Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Волейбол » Хятадын шигшээ багийн анхны хар арьст тоглогч

GD Star Rating
loading...

huiХятадын волейболын шигшээ багт Хуй Дин хэмээх нэгэн залуу уригджээ. Түүнийг онцолсны учир гэвэл тэр 1 тэрбум 400 сая хүнтэй БНХАУ-ын шигшээ багт багтсан анхны хар арьстай хүн болов. 20 настай энэ залуу Өмнөд Африк аавтай, Хятад ээжтэй бөгөөд Ханжоу мужийн уугуул хүн юм байна. Тэр шигшээ багт багтан 2012 оны олимп хүртэл хичээллэх боломжтой гэнэ. Одоогоор Хятадын шилдэг 5 либерогийн нэг гэж үзэгддэг хүн бөгөөд өсвөрийн шигшээд багтан хөвгүүдийн ДАШТ-д мөнгөн медаль авсны дараа олны анхаарлын төвд оржээ.

“Хэдийгээр би хар арьстай ч би Хятад хүн шүү дээ. Ханжоуд төрж өссөн, Африкийн ямар ч аялга байхгүй, Ханжоу аялгаар ярина, Англи хэл маруухан” гэж тэр хэлж байна.

Тэр аавтайгаа хэзээ ч уулзах нь бүү хэл зургийг нь ч үзэж байгаагүй гэнэ. Ээж нь түүнийг өсгөжээ.

Даяаршлын энэ үед бусад улсуудад хар арьст тоглогч байх нь түгээмэл. Харин даяаршлын ертөнцөд 1,4 тэрбум хүнтэй оршиу буй Хятадын хувьд энэ асуудал нэн сонирхолтой.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. bilguudei.miniih.com says:

    say no to racism

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: