loading...
МҮОХ-ны “Спорт бүх нийтийн төлөө” комиссын анхны хуралдаан 4 сарын 15нд “Olympic House”-д боллоо. Тус комиссыг МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Буудлагын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир тэргүүлдэг бөгөөд тэд дөрвөн жилийн ажлын чиглэл, оны төлөвлөгөө, гадаад дотоодын байгууллагатай хамтран ажиллах талаар нухацтай хэлэлцлээ.
Уг комисст МҮОХ-ны гишүүн Б.Жияандорж (Адал явдалт спорт аялал), Б.Дашдэлгэр (сагсан бөмбөг), С.Энхцаг (шатар), Б.Ганболд (хөлбөмбөг), Ч.Амарсанаа (ширээний теннис), Ч.Дагвадорж (тэшүүр), А.Мөнгөнхуяг (бүжгийн спорт) нар багтдаг юм.
МҮОХ-ны “Спорт ба эмэгтэйчүүд” (дарга нь Д.Арвин), Тамирчдын (Ц.Дамдин) комисс хуралдаад буй. Удахгүй Олимпийн боловсрол (дарга нь Д.Загдсүрэн), хэвлэл мэдээллийн (Ж.Отгонцагаан) комисс хуран цугларна.
loading...



