Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Талбайн теннис » Надалийн ээлжит түрүү

GD Star Rating
loading...

http://img.skysports.com/09/04/800x600/rafael-nadal-monte-carlo_2186391.jpgМонте Карлогийн талбайд өөртэй нь эн зэрэгцэх нэгэн байхгүй гэдгийг Надаль дахин нотоллоо. Тэрээр өнгөрсөн ням гарагт тэмцээний шигшээ тоглолтонд Сербийн Новак Жоковичийг 3 сетэд 6-3 2-6 6-1-р буулган авсан бөгөөд ийнхүү сүүлийн таван жил дараалан Монте Карло Мастерст аваргалж байна.  2005 оноос хойш Надаль шороон талбайд 139-4 гэсэн гайхалтай амжилтыг үзүүлээд байгаа ба  үүнээс финалын тоглолтонд 23-1 гэсэн үзүүлэлттэй байна. Энэ нь Испани эрийн 14 дэх ATP дэлхийн цувралын түрүү бөгөөд одоо түүний өмнө алдарт А.Агасси л 17 түрүүтэй жагсаж байна. Тун удахгүй 5 сарын 24-нд Ролан Гаррос эхэлнэ. Хэрвээ Рафа энэ эрчээ алдахгүй зүтгэвэл түүнд саад болох тоглогч олдохгүй нь бололтой. Тэрээр түрүүлснийхээ дараа ”Новак бол маш сайн тоглогч. Тэр тусмаа шороон талбайд маш хүчтэй эсэргүүцэл үзүүлж чаддаг. Тиймээс тоглолтыг хүнд болно гэдгийг эхнээс нь л мэдэж байсан. Юу ч гэсэн түрүүлсэндээ маш их баяртай байна. Ирэх жил ч амжилтаа бататгаж чадах байх аа” гэжээ. Надаль энд түрүүлснээр 434,000 евро халаасалж, дээр нь чансааны 1000 оноо нэмж авчээ.

Тэмцээний хосын төрөлд олны бодож байсанчлан Америкийн ах дүүс Боб, Майк Райн нар финалд шалгарсан ч Канадын Нестер, Сербийн Зимонич нарт ялагдал хүлээжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. carmelo says:

    first comment nter hehe

    GD Star Rating
    loading...
  2. tseska says:

    aimaar

    GD Star Rating
    loading...
  3. Man U says:

    medeed bsiimaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: