loading...
Монгол туургатны үндэсний бөхийн наадмын үеэр олон арга хэмжээ болохоор төлөвлөгджээ. Монгол туургатны үндэсний бөхийн наадмын өмнөх өдөр 4-р сарын 23-нд “Монгол туургатны үндэсний бөх” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал МҮОХ-ны хурлын танхимд болох аж. Монгол туургатны үндэсний бөхийн түүх, соёл уламжлал, сургалт дасгалжуулалт, хөгжлийн хандлагын талаар онол, практикийн үндэслэлтэй хэлэлцэж, түүгээр дамжуулан өөрсдийн өвөг дээдсийн боловсруулан хөгжүүлж ирсэн соёлын үнэт өвийг танин мэдэх, үндэс угсаа, язгуур соёлоороо бахархах, эв нэгдлээ бататгах үзэл санааг нийгмийн дунд улам бүр гүнзгийрүүлэн чиглүүлэхэд зорилгоо болгож байгаа энэ хуралд дархан аварга Х.Баянмөнх, бөх судлаач Японы Вако их сургуулийн багш, доктор Б.Болд нарын зэрэг Монгол бөхийн аваргууд, бөх судлаачид, спорт нийгмийн зүтгэлтнүүд, олон улсын эрдэмтэд оролцож Монгол бөхийн үүсэл, хөгжлийн чиг хандлагын талаар илтгэл тавьж хэлэлцүүлэх юм байна.
loading...



