loading...
Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 14 дэх удаагийн лигийн АШТ-ий плей-оффын тоглолтууд шийдвэрлэх шатандаа орлоо. Өнгөрