loading...
Энэ жилийн намар Итали улсын үзэсгэлэнт Милан хотод дэлхийн сонирхогчдын Боксын аврага шалгаруулах ээлжит тэмцээн болох гэж байна. Энэ удаагийн тэмцээн сүүлийн жилүүдэд болж байсан ДА-ын тэмцээнүүдээсээ дүрмийн хувьд өөр болох бөгөөд олимпийн боксын төрлийн ойрын ирээдүйн төрхийг эндээс тодорхойлж болох байх. Тиймээс ч ажиглагчид мэргэжлийн хүрээнийхэн энэ удаагийн ДА-ын тэмцээнд онцгой ач холбогдол өгч байгаа юм.
Гурван минут гурван раунд. AIBA энэ шинэ дүрмийг Бээжингийн олимпийн дараагаас мөрдөж эхлүүлсэн бөгөөд 1996 онд Атлантад болсон олимпоос эхлэн мөрдөж байсан хоёр минутаар дөрвөн раундын дүрэм үеэ өнгөрөөж байна. Ийнхүү хуучин дүрэм шинэ болон сэргэв.
Одоогоор боксын уламжлалт томоохон үндэстнүүд болох ОХУ, Хятад, Итали, АНУ зэрэг улсын шигшээ багууд ДА-ын бэлтгэлдээ аль хэдийнэ гарчээ. ОХУ Италийн хооронд бас Хятад Бразил мөн АНУ Ирландын хооронд уулзат тэмцээнүүд болоод авсан сурагтай. Харин манай монголын тамирчид хаана явна вэ?
Өнгөрсөн хоёр гурван сард Германы Химийн цомд, Унгарын Бокшай Иштванд, Болгарын Странжад, сүүлд Хорватын Загреб хотод Златко Хрбичийн тэмцээнүүдэд манaй монголын баг тамирчид оролцоод ирсэн. Олимпийн алдаранууд хаана явааг нь сонирхвоос бэртэл гэмтэлийн хажуугаар хурал уулзалтын арга хэмжээнд оролцоод завгүй байгаа сурагтай.
Сэрдамба дэлхийн цомоос хойш чимээгүй байна. Бадар Ууган харин Энхбаяр ерөнхийлөгчийн сонгуулийг чимж байна гэдгийг нэгэн сонин дээрээс зурагтай нь олж уншив. Мөнх Эрдэнэ гавьяат авснаасаа хойш бас л сураг нь тасарлаа. Энхзориг Унгарт Селимовт рингэн дээр ч рингний гадна ч зодуулаад (мөнгөн медал авсан) ирсэн гэнэ. Иймэрхүү л мэдээлэл байхаас хэн нэг нь тэмцээнд ороод тийм амжилт гаргав гэсэн юм одоог хүртэл л алга. Удахгүй Азийн аваргын тэмцээнтэй. Эндээс л Миланы өнгө тодорох учиртай! Азиас Идэрхүү, Жавхлан, Энхзориг нар л найдлага төрүүлнэ.
loading...




monh-erdened amjilt husie
loading...
би спорт сонирхогч нэгэн бөгөөд өөрийн санлыг хэлъе. Чухам холбогдох хүмүүс нь хадаг эсэхийг мэдэхгүй. Олимпоос хойш манай тамирчид хэдийгээр европруу цуврал тэмцээнд явж хэдэн медаль авсан боловч яг азийн аварга дэлхийн аваргаас медалв авах найдвар их л бага харагдах юм. Бадарууган Сэрдамба Энх зориг нарыг бэртэл гэмтлээ сэргээгээд гайгүй болох боловуу гэсэн бүр 2 олимпийн медальтан маань сонгууль энэ тэр ггэд алга болох шивдээ, Бадарааг уул нь гайгүй залуу гэж бодсон тэнгэрийн амьтан болсон бололтой. Энэ янзаараа дэлхийн аваргаас медаль авна гэдэг мөрөөдөл байх. Мөн багш дасгалжуулагч холбооныхон өнгөрсөн амжилтаар бялуураад тамирчдын бэртэл гэмтэл цаашдын бэлтгэл зэрэгт анхаарал бага хандуулаад байх шиг Энэ хатуу үг боловч та нар энэ янзаар буцаад уналтын байдалд орлоо шүү.
loading...