loading...
ҮСБХ-ны улирлын тоглолтууд дууслаа. Улаанбаатарын цагаар Ням гаригт плей-оффын тоглолтууд эхэлнэ. Аль баг аварга болох вэ гэдгийг ярилцахаасаа өмнө хэн хэн улирлын шагналуудыг хүртэх бол гэдгийг таамаглацгаая.
MOST VALUABLE PLAYER
ЛеБрон Жеймс, Кливленд Кавальерс
Өнгөрсөн улиралд ЛеБрон Жеймс лигийн үнэ цэнтэй тоглогчийн санал асуулгад 4-р байранд орж байсан бол энэ жил 1-т орох магадлал маш өндөр. Кливленд жилийн өмнөх улирлын тоглолтонд 45 хожиж 37 хожигдож байсан бол энэ улиралд 66 хожлоо. Багийнх нь энэ амжилын гол эзэн нь Леброн Жеймс. Тэр илүү сайн хамгаалдаг болсон, торгуулийн шидэлтээ сайн шиддэг болсон, мөн лидершип чанар нь маш сайжирсан.
Лиг зарим дүрмүүдийг шинэчилж, орчин үеийн өнгө төрхөө олсон 1973-74 оны улирлаас хойш бүтэн улиралд багаа нийт оноо, самбараас авалт, оновчтой дамжуулалт, блок шот, бөмбөг таслалтаар тэргүүлсэн Дэйв Коуэнс (1977-78), Скотти Пиппен (1994-95), Кевин Гарнетт (2002-03) нар дээр энэ улирлын ЛеБрон нэмэгдэж байна.
Ер нь энэ улирал бол ЛеБроны л улирал юм шиг санагдаад байна. Гэхдээ Уэйд, Коби нарыг мартаж болохгүй л дээ. Уэйдийн статитсикууд ЛеБроноос илүү байгааг ч онцлох хэрэгтэй. Уэйд дунджаар нэг тоглолтонд 30.2 оноо авч байсан бол Леброн 28.3, Уэйд 7.5 оновчтой дамжуулалт хийж байсан бол ЛеБрон 7.3, Уэйд 49.1 хувьтай довтолж байсан бол ЛеБрон 48.9, Уэйд 2.2 бөмбөг таслалт хийж байсан бол ЛеБрон 1.7, Уэйд 1.3 блок хийж байсан бол ЛеБрон 1.2 гээд гол статистикуудаар Майамигийн од илүү байгаа. Гэхдээ эдгээр багахан зөрүүнүүдийн дэргэд Кавальерсийн 66 хожил Хитийн 47 хожлоос хамаагүй илүү. Өөрөөр хэлбэл Кавальерс лигийн хамгийн сайн амжилттай баг. Энэ нь ЛеБроныг Уэйдийн өмнө оруулна. Үүнийг Уэйд өөрөө ч зөвшөөрсөн. Тэрээр нэг ярилцлагандаа “Миний сонголт бол ЛеБрон. Түүний энэ улирлын тоглолт итгэмээргүй сайн байна. Мөн Кавальерс одоогоор лигийн хамгийн шилдэг баг” гэж хэлж байж.
Кобигийн хувьд энэ улирал мөн л сайхан болж байна. Тэр 30 насыг давсан ч тоглолт нь сайн хэвээрээ, урьдын адил гялалзсаар. Гэхдээ MVP-г Коби энэ улиралд авахгүй, өөрөөр хэлбэл ЛеБроны өмнө гишгэж чадахгүй л болов уу. Тэглээ гээд Кобид сэтгэлээр унах шалтгаан байхгүй, тэр зөвхөн аваргын бөгж л бодож байгаа. Коби өмнө нь 3 аваргалахад Шакын нэр л түрүүнд дурсагддаг байсан тул Коби Шакгүйгээр аварга болох бодлыг 5 жил тээж явна. Өнгөрсөн зун Лейкерс Бостонд ялагдсаны дараа Шак нэгэн баранд “Коби надгүйгээр аварга авч чадсангүй” гээд райм хийж байсан түүхтэй.
Крис Пол гэмтэл бэртлээр дүүрэн Нью-Орлеансаа чирсээр плей-оффт багтаасан. Хэрэв Хорнетсийн тоглогчид бүтэн улирлын турш гэмтэл бэртлээс хол байсан бол багийнх нь амжилт илүү байх байсан байх. Пол лигийг оновчтой дамжуулалт, бөмбөг таслалтаар тэргүүлээд, оноогоор эхний 10-т орсон анхны тоглогч болсон. Мөн 1974 оноос хойш лигийг оновчтой дамжуулалт, бөмбөг таслалтаар зэрэг тэргүүлсэн 5 дахь тоглогч нь болсон. Хэрэв Пол улирлын сүүлийн тоглолтоо Спэрстэй хийхдээ 39 оноо авч чадсан бол (26 оноо авсан) нэг улиралд дунджаар 23-аас дээш оноо, 11-ээс дээш оновчтой дамжуулалт дундчилсан лигийн түүхэн дэх 4 дэх тоглогч болж, Оскар Робертсон, Мэжик Жонсон, Тини Арчиальд нартай нарын эгнээнд бичигдэх байсан. Энэ мэтээр Пол лигийн түүхэнд бичигдэх амжилтуудыг үзүүлсээр, үзүүлэх дөхсөөр л явна.
Энэ улиралд түүний хамтрагчид сайн байгаагүй. Чандлер, Пежа нар гэмтэлтэйгээ зууралдсаар, Жеймс Пози өөрийгөө өнгөрсөн зуны хамгийн оверрэйтэд наймааны эзэн хэмээн хэлэгдэхээр муу тоглож байсан бөгөөд Дэвид Уэст л түүнд хань болж байсан. Гэвч Хорнетс өрсөлдөөн ширүүн Өрнөд бүсэд бараг л 50 ялсан нь Полын л ач. Тиймээс Пол улирлын үнэ цэнтэй тоглогчид дээгүүр өрсөлдөх байх. Гэхдээ л шагнал авч чадахгүй. Уг нь Нэш эхний удаа MVP авахдаа 15.5 оноо, 11.5 оновчтой дамжуулалт, дараагийн удаа авахдаа 18.9 оноо, 10.5 оновчтой дамжуулалт дунджаар хийж байж. Тухайн улиралд Коби дунджаар 35 оноо авч байсан ч Нэш MVP болсон. Харин Полын энэ улирлын статистик нь 22.8 оноо, 11 оновчтой дамжуулалт, дээр нь нэмээд 2.8 бөмбөг таслалт. Тэгэхээр MVP-д багийн амжилтыг ихээхэн хардаг нь харагдаж байна.
Эргээд ЛеБроны тухай. ЛеБроныг хойш нь татах ганц үзүүлэлт байна. Кавальерс энэ улиралд лигийн бусад 3 топ баг болох Лейкерс, Мэжик, Селтиксийн эсрэг 8 тоглохдоо 6-д нь хожигдсон тал бий. Гэхдээ л үүнийг мартацгаая. Энэ жилийн “MVP” бол ЛеБрон Жеймс. Үүнд эргэлзэх хэрэггүй.
ШИЛДЭГ ШИНЭ ТОГЛОГЧ
Дерик Роүз, Чикаго Буллз
Өнгөрсөн жил драфтын өмнө Роүз, Бисли нарын хэн нэг нь драфтыг тэргүүлэх нь тодорхой гэж яригдаж байсан. Буллзыг драфтын 1 номерын сонголт хийх үед би Кирк Хайнрич, Бен Гордон гээд залуу, авьяаслаг хамгаалагчид байгаа учир хамгаалагчийн байрлалын Роүз хэрэггүй байх, харин довтлогчоор тоглодог, өндөр, олон талын тоглолттой Бисли зөв сонголт болов уу гэж бодож байсан. Миний бодол буруу, Чикагогийн сонголт зөв байсныг энэ улирал харууллаа. Энэ улирлын шинэчүүлээс Өү.Жей.Майо, Руссел Вестбрук, Брук Лопес, Кевин Лав, Ерик Гордон нар багийнхаа гол тоглогчид болцгоосон ч дээрх тоглогчдын багууд дандаа хомоол хамсан гэхэд болно. Харин Роүзийн Буллз плей-оффт шалгарлаа. Энэ амжилтанд Роүзийн үүрэг их бөгөөд тэрээр хамгийн хэцүү буюу холбон тоглогчийн байрлалд сайн тоглож байна. Дээр нь 16.6 оноо, 6.2 оновчтой дамжуулалт, 47.2 хувийн оновчтой довтолгоо гэсэн статистик үзүүлэлттэй. Майо хэдий түүнээс олон (18.3) оноо авдаг ч Мемфис энэ улиралд ердөө 24 хожсон тул яавч Роүзтэй зэрэгцэхгүй.
Роүзд сул талууд байгаа л даа, мэдээж. Тэр хамгаалалтандаа анхаарах хэрэгтэй, талбай дээр зөв шийдвэр гаргахад сайн суралцах ёстой, мөн 3 онооны шидэлт хийж сурах хэрэгтэй. Гэхдээ л шинэ тоглогчийн хувьд одоохондоо Роүзийн тоглолт хангалттай. Тэр энэ улирлын шилдэг шинэ тоглогч.
ШИЛДЭГ 6 ДАХЬ ТОГЛОГЧ
Жейсон Терри, Даллас Маверикс
Энэ улирлын шилдэг 6 дахь тоглогч мөн л Техасаас тодрох бололтой. Өнгөрсөн улиралд Спэрсийн Ману Жинобили энэ шагналыг авч байсан бол энэ улиралд Далласын Жейсон Терри авах байх.
Хэдийгээр гэмтлээс болж 8 тоглолт өнжсөн ч Терри Далласын 2 дахь шилдэг тоглогчийн үүргээ улирлын турш хангалттай биелүүлсэн. Девин Харрис явж, Жош Ховард олон тоглолт өнжсөн тул Террид энэ үүрэг ноогдохоос өөр аргагүй. Тэрээр энэ улиралд нэг тоглолтонд дунджаар 33.6 минут тоглосон нь багтаа 3-т орох үзүүлэлт. Мөн нэг тоглолтонд 15.8 удаа довтолж байсан нь өнгөрсөн улирлаас 3.5-аар их, кареерийн дунджаас нь 2.5-аар их байв. Далласт Дирк Новицки л түүнээс олон шидэлт хийдэг. Дундаж оноо нь 19.5 бөгөөд энэ нь Атлантад байсан 2001 оны үеийнхээс хойшхи хамгийн өндөр үзүүлэлт. Багийнх нь амжилт ч муугүй, улирлын төгсгөлийг сайн хийж, зөвхөн плей-оффын эрхийн төлөө тоглож байсан баг бүсдээ 6-д бичигдэж чадсан. Терри оны шилдэг нөөц тоглогч.
Денверийн Жи.Ар.Смитийн нэр яригдаж байгаа ч тэр өнөөдөр 40 оноо аваад, маргааш 4 оноо авах тогтворгүй тоглолт үзүүлж байсан.
Нэйт Робинсоны хувьд багийнх нь амжилт муу, Трэвис Оутлавын хувийн үзүүлэлтүүд арай муу гээд Территэй өрсөлдөх хүн байхгүй байх аа.
loading...








M.V.p-geer Lebron james avah ni todorhoi.Ene jil Cavs gaihltai bailaa.Ene jil east-iin avargiin tuluu celtics, cavs nar uzne.Hen ni yalahiig taavarlahad berh.Gehdee Celtics maani hojchoosoi
loading...
barag l sanal niilj bna daa. 6dahi toglogchid J R jaahan ursulduh baih.Ene jiliin MVP gartsaagui Lebron.
loading...
SAK bichjee. End chini Tavan tsagarigaas iluu medeelel bdiin bna shtee. TNX ZALUU
loading...
mvp-g lebron awna gej bodoxgvi bna
loading...
M.V.P-д бол эргэлзээ байхгүй , харин 6 дахь тоглогч дээр санал нийлэхгүй юм байна. 6 дахь тоглогч J.R.Smith авах байх.
loading...
Lebron James MVP”09
loading...
Ene jiliin MVP huvid bol yamar ch ergelzee ugui Lebron James avna. Harin 6 dah toglogchiin huvid bol J.R. Smith avah baihaa avaasai ch gej husej bna. Esvel J.R. Smith yadaj MIP-iig avaasai. Rookie huvid bol Rose avah baihaa.
loading...
Miami heat ene jil record davtsan … Omnoh jil ni worst team Nba bolson bag daraa jil ni 40-s deesh hojil avch baigaa dongoj 2 dahi bag … omno jil Wade baihgui Heat yaj baisniig sanaj baigaa baih … Wade bol sain leader,bas hamgaalagch, Ene ulirald olon Buzzle shoot hiisen bagaa avarsan geed bodood baih yum bol Wade avch bolohoorl yum … yag ch ergelzelgui LB23 gej helj chadahguiee!!!Olon Nba analystuud Wade-g avah bh gej taamaglaj bga…Wade maani avchaasai 2006 onii Final-n MVP ,,,2009 season MVP boloh boluu ? harj l baaiya hen ni ch avsan bsan yalgaagui ene 2 bol Superstaruud gaihaltai togltsgooson…Heat Atlantag hojchih bha .. Cav-ch Pistons-g hojino
loading...
play offiin togloltuudiin bichlegiig tavih bolomj bgaa yu? tgvl ystoi sain bhiin uul ni hytad sitenuud deer baidiin bnleeshdeee teren shig manaih hiih bolomj bgaa yu?ymar ch player deer hamaagui tavichihar
loading...
terry awnaaaa
loading...
Үнэн ш дээ Коби Шакгүйгээр аварга авч чадахгүй. Ер нь Лейкерс 3 удаа аварга авахад Шак яах аргагүй бүх талаараа багийнхаа лидер байсан Коби ямагт 2-рт жагсдаг байсан. Нэмж хэлэхэд энэ жилийн бүх оддын тоглолтод Коби арай дэндүү хувийн тоглолт гарган багийнхандаа огт бөмбөг дамжуулахгүй тоглож байсан нь Алл-Старыг уйтгартай болгож олон хүний дургүйг хүргэсэн шүүдээ.
loading...
alich bag awraga bolj magadgui bugdel hicheej togloj bgaa eniig buu medee kkk MPV- Wade awah baihoo
loading...
hey crusader yu meddegtee chalchij bgain shaq ter yed kobegui bsan bol awargalj chadahgui l bsan kobe ch shaqgui bol chadahgui l bsan ene 2 aguu toglogch hamtarch bj l awarga bolj chadsn ene jilin all starar kobe tegj toglogui l bol west hojigdoj east hojod lebron l mvp awah bsan sh de
loading...
lakers iin avarga avdag jil shaq final mVP avah ni avsan gehdee kobe giin oruulsan uureg shaq aas dutahgui shuu shaq iig aldaa avaad suusan uyd kobe l buh onoog avch yvdag bsan teglee ch avargiin bugjiin gants hun avsan tuuh baidaguui yum bugd hamtragchtai baij baij avdiin ene deer bichsen nuhur yugaa ch medehguin baij !!!
loading...
bas KObe bumbug ugugv Tgd MVP awsanch gh shig hojson WesT-g Kobe-gv dusuldu. Kobe bol shildgn. Lebron sain bga ghde Kobe ilvshv. MVP Wade awasai. ganTsarhna ghd 4ur garj bdg. Tgd urf uliral worst team bolchod odo ngd ywj bh gj. Wade MVP MVP. sTaTisTic-nch gsn ilv Lebron-s. Wade awasai. 6 dahi Toglogch rookie sanal niilj bnaa. JR awahgv bha. ygl Tim oron garanshd
loading...
Lebron bol aguu aguu uur yu jelehew dee. Aimar bgaa jinhene jordanii halaa munuus mun. shuu Kobi Wade 2 amjihgui gedgiig helchihie sdaaaaaaaa.
loading...
LEBRON JAMES áîë äýëõèéí øèëäýã ñàãñ÷èí. Ò¿¿íèéã ã¿éöýõ òàìèð÷èí ¿ã¿é.
LEBRON JAMES MVP – ã çààâàë àâíà. Kobe , Wade 2 àìæèõ óó ÷àäàõ óó àéí?
loading...
saihan zuil bichsen bn
nba bol aguu shuu wade MVP shuu tegehdee ene jil tuuniig hen ch zogsoohgui ee
loading...
todorxoi james
loading...
WADE MVP AWAASAI. tegeed atlantag hojood tsaashaa ch aldah umgui saihan togloltyyd gargah baihaa amjilt huseed haraad l syyjiiya daa miami
loading...
tiimee wade avchaasaa ene ulirald ter mash sain togolson ene uliraliin playoff-d arai l chadahgui bh gehdee daraa jil beasley turshlaga suuchina oneal gaigui togloj magadgui miami terguuleh bh.GO GO MIAMI(WADE)
loading...
ene play off goe um bolohnee er ni sain toglno gejiisan bagyyd nyhyylaad ehllee dee goe geo
loading...
haraal idsen J.R.SMITH 6DAHI TOGLOGCH BOLNO ZA YU
loading...
mvp LeBron esvel Wade avah bhaa. ali n ch avsan yahav t1 kobe bish l bol !!!!
loading...
Ene jil LeBron awnaa itgeltei bna. Lebron ene jil turuleh ym bol Jordan ahiin amjiltiig dahiad l darna. 24 nas 6 sartaida…………………………. Triple double point block-iin haan shde
loading...
Ugasa ene jil bag ni sn bolohor ooroo bombogond ulairch togloogui. Wade shig hicheej olon udaa shidsen bol leaguig onoo awaltaar terguuleh ni todorhoi.
2008-2009 season MVP LEBRON JAMES. CHAMPIONS CLEVELAND CAVALIERS.
loading...
lebron sain l da. gehdee kobe shig 3 awargalaad nas ni 30 garaad ingej togloh ni yu lbol do! odoohondoo bol vneheer zaluu nasnii aag baigaa da. gehdee kobegiin 81 , 3n awarga , 3n toglolt daraalan 45-s deesh onoo enteriig ni ewdeh ni barag l bvteshgvi zvil de. MVP LEBRON ch AWARGA NI KOBE BH BOLNOO
loading...
Аваргуудын лигийн шөвгийн 4-н (Barcelona vs Chelsea) тоглолтыг Тамир төвд үзүүлж байна. Тусгайлан зассан VIP өрөө ба 100 хүний багтаамжтай соёлтой үйлчилгээ, тансаг орчин бүхий ПАБ зааланд өөрийн багаа дэмжээрэй. Бүх төрлийн амттан зоог, шар айраг ундаагаар үйлчилнэ гэж байна. Захиалга өгөх утас: 362580
loading...
za ed nar yah ve manai Spurs multarchlaa novsh gej novsh fuck fuck fuck FUCK FUCK suuliiin 10 jil bgaagui muuu uzuuuleltee gargalaaa ehniii shatandaa multarlaa geed boddooo FUCK FUCK FUCK FUCK gehdee zugeeree daraa jil Spursee demjineee NBA iiin hamgiiin muuu bag bolson Spurseee l demjine Azaaar Duncan MVP avahku yum bhdaaa kekeke
loading...
ta nar ingej taahaa boliooo. zugeer l ur dung n uzii. ene jiliin avargiig Lakers l avna, harin MVP-g Lebron avah bh tiim l bn. Bas ene medeelliig gargaj bga hun guia bitii ooriinhoo bodliig demjeed bai!!!
loading...
Koby bol shildeg toglogch, medej avarga avch bsan toglogch nar hamtragch nartai bj bj avarga avdiin, hun guia hudlaa ym bichhiin orond bichhee bolichihson n deer ym bish uu!
loading...
bi uul n kobe.g demjdeg ch Lebron avah n todorhoi haragdaj bn l da lakers yadaj 4:0 bsan bol magadlal bh l blaa daan ch 4:1 shdee tegeheer lebron avchihsiiin bn uu uur heleh ug alga er n tegeed sanaal niilj bn duu tsoomotoi harin Lakers avraga avchaasai l gej naidaj bn da naidah ch yu bhav avna gedegt 70% itgeltei bn gehude
loading...