Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Сумо » Сүмогийн ертөнцөөр

GD Star Rating
loading...

sumo4Таканохана сурагчдад сүмогийн хичээл заалаа

Ёкозүна Таканохана зодог тайлж, ояката болсноосоо хойш жил бүр Саитама мужийн Ирүма хотод очиж, Нишибү дунд сургуульд зочилдог болжээ. Тэрбээр энэ үеэрээ тус хотын сургуулиудаас шалгарч хүүхдийн сүмогийн тэмцээнд оролцдог сурагчдад хичээл заадаг аж. Таканохана оякатагийн энэ удаагийн айлчлал дөрөвдүгээр сарын 14-нд тохиосон байна. Барилдаж байх үедээ шиког онцгой сайхан хийдэг байсан Таканохана аварга сургалтдаа энэ дасгалыг түлхүү заадаг гэнэ.

Асашёорюү: Токиод олимп үзмээр байна
2016 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө нэрээ дэвшүүлсэн хотуудад ОУОХ-ноос хяналт, шалгалтын багуудаа илгээж эхлээд байгаа. IOC-ийн зочид дөрөвдүгээр сарын 16-наас Токиод ажлаа эхлэх юм. Энэ тухай сонссон ёкозүна Асашёорюү “Олимпийн наадмыг Токиод үзэхсэн. Тэквондо олимпийн хөтөлбөрт багтаж байгаа юм чинь цаашдаа сүмо ч орохыг үгүйсгэхгүй. Хэрэв Токио ялбал сүмо олимпийн хөтөлбөрт орж, тэмцээн нь “Рёогокү Кокүгикан” ордонд болох байх” хэмээн ярьжээ. Одоогоор сүмогийн ордонд боксын тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж буй юм.

Харүмафүжи: Энэ жил анхны түрүүгээ авна
Отгон озэки Харүмафүжи Д.Бямбадорж дөрөвдүгээр сарын 14-нд 25 нас хүрлээ. Энэ өдөр өглөөний бэлтгэлийн дараа дэвжээнийхээ бөхчүүдтэй бяцхан ёслол хийсэн тэрбээр “Өнгөрсөн жил төрсөн өдрөөрөө жилийн дотор озэки цол авна гэсэн зорилго тавьж байлаа. Үүндээ хүрчихсэн учир одоо энэ жилдээ багтаан түрүү авахын төлөө хичээнэ” хэмээн амлажээ.

Ямамотояма архидалтын эсрэг аянд
Макүүчигийн хамгийн хүнд жинтэй бөх Ямамотояма (248 кг) дөрөвдүгээр сарын 14-нд төрсөн хот Саитамадаа архидан согтуурахтай тэмцэх аянд оролцжээ. “Согтуугаар жолоо барихын эсрэг” нэртэй уг арга хэмжээнд 350 орчим хүн оролцсон бөгөөд тэд хөтөлбөрт тусгагдаагүй олон асуултыг содон сүмочид сониучирхан тавьж байсан гэнэ. Түүнчлэн үлэмж биетэн Саитамагийн цэцэрлэгийн хүүхдүүдтэй уулзалт хийж, чөлөөт ярилцлага өрнүүлжээ.

Экс-Токицүказэд долоон жилийн хорих ял оноов
Мягмар гаригт Нагоя хотын шүүх 2007 оны зургадугаар сард дэвжээндээ шинээр орсон бөхийг жанчин хороосон өмнөх Токицүказэ ояката буюу Ямамото Жюничи (59 настай)-гийн хэргийг шийдэн хуралдлаа. Уг хурлаас түүнд долоон жилийн хорих ял оногдуулжээ. Ямамото “Миний гаргасан алдаанаас суралцаж, сүмод дахин ийм алдаа битгий гаргаасай” хэмээн өгүүлсэн байна.

Вакакирин 10 сар хоригдоно
Хар тамхи хэрэглэсэн хэргээр их сүмогоос хөөгдсөн Вакакиринг шүүх хурал дөрөвдүгээр сарын 13-нд боллоо. Ёкохама хотын шүүхэд болсон тус хурлаас хар тамхи хадгалсан, хэрэглэсэн гэсэн үндэслэлээр түүнд 10 сарын хорих ял оноожээ. Яллагдагч тал энэ сарын 22-нд давж заалдах аж.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. storm says:

    2016 onii олимп Japan-d bolwol zugeer l bna zardal ntr geed l erheen awchaasai

    GD Star Rating
    loading...
  2. Damon says:

    Avchaasai. Yadahdaa l noir buten bna shde

    GD Star Rating
    loading...
  3. Man U says:

    ama turuulj chadnoo. bi itgeltei bna.

    GD Star Rating
    loading...
  4. purevee says:

    olimp tokiod uzeh yumsan.Tegvel 2-doh amidaar ni ochij uzeh olimp yum shuu dee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: