн” ветерануудаар дүүрэн байсан”
    gaihaltai yaag onood heltsen naasss

    GD Star Rating
    loading...
  5. Энэ жил Лэкерс арчинаа. Нийтлэлийн хувьд дэндүү ихийг хүлээсэн болоод ч тэр үү жоохон богинохон санагдчихлаа. Харамсалтай л юм. Гэхдээ tnx

    GD Star Rating
    loading...
  6. crusader says:

    Лейкерс энэ жил Леброныг яаж ч хичээгээд барахгүй. Леброн Кобигоос нас залуу, за энэ ч яахав яг үнэнийг хэлэхэд Леброн Кобигоос хамаагүй илүү та нар харж л байгаарай Леброн 30 настайдаа бүх статистик үзүүлэлтүүд нь Кобигийн статистикаас хамаагүй илүү гарчихсан байх болно. Леброн олон талын авьяас, хурд, атлетик чанараараа Кобигоос маргаангүй илүү.

    GD Star Rating
    loading...
  7. The Mamba says:

    Tiimee LAL awargalj chadna Kobe ch MVP bolj chadna LAL and kobe n fanud goy shu

    GD Star Rating
    loading...
  8. crusader utgagui yum bichihe bolioch Lakers lebronig barahgui ch geh shig shal soliotoin ene jil manai BOS arai l barahgui bha Lakers awarga boloh bh Kobe ch anhniha MVP g awad 4deh bogjo zuune gedegt itgejine

    GD Star Rating
    loading...
  9. BT says:

    Tiiml ym bol Tr mundag Lebron chn Kobe-gv olimp dlhiin awargad orohdo alt awahgv ysin. Kobe ilvshde. ene jilin alt awdagt KObe Jason Kidd 2 ylTchgv nulusun.

    GD Star Rating
    loading...
  10. Нас залуу болохоор илүү болчихдог гэнэ дээ. Сайхан үндэслэл байна. Харин ч залуу насны гайгаар туршлагагүйтэх вий дээ. Кливеланд Детройтыг ч барж идэж чадах юм уу, чадлаа ч бүсийнхээ аварга болно гэж лав байхгүй. Улирал, плэйофф шал өөр гэдгийн том жишээ болох вий дээ.

    GD Star Rating
    loading...
  11. Seke says:

    Энэ аварга авна , тэр аварга авна гэцгээх юм. Ямар зөн билэгчид биш дээ. Ядаж Semifinal болцон үед тэгэж ярьцгаагаач. Аварга нтрийн асуудал дэндүү эрт байгаан бишүү.

    GD Star Rating
    loading...
  12. Seke says:

    Цэлмэгээ гоё нийтлэл болжээ.

    GD Star Rating
    loading...
  13. Man U says:

    haha seke goe helsen

    GD Star Rating
    loading...
  14. muugii says:

    Lakers chadahgui.Cavaliers, Celtics baigaag bitgii martaarai.Ene jiliin M.V.P Lebron avah ni todorhoi bolson

    GD Star Rating
    loading...
  15. purevee says:

    za daa seke-giin heldeg unen shuu.Gehdee l Celtics avargalj Garnett maani finals M.V.P boloh boltugai

    GD Star Rating
    loading...
  16. Cali says:

    Tselmegee chamd amjilt husey! humuust yum orchuulj ugch bgaad.
    Gehdee “Энэ залууг ч мөн хамгаалах хэрэгтэй шүү” jishee n ene uguulber l gehed hudlaa orchuulsan bna.

    Social security nomeriig n olchih gej kobe guarddaa helsen bhgui yu,
    yun ene zaluug hamgaalah ve.

    eniig angli deer n unshsan saixan niitlel blee.

    GD Star Rating
    loading...
  17. Tselmeg says:

    Bayarlalaa, aldaa madag baisan bhaa. Zarim uguulberiig n utgachilj bish nairuulaad bichih ch tohioldol bailaa shuu dee kkk

    GD Star Rating
    loading...
  18. Tselmeg says:

    Ugaasaa eh survaljiig n bichchihsen baigaa ym chin eh niitleliig n Cali shig unshaad aldaa baival heleerei. Link n: http://sports.espn.go.com/espnmag/story?id=4068270

    GD Star Rating
    loading...
  19. aaya says:

    lebrond nas bas abyas chadbar geed l buh l zuil bn gehdee ene jil yaah argagui kobe iluuuu!!!!!!!!!! lebron hojigdoh yumuu? blok tabiulhaaraaih shataj togoldiiin bn leeee….. ene n her hemjeeniii turshlagatai buguj zuuhed belen eshiiig n haruulj bgaa yum daaa LAL bol olon jil olon udaa bugujniii tolooo togloood surchihsan bag sursan ch bureldhuuuun!!!!!!!!! harj l baiy ……. playoff bol uliraliiin toglolt bish boston l gehed ehniiihaa togloltond l tabiulchihlaa hsdeee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: