loading...
Италийн Сери А-н 32-р тойргийн гол тоглолт Derby D’Italia буюу Ювентус-Интер багуудын тулаан байлаа. Италийн дээд лиг үүсгэн байгуулагдсанаас хойш энэ хоёр баг нийт 210 удаа тулж байсан бөгөөд үүний 92-т нь Юве, 66-д нь Интер ялалт байгуулж үлдсэн 52 тоглолт нь эвийн гэрээгээр өндөрлөж байсан аж. Жосе Моуриньо өөрсдийнх нь араас хамгийн ойрхон нэхэж байгаа өрсөлдөгчдөө боломж олголгүй ”бутниргэхээр” шийдсэн нь гарааны бүрэлдэхүүнээс нь л харагдаж байлаа. Тоглолтын эхний хагаст ерөнхийдөө талбайн эзэд бага зэрэг давамгайлж байсан ч үүнийгээ гоолоор баталгаажуулж чадсангүй. Үүндээ шатсан тэд хоёрдугаар хагаст довтолгоондоо хэтэрхий анхаарснаас Интерийн сөрөг давшилтанд өртөж 63 дахь минутад ”Супер Марио”-гийн гоолыг алдаж хүндхэн байдал орсон юм . Дээрээс нь 76 дахь минутаас тэд талбай дээр 10-уула үлдсэн нь байдлыг бүр ч эгзэгтэй болгож орхилоо. Гэвч цаг дуусах мөч буюу 90 дэх минутад Чех хамгаалагч Григера булангийн цохилтыг мөргөж тоог тэнцүүлснээр Хуучин ноёд гутамшигт ялагдлаас аврагдсан юм. Энэ тоглолтын дараа хоёр багийн онооны зөрүү 10 болж холдсон учир Раньери Скудеттогийн талаар бодолтгүй болж, Интерчүүд лигийн 17 дахь түрүүгээ тэмдэглэх бүрэн үндэстэй болсон гэж хэлж болно.
Бусад тоглолтуудын тухайд : Өнгөрсөн долоо хоногийн Нийслэлийн дербид улаан хуудас авсан гол хамгаалагч Мексесгүйгээр Ромчууд тун чухал ялалт байгууллаа. Тэд Леччиг талбайдаа хүлээн авсан бөгөөд багийн ахлагч Тотти дубльдэж, ”дахин төрсөн” Брихи нэг гоолыг нэмэрлэжээ. Энэ завсар тэдний урд “давхиж” байсан Женоа, Фиорентина нар хоёулаа бүдэрснээр ”Жиаллоросси” нарт оноогоо ойртуулах боломж олгосон юм. Хүснэгтийн ”хомоол хамж” буй Режжина Аталантагийн талбайгаас 3 оноо зулгаасныг сенсаац гэлтэй. Уг нь Дель Неригийн ”цэргүүд” талбайдаа илт илүүрхэж байсан ч аз тэднийг ивээсэнгүй.
Энэ тойргийн сүүлийн тоглолт ням гарагийн шөнө Милан-Торино багуудын хооронд боллоо. Relegation бүсээс ганцхан оноогоор хязгаарлагдаж байгаа Туринчууд ялагдахгүй гэж хэрэндээ хичээсэн ч, алдарт Миланы өмнө аргагүй хүчин мөхөстлөө. Анчелоттигийн цэргүүд энэ ялалтыг авсанаар 64 оноотой болж Ювентусыг урд гишгэж чадсан байна.
Ювентус 1 : 1 Интер (90′ Григера), (63′ Балотелли)
Ювентус: Буффон; Григера, Легротальи, Кьеллини, Молинаро (Де Чельи 62′); Маркьонни (Трезеге74′), Пульсен, Тьягу, Недвед; Дел Пьеро (Жиовинко 80′), Якуйнта.
Интер: Сезар, Занетти, Самуэль, Кордоба, Киву, Фигү (Круз 86), Камбьяссо, Станкович, Мунтари (Бурдиссо 78′), Балотелли (Виера 76′), Ибрахимович.
