Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Формула-1 » Феттель тэргүүн эгнээнээс

GD Star Rating
loading...

“Формула-1″ ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 3 дахь гараа болох Шанхайн гран-пригийн байрлал тогтоох уралдаанд Ред Булл багийн Себастьян Феттель хамгийн хурдан цагийг үзүүлснээр Ням гаригийн жинхэнэ уралдааны тэргүүн шугамнаас гараа хийх боллоо.

fettt325

21 настай Герман залуу өнгөрсөн оны ДАШТ-д Монцагийн гарааны байрлал тогтоох уралдаанд ялалт байгуулаад, тэр эрчээрээ жинхэнэ уралдаанд түрүүлж байлаа.

“Би маш их баяртай байна. Бид поул позишнд түрүүлж чадсанд итгэхэд хэцүү. Өнөө өглөө л гэхэд машинд проблем байсан ч манай багийнхан, механикууд үнэхээр сайн ажиллалаа. Тэд бүхэл шөнийн турш ажилласан ” хэмээн Феттель поул позишн авсныхаа дараа хэлжээ.

Одоогоор  4 оноотой байгаа дэлхийн хошой аварга Фернандо Алонсогийн машин өмнөхөө бодвол харьцангуй сайжирсан бололтой, 2 дахь хурдан цагийг үзүүлжээ.

Марк Уэббэр 3-т зогсох болсон бөгөөд Ред Булл багийн хувьд тун сайхан өдөр болж өнгөрлөө, Бямба гариг.

ДАШТ-ыг тэргүүлж байгаа Женсон Баттон 3 дахь гараандаа дараалан түрүүлэх боломжтой л юм, 5-р байр тийм ч муу үзүүлэлт биш. Гэхдээ тэр энэ улиралд анх удаа багийн анд Рубенс Барикеллогоосоо муу цагийг байрлал тогтоох уралдаанд үзүүлжээ. Рубенс 2-р эгнээнд буюу 4-р байраар гараа хийнэ.

Ферраригийн Кими Райкконен энэ улиралд анх удаа Шанхайд KERS-гүй уралдаж байгаа ч төдийлөн сайжирсангүй. Тэрээр поул позишнд 8-р байр эзэлжээ. Харин Фелипе Масса бүр хаа байсан 13-т оржээ.

Дэлхийн аварга Льюис Хэмилтон оров. Хэмильтон болон түүний МакЛарен бэлтгэлийн уралдаануудад тун хурдан байсан ч поулд санасныг бодоход муу давхилаа. Энэ долоо хоногт ФИА-аас хос диффузорыг дүрэм зөрчөөгүй тул багууд хэрэглэхэд саадгүй гэсэн шийдвэр гаргаснаас хойш МакЛарен, Рено багууд машинаа өөрчилж, хос диффузор тавиад байгаа болно.

Ням гаригт ямар дарааллаар гараанаас гарахыг сонирхуулъя.

Хятадын Гран-при. Байрлал тогтоох уралдааны дүн:

1. Себастьян Феттель (“Ред Булл”) – 1:36,184
2. Фернандо Алонсо (“Рено”) – 1:36,381
3. Марк Уэббер (“Ред Булл”) – 1:36,466

4. Рубенс Баррикелло (“Браун”) – 1:36,493
5. Женсон Баттон (“Браун”) – 1:36,532
6. Ярно Трулли (“Тойота”) – 1:36,835
7. Нико Росберг (“Уильямс”) – 1:37,397
8. Кими Райкконен (“Феррари”) – 1:38,089
9. Льюис Хэмилтон (“Макларен”) – 1:38,595
10. Себастьен Буэми (“Торо Россо”) – 1:39,321
11. Ник Хайдфельд (“БМВ-Заубер”) – 1:35,975
12. Хейкки Ковалайнен (“Макларен”) – 1:36,032
13. Фелипе Масса (“Феррари”) – 1:36,033
14. Тимо Глок (“Тойота”) – 1:36,066
15. Казуки Накажима (“Уильямс”) – 1:36,193
16. Себастьен Бурдэ (“Торо Россо”) – 1:36,906
17. Нельсон Пике (“Рено”) – 1:36,908
18. Роберт Кубица (“БМВ-Заубер”) – 1:36,966
19. Адриан Сутил (“Форс Индиа”) – 1:37,669
20. Жанкарло Физикелла (“Форс Индиа”) – 1:37,672

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. Man U says:

    ochigdor harin redbull ovoo hurdan bsan shuu. brawn ii urd bair ezelj chadlaashd. vettel buur p1 avtsan. ochigdor vettel sn bsan. ene vettel , kubica 2 er ni ih ireeduitei nisgegchid yum shig sanagddag. za tegeed 2udaagin avraga alonso mani ergen irevuu geltei p2 iig avlaa. onoodor ch goe uraldaan bolno dooo. button dahiad surprise barij chadahnuu gui yu harj l baiy

    GD Star Rating
    loading...
  2. Man U says:

    zoo zoo vettel , webber 2 uneheer sn blaa. harin alonso unen zayagui, hairan p2. buur 1ch onoogui shuu. hamilton 2ch udaa buten ergesen bolovch aztai zam deeree uldeed mashin ni hodlood blaa. terniihee achaar 6-t orloo. brawn sain blaa. ferrari harin hereg alga, ymar ch olon mashin evdrevdee, ter star sportiin 2tailbarlagch mahin evdreher l inegeel bhiin. bi bas dagaj ineegeel. bhan inegeel taarah shivdee

    GD Star Rating
    loading...
  3. fabio says:

    gardagaa garaad tuvt boroon dund turuulchihlee sh dee.
    feffafi-gaas yum haraltgui boljee..
    Себастьян Феттель (”Ред Булл”)
    Марк Уэббер (”Ред Булл”)
    Женсон Баттон (”Браун”) gej duusaj bn daa

    GD Star Rating
    loading...
  4. fabio says:

    ferrari shuu aldchihsan bn

    GD Star Rating
    loading...
  5. uugii says:

    massa buur bolohoo bjee. vettel sn blaa aldaa gargahgui bsar bgad barianda orvoo. brawn yamar ovoo bna a.

    GD Star Rating
    loading...
  6. lkhagva says:

    Alonso exnii sefty car orxoos omno pit xiisen ni buruudsan yum shig sanagdsan shuu
    maklarenii 2 sain davxilaa 1l udaa duguigaa solison. Braun ch guitsegdexguinee baguud bugd ijil diffozertei bolvol ix sonirxoltoi bolox shunjtai, neeree Hamilton 2 udaa spin xiigeegui bol shadnaliin tavtsand zogsox ch bsan yum biluu tee
    Vettel ch 2 turuulexdee borootoid turuullee ene zaluu ch xol yvna shuu, Saixan uraldaan bolloo

    Marko namaig f1 2009 xeleltsuulegtee urival sain l bna

    GD Star Rating
    loading...
  7. Ganaa says:

    Ene site hulbumbug sags, mongolion sport 3 aas busad ni yamar mia bolchvoo. Eroosoo medeelliin turgen shuurhai bdal etr gesen yum alga.

    GD Star Rating
    loading...
  8. Bagabandi says:

    3n w tseg formula1 tseg com

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: