loading...
Олимпийн хөтөлбөрт салшгүй мэт оршдог нэгэн төрөл болох талбайн хоккей Монголд ирлээ. Дэлхий, Азийн холбоонд хэдийнэ элсээд амжсан Монгол Талбайн Хоккейн Холбооныхон 4 сарын 17-22-нд Пакистаны иргэн, Олон улсын талбайн хоккейн холбооны (IHF) Хөгжлийн сангийн эксперт Мохамед Тайаб Икрам, дасгалжуулагч, Пакистан улсын иргэн Гулям Гоус нарыг урин Сүхбаатар дүүргийн арван жилийн сургуулийн багш нарт сургалт семинар явуулж байна.
Энэхүү семинар эхлэн Олон улсын талбайн хоккейн холбооны мэргэжилтэн албан ёсоор Монголын талбайн хоккейн холбоонд туг тэмдгээ гардуулан үйл ажиллагаа эхэллээ. Энэ үеэр мөн Монголын Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, ОУОХ-ы хүндэт гишүүн Ш.Магван нар байлцсан ба тэд Монголын талбайн хоккейн анхны цохилтыг хийж гүйцэтгэв.
loading...




ene saihan medee baina. Bagiin sport bas negeer nemegdlee.
loading...