Шар хуудас : Фигү (4′), Легротальи (36′), Пульсен (53′), Балотелли (67)
Улаан хуудас : Тьягу (76′)
Милан 5 : 1 Торино (13′ 37′ 60′ Инзаги, 58′ Кака, 90′ Амбросини), (80′ Франчешини)
Милан (4-3-1-2): Дида; Фламини, Сендерос, Малдини (Дармиан, 72’), Замбротта; Бекхэм, Пирло, Амбросини; Кака; Пато (Роналдиньо, 46’), Инзаги (Шевченко, 65’)
Торино (4-4-1-1): Серени; Ривалта (Фелафиоре, 40’), Натали, Франчешини, Рубин (Огбонна, 65’); Абате, Дземайли (Самуель, 46’), Бароне , Диана; Росина, Бианки
Женоа 0 : 1 Лацио (65′ Зарате)
Женоа : Рубиньо, Биава, Феррари, Бочетти, Место (Марко Росси 71′), Т.Мотта, Юрич, Крискито (ванден Борре 74′), Скали (62′ Оливера), Янкович, Палладино
Лацио : Маслера, Де Силвесри, Сивилья (55′ Диаките), Розенал, Коларов, Личтштэйнер, Ледезама, Дабо (74′ Мехни), Маури, Зарате, Пандев (41′ Рокки)
Рома 3 : 2 Леччи (3′ 59′ Тотти, 13′ Брихи), (31′ Мунари, 55′ Пападопоулос)
Рома : Артур, Мотта, Диамоутене, Рийз, Тонетто, Де Росси, Пизарро, Брихи, Перротта, Баптиста (83′ Кассетти), Тотти (90′ Монтелла)
Удинезе 3 : 1 Фиорентина (11′ Асамоа, 47′ 69′ Д’Агостино), (67′ Дайнелли)
Фиорентина : Фрэй, Заури (71′ Юргенсен), Дайнелли, Гамберини, Паскуаль, Донадель, Бернардо Алмирон (59′ Варгас), Семиоли, Кузманович, Евитеч (60′ Боназолли), Жилардино
Сиена 0 : 2 Киево (23′ 48′ Пелиссьер)
Кальяри 2 : 0 Наполи (5′ Еда, 92′ Лаззари)
Аталанта 0 : 1 Режжина (40′ Кераволо)
Катанья 2 : 0 Сампдориа (39′ Маскара, 48′ Мартинез)
Милан : Торино
loading...




xaxaxa, Manu budaa
loading...
Buten 90 minut + 15 + 15 toglood iim muu bagd gool hiij chaddaggui !!! ManU mya mya.
loading...
manu mult hahahaha manu mult hahaha
loading...
3 tsomoos 1 n hasagdlaa da. 2 uldsen
loading...
haha ineed hurchlee, muu nusan buunuud yu yu genee. ta nar hutsaj l bai. tertee tergui manu iluu bsniig bugdeeree medne.
loading...
za odoo torinog manaihan erh bish hojood garah blgui dee kaka ronnie 2 2laa bertleesee ergej irsen bololtoi garaand garah bh
loading...
Manu giin fanuud ineegeed galzuurch soliortsgooj bh shig bna ehneesee avahuulaad hahahaahhaa
loading...
milanii togloltiig uzej setgelee sergeelee oird togloogui oduud bugd togloj toglolt ch gaigaltai inzagi 3n goal damjuulalt beck daraagiinh n kaka back 3 dhiig n ronaldinho 4 deh gaol kaka pinalt 5 dah gaol kaka pass amrozini tsohilt ur dun 5:1 Milan 3 n onoo togloltiig suulruu shebchenko selgeegeer orj irj buh pass shevagiin gaol hiih bolomj olgoh zorilgoor ih oroldood Sheba daanch odgui blaa ter ronie passig kaka araaraa urd n hayaj ogson tuuniig hul tabihad l goal boloh bsn daanch chadsangui………. Kaka ronie becks inzagi pato dida pirlo flaming geed l bugd l gaihaltai blaa argagui oduud yaaj toglpdogiig haruullaa hicheeliig ch zaalaa
loading...
manu iluu bsiin bol hojq ysiin
loading...
SUPERPIPO yayayaya ene neere eheze ehugshruh boloo???? golyn medremj gej neeree gaihaltai hun shuu…. SUPER
loading...
zaz inter dahiad avarga sdaa ug ni milan avsan bol gants beckhamiig togloj bhad ontsgui moo
loading...
aaya uchigdur uneheer shan toglolt bolson shuu tee. manai pirlo ch odoo fromdoo ortson shan bna oo. bugd l sn togoltsgooson. setgel hanamj 100%
loading...
Яахавдээ Бэкхэм мөнгөний төлөө Галакси-д очоо биздээ.Ханаж цадах биш.Интер лигтээ сайн ч Европт гарахгүй юмаа.Шоу гар Бэкхэм.
loading...
Манай Нерразури 4 жил дараалан лигтээ түрүүллээ. Сери А-даа ч үнэхээр тасархай байнаа. Одоо ганц сул байрлал болох плеймейкэр буюу Central Attacking Midfielder байрлал дээрээ сайн тоглогч аваад дараа жилийн СЛ-д түрүүлэх зорилго тавих хэрэгтэй.
loading...
Pazza inter amala
loading...
uugii.d goe toglolt bolsooon yarih yumgui odooo ch torohgui bizdeee
loading...
inter ch arai heterhii dominatalj bna aa odoo daraa jil uur bag turuuleesei ingeed neg bag turuuleed bhaar ligiin ner hund l unaad uzegchid buuraad bdag biz de.
EPL bol yurn l shiruun bhiin umnu n chelsea manu 2 title tuluu shiruun temcej bsan
ene jil liverpool manu 2 bna gehdee manu ch uursduu l aldaa gargahgui bol turuuleh n todorhoi bga.
loading...
“We have to win the league and hopefully get to Rome” Sir Alex Ferguson
loading...