loading...
Америкийн Үндэсний Хоккейн лигийн улирлын тоглолтууд Үндэсний Сагсан бөмбөгийн холбооны улирлын тоглолтноос 1 долоо хоногийн өмнө дууссан бөгөөд одоогоор плей-оффын 1-р шат үргэлжилж байна. Плей-оффт шалгарсан 16 баг буюу 8 хосын 7 нь 2, 2 тоглолт хийгээд байна.
Дорнод конференцийг тэргүүлсэн Бостон Брюинз баг 8-аар шалгарсан Монреаль Канадиенстай эхнйи шатанд 2 дахь жилдээ дараалан учраа таарчээ. Өнгөрсөн жил эсрэгээрээ Бостон 8-аар, Монреаль 1-ээр плей-оффт гарч байж. Бостон талбай дээрээ хийсэн 2 тоглолтондоо 2-ууланд нь хожлоо. Бостонд 1999 оноос хойш анх удаа плей-оффын цувралд хожих боломж байна.
Бүсдээ 2-р байранд бичигдэж плей-оффт гарч ирсэн Вашингтон Кэпиталз 7-оор плей-оффт гарсан Нью-Йорк Рейнжерст талбай дээрээ 2 хожигдоод байна. Ялангуяа 2 дахь тоглолтонд Рейнжерсийн хаалгач Хенрик Лундквист гайхалтай байж, эсрэг багийнхээ 35 цохилтыг хааснаар баг нь 1:0-ээр хожжээ. Лигийн манлай довтлогч Александр Овечкин тэргүүтэй нийслэлийн баг талбай дээрэ 2 хожигдож, хүнд байдалд байна. 2 дахь тоглолтын дараа Овечкин “Хэрэв чи гоол хийхгүй бол баг чинь хожигдоно л гэсэн” үг хэмээн хэлжээ. Уг нь Кэпиталз энэ улирлын 82 тоглолтын ердөө 3-т нь л өрсөлдөгчийнхөө хаалганд гоол хийж чадаагүй, 1 сарын 9-нөөс хойш ийм зүйл тохиолдоогүй байж. 3 дахь тоглолт Улаанбаатарын цагаар Мягмар гаригт Нью-Йоркт болно.
Каролина болон Нью-Жерси багуудын тоглолтын харьцаа 1:1 болоод байна. 2 дахь тоглолтын хувь заяаг Каролинагийн хамгаалагч Тим Глисоны гоол шийдсэг бөгөөд тэрээр NHL-ын плей-оффт анх удаа гоол хийж байгаа гэнэ. Каролина мөн 2006 онд Стэнлийн цом хүртсэнээсээ хойш плей-оффт анх удаа хожил авчээ. 2006 оноос хойш тэд плей-оффт шалгарч чадаагүй байж байгаад энэ жил нэг юм бүсдээ 6-д бичигдэж чадсан байна.
Улирлын тоглолтыг адилхан оноотой, тэр бүү хэл шайбны харьцаа нь хүртэл бараг адилхан Питтсбург Пингвинз, Филадельфи Флайрс багуудын тоглолтыг талбай дээрээ эхний 2 тоглолтыг хийсэн Пингвинүүд 2:0-ээр тэргүүлж байна. 2 дахь тоглолт нэмэлт цагт шийдэгдэхэд 38 настай ахмад тоглогч Билл Герин хожлын гоол хийжээ. Тэр зүгээр нэг гоол хийсэнгүй, баг нь талбайд 2 хүн дутуу байхад гоол хийж, тун ч ховор тохиолдох гавьяаг байгуулсан гэхэд болно. 1933 оноос хойш плей-оффт ийм тохиолдол ердөө ганц гарсан бөгөөд 2003 онд Тампа – Бэй Вашингтоныг 4:3-аар хожсон тоглолтонд Винсент Лекавалье 2 хүнээр илүү өрсөлдөгчийнхөө хаалгыг мялааж байжээ.
Улирлын тоглолтонд хамгийн олон оноо авсан Сан Хосе Шарксыг 2007 оны Стэнлийн цомын аварга Анахейм Дакс эхний тоглолтонд, талбайд нь буулгаж авснаар цувралыг тэргүүлж эхэлжээ.
Детройт Ред Уингз плей-оффын эхний шатанд Коламбустай таарсан бөгөөд талбайдаа хийсэн эхний 2 тоглолтонд амархан хожиж, цувралыг 2:0-ээр тэргүүлж байна.
Ванкувер Кэнакс Сент-Луис Блюзийг 2 дараалан хожоод байна. 2 дахь тоглолтонд Ванкуверын хаалгач Р. Люонго өөрийн кареертаа плей-оффт анх удаа хаалгаа хоосон манасан байна.
Чикаго Блэк Хоукс плей -оффт Калгари Флеймзийг 2 хожоод байгаа ч 2 тоглолт 2-уулаа ширүүн өрсөлдөөнд болсон. Хожил хаашаа ч эргэж мэдэхээр нөхцөлд 2-ууланд нь Чикаго хожжээ. 2 дахь тоглолтонд Калгари 2:0-ээр тэргүүлж байсан ч Чикагогийн Жонатан Тэйвз 2 чухал гоол хийж, багийнхаа хожилд гол үүрэг гүйцэтгэсэн байна.
Плей-оффын эхний шатны явц:
2 дахь тоглолт. 5:1 (2:0, 3:1, 0:0)
1-0. Савар (Монтадор, Кессел), 9:59-бул
2-0. Кобасью (Рекки, Бержерон), 15:12
2-1. Ковалев (С.Койву, Костопулос), 20:46
3-1. Гниди (Аксельссон, Савар), 25:45
4-1. Савар (Райдер, Уайдмен), 28:13-бол
5-1. Райдер (Савар, Томас), 39:57-бол
Эхний тоглолт. 4:2 (2:1, 0:1, 2:0)
1-0. Кессел (Крейчи, Кобасью), 13:11
2-0. Крейчи (Райдер, Лучич), 14:41
2-1. Хиггинс (Метрополит, Тэнгуэй), 16:19
2-2. Ковалев (С.Койву, Горджес), 37:37
3-2. Хара (Савар, Кессел), 51:15-бул
4-2. Кессел (Лучич), 59:46
Чикаго – Калгари 2:0
2 дахь тоглолт. 3:2 (0:2, 3:0, 0:0)
0-1. Игинла (Каммаллери, Фанеф), 7:44
0-2. Окойн (Игинла, О.Йокинен), 16:15
1-2. Тэйвз (Шарп, Баркер), 20:46
2-2. Шарп (Кейн, Кэмпбелл), 33:58
3-2. Тэйвз (Болланд, Сибрук), 39:36
Эхний тоглолт. 3:2 ОТ (0:1, 1:0, 1:1, 1:0)
0-1. Мосс (Конрой, Гленкросс), 8:38
1-1. Баркер (Тэйвз, Уокер), 33:17
1-2. Каммаллери (Лэнгкау, Бертуцци), 43:54
2-2. Гавлат (Баркер), 54:27
3-2. Гавлат (Болланд), 60:12
2 дахь тоглолт. 4:0 (1:0, 2:0, 1:0)
1-0. Рафальски (Лидстрем, Холмстрем), 13:33
2-0. Дацюк (Госса, Лидстрем), 27:18
3-0. Зеттерберг (Франзен, Клири), 35:30
4-0. Гудлер (Крунвалль, Стюарт), 43:38
Эхний тоглолт. 4:1 (0:0, 3:1, 1:0)
1-0. Гудлер (Филппула, Самюэльссон), 30:48
1-1. Амбергер (Ворачек), 31:40
2-1. Эрикссон (Гудлер, Филппула), 34:21
3-1. Крунвалль (Самюэльссон, Франзен), 35:09
4-1. Франзен (Зеттерберг), 42:54
2 дахь тоглолт. 0:1 (0:1, 0:0, 0:0)
0-1 Кэллэхэн (Нэслунд, Дубински), 7:44
Эхний тоглолт. 3:0 (0:0, 1:0, 2:0)
1-0 Сундин (Демитра, Кеслер), 38:04
2-0 Барроуз (Д,Седин, Х.Седин), 49:46
3-0 Д.Седин (Х.Седин, Сало), 58:36
Ванкувер – Сент-Луис 2:0
2 дахь тоглолт. 3:0 (0:0, 1:0, 2:0)
1-0 Сундин (Демитра, Кеслер), 38:04
2-0 Барроуз (Д,Седин, Х.Седин), 49:46
3-0 Д.Седин (Х.Седин, Сало), 58:36-п.в.
Эхний тоглолт. 2:1 (1:0, 1:1, 0:0)
1-0 Д.Седин (Демитра, Эдлер), 10:03
2-0 Сало (Д.Седин, Х.Седин), 25:11
2-1 Бойс (Стин, Макдональд), 38:16
2 дахь тоглолт. 1:2 НЦ (1:1, 0:0, 0:0, 0:1)
1-0 Паризе (Мартин, Элиаш), 10:44
1-1 Стаал (Уитни, Самсонов), 19:35
1-2 Глисон (Корво), 62:40
Эхний тоглолт. 4:1 (1:0, 2:0, 1:1)
1-0 Мотто, 16:03
2-0 Паризе (Заяц, Лангенбрюннер), 20:59
3-0 Элиаш (Джионта, Зубрус), 31:33
3-1 Уитни (Лароуз, Каллен), 49:22
4-1 Лангенбрюннер (Паризе, Мартин), 49:51
2 дахь тоглолт. 3:2 НЦ (0:1, 1:0, 1:1, 1:0)
0-1 Хартнэлл (Карл, Коберн), 13:26
1-1 Герин (Малкин, Кросби), 36:38
1-2 Поу (Жиру, Коберн), 42:09
2-2 Малкин (Летанг, Гончар), 56:23
3-2 Герин (Гончар, Малкин), 78:29
Эхний тоглолт. 0:2 (0:0, 0:0, 0:2)
0-1. С.Нидермайер (Гетцлаф, Уитни), 45:18
0-2. Гетцлаф (Браун), 57:35
ПЛЕЙ-ОФФЫН МЭРГЭН БУУЧИД
|
тоглогч |
Оноо |
Гоол |
Дамжуулалт |
| Малкин (Питтсбург) | 5 | 2 | 3 |
| Савар (Бостон) | 5 | 2 | 3 |
| Кессел (Бостон) | 4 | 2 | 2 |
| Д.Седин (Ванкувер) | 4 | 1 | 3 |
| Паризе (Нью-Жерси) | 3 | 2 | 1 |
| Тэйвз (Чикаго) | 3 | 2 | 1 |
| Гудлер (Детройт) | 3 | 2 | 1 |
ДОРНОД КОНФЕРЕНЦ
|
|
Баг |
тт |
Ш-х |
Оноо |
| 1 | Бостон Брюинз | 82 | 274-196 | 116 |
| 2 | Вашингтон Кэпиталз | 82 | 272-245 | 108 |
| 3 | Нью-Жерси Дэвилз | 82 | 244-209 | 106 |
| 4 | Питтсбург Пингвинз | 82 | 264-239 | 99 |
| 5 | Филадельфи Флайерз | 82 | 264-238 | 99 |
| 6 | Каролина Харрикейнз | 82 | 239-226 | 97 |
| 7 | Нью-Йорк Рейнжерс | 82 | 210-218 | 95 |
| 8 | Монреаль Канадиенс | 82 | 249-247 | 93 |
| 9 | Флорида Пантерз | 82 | 234-231 | 93 |
| 10 | Баффало Сэйбрз | 82 | 250-234 | 91 |
| 11 | Оттава Сенаторз | 82 | 217-237 | 83 |
| 12 | Торонто Мэйпл Лифс | 82 | 250-293 | 81 |
| 13 | Атланта Трэшерз | 82 | 257-280 | 76 |
| 14 | Тампа-Бэй Лайтнинг | 82 | 210-279 | 66 |
| 15 | Нью-Йорк Айлендерс | 82 | 201-279 | 61 |
ӨРНӨД КОНФЕРЕНЦ
|
|
Баг |
тт |
Ш-х |
Оноо |
| 1 | Сан-Хосе Шаркс | 82 | 257-204 | 117 |
| 2 | Детройт Ред Уингз | 82 | 295-244 | 112 |
| 3 | Ванкувер Кэнакс | 82 | 246-220 | 100 |
| 4 | Чикаго Блэкхоукс | 82 | 264-216 | 104 |
| 5 | Калгари Флэймз | 82 | 254-248 | 98 |
| 6 | Сент-Луис Блюз | 82 | 233-233 | 92 |
| 7 | Коламбус Блю Жекетс | 82 | 226-230 | 92 |
| 8 | Анахайм Дакс | 82 | 245-238 | 91 |
| 9 | Миннесота Уайлд | 82 | 219-200 | 89 |
| 10 | Нэшвилл Предаторз | 82 | 213-233 | 88 |
| 11 | Эдмонтон Ойлерз | 82 | 234-248 | 85 |
| 12 | Даллас Старз | 82 | 230-257 | 83 |
| 13 | Финикс Койотс | 82 | 208-252 | 79 |
| 14 | Лос-Анжелес Кингз | 82 | 207-234 | 79 |
| 15 | Колорадо Эвеланш | 82 | 199-257 | 69 |
УЛИРЛЫН ТОГЛОЛТЫН ШИЛДЭГ ДОВТЛОГЧИД
|
|
тоглогч |
Оноо |
Гоол |
Дамжуулалт |
| 1 | Евгений Малкин (Питтсбург Пингвинз) | 113 | 35 | 78 |
| 2 | Александр Овечкин (Вашингтон Кэпиталз) | 110 | 56 | 54 |
| 3 | Сидни Кросби (Питтсбург Пингвинз) | 103 | 33 | 70 |
| 4 | Павел Дацюк (Детройт Ред Уингз) | 97 | 32 | 65 |
| 5 | Зак Паризе (Нью-Жерси Дэвилз) | 94 | 45 | 49 |
| 6 | Илья Ковальчук (Атланта Трэшерз) | 91 | 43 | 48 |
| 7 | Райан Гецлаф (Анахайм Дакс) | 91 | 25 | 66 |
| 8 | Жером Игинла (Калгари Флэймз) | 89 | 35 | 54 |
| 9 | Марк Савар (Бостон Брюинз) | 88 | 25 | 63 |
| 10 | Никлас Бэкстрём (Вашингтон Кэпиталз) | 88 | 22 | 66 |
loading...







Go Rangers Go!
loading...
Евгений Малкин ene hun oros uu?
loading...