Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 8.Булангууд, Ярилцлага » Зидан : Бидний итгэл найдвар хэвээрээ байгаа

GD Star Rating
loading...

http://images.newcelebritypics.com/img/celebs/images/z/zinedine_zidane_headshot-3839.jpgХэдийгээр их спортоо орхисон ч домогт Зизугийн нэр алдар хэвээр, хаа явсан газраа олныг хуйлруулсаар байна. Хөлбөмбөгч бүрийн хүсэн мөрөөддөг бүхнийг авч чадсан энэ даруухан Франц эрхэм сүүлийн үед олны хараанд өртөх нь цөөрч, чимээгүйхэн амьдарч байгаа ба саяхан Өмнөд Африкт зочилж хандивийн тоглолтонд оролцсон байна. Энэ үеэр нь ФИФА.ком-н сурвалжлагч түүнтэй уулзаж багахан хэмжээний ярилцлага авчээ. Ингээд үүнийг нь та бүхэнд орчуулан хүргэе.

Та Өмнөд Африкт нилээдгүй хугацааг өнгөрүүллээ. Энэ орон, ард түмний талаар ямар бодолтой үлдэв.

Энд байх нь надад үнэхээр таалагдаж байна. Маш үзэсгэлтэнтэй орон юм. Африкт ирж үзээгүй олон хүмүүст ч гэсэн энэ орон таалагдаж, цагийг зугаатай өнгөрөөнө гэдэгт итгэлтэй байна.

Өөрийг чинь Алжир гаралтай гэдгийг хүн болгон мэднэ. Тиймээс Африк тивд анх удаа зохиогдох гэж байгаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаарх сэтгэгдлийг тань сонсмоор байна.

Энэ бол Африкийн хөлбөмбөгийн хөгжилд маш том үсрэлт болсон үйл явдал гарцаагүй мөн. ДАШТ-г зохион байгуулснаар Африк тив дэлхий нийтэд өөрсдийн юу хийж бүтээж чадахаа харуулах боломж олдож байгаа юм. Мөн дэлхийн аваргын амжилтаа ч ахиулах боломж бүрдэж байгаа . Өөрийн талбай дээрээ,өөрсдийн төрөлх нутагтаа тоглоно гэдэг гарцаагүй давуу тал болно. Үүнийг би Францад болсон тэмцээнд хангалттай мэдэрсэн. Хөгжөөн дэмжигчдийн дэмжлэг, стадионы уур амьсгал, тоглогчдын сэтгэлзүй гээд бүх л зүйл нэг л өөр байдаг. ДАШТ-д хөл тавина гэдэг хөлбөмбөгч бүрийн хувьд нэр төрийн хэрэг байдаг ч нутагтаа тоглох нь бүр ч гайхалтай мэдрэмжийг төрүүлдэг юм даа.

Ирэх жилийн ДАШТ, Өмнөд Африкчуудад ямар нөлөө үзүүлэх бол ?

Ямар ч оронд ийм том хэмжээний наадмыг зохион байгуулна гэдэг онцгой явдал. Энэ ДАШТ тэдний ард түмэнд аз жаргал, баяр хөөрөөс гадна амьдралд нь дахин тохиохгүй олон гайхалтай дурсамжыг үлдээнэ байх. Бүх зүйл амжилттай болж өнгөрна гэдэгт би найдаж байгаа.

Өөрийн нутагтаа тоглох нь ямар гайхамшигтай байдаг талаар та түрүүн дурьдсан. Франц 1998-н дурсамжаасаа бидэнтэй хуваалцаач ?

Тэмцээнд түрүүлсний дараа хүмүүс гудамжинд хэрхэн баярлалдаж байсан нь миний сэтгэлд их тод үлдсэн. Хар, цагаан арьстай ялгаагүй хүн болгон нүдэндээ нулимстай үнэхээр баяртай харагдаж байлаа. Энэ бол амьдралдаа мэдэрсэн хамгийн гайхалтай зүйл минь. Ирэх жил Өмнөд Африкт би үүнийг дахин мэдэрхийг үнэхээр их хүсч байна.

Зургаан сард болох Конфедерэшнс капт танай шигшээ түрүүлэх ч юм билүү

Мэдэхгүй юм даа. Тэр тэмцээнд олон баг оролцож байгаа болохоор хэн түрүүлэхийг нь хэлэхэд хэцүү л юм. Ямар ч байсан нилээд сонирхолтой болох байх.

Германд болсон ДАШТ-н талаар хүмүүс таниас өчнөөн л асуудаг байх. Хэрвээ дахин нэг боломж олдвол хийсэн бүхнээ залруулахыг хүсдэг үү ?

Энэ талаар яримааргүй байна. Тэр үед юу болсон тухай хангалттай ярьж бичсэн болохоор миний хувьд энэ бүхэн түүх болон үлдсэн. Бид ялж цомыг өргөхийг хүсч байсан гэвч хувь заяа өөрөөр шийдсэн.

Эзэн хааны багийн төлөө хийсэн сүүлчийн тоглолт чинь Виллареалтай байсан байх аа. Тоглолтын дараа Сантьяго Бернабеуг орхин явахад хэр хүнд байсан бэ ?

Ер нь намайг сэтгэл хөдлөлөө нэг их гаргаад байдаггүй хүмүүс мэдэх байх. Харин тэр тоглолтонд нулимсаа арай гэж тэвчиж байлаа . Миний найз нөхөд, гэр бүл, бас дэмжигчид минь тэнд цугларсан байсан. Карьерийн сүүлчийн тоглолт, сүүлчийн мөч гэж бодохоор үнэхээр хэцүү байж билээ.

Таны алдар гавьяа хөлбөмбөгийн ертөнцөд тодоос тод ул мөр үлдээсэн. Харин карьерийнхаа хамгийн том амжилтыг хаана үзүүлэн гэж боддог вэ ?

Эх орондоо түрүүлсэн ДАШТ юутай ч харьцуулашгүй гайхалтай байсан.

Өөрийг чинь зодог тайлснаас хойш “Гурван өнгөтнүүд” хүндхэн үеийг туулж байна. Одоогийн шигшээ багийн талаарх бодлоо хуваалцаач ?

Гарцаагүй муу тоглож байгаа бол шүүмжлэл хүлээх нь зүйн хэрэг. Гэхдээ зарим нэгний яриад байгаа шиг манайхан тийм ч хүнд байдалд ороогүй байгаа шүү дээ. Бидэнд гайхамшгийг бүтээх шилдэг тоглогчид, үнэнч дэмжигчид хамгийн гол нь итгэл найдвар хэвээрээ байгаа.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. real says:

    aguu toglogch doo ter materazzi odoogui bolch france avarga bolson bh bsan

    GD Star Rating
    loading...
  2. P#24 says:

    Ter talaar yriad yahav de huvi zaya ooroor shiidsen gej heleed bhad n!!!

    Aguu hvn dee hol bombogiin ertontsod ingeed tvvh bolon vldej bnda bidnii ued tohiosond n bayarlaj yvahaas oor yahav…………………….
    Bvhii l saihan muuhaig n hamt uzej harj bayarlaj gomdoj ongorooloo doo gej.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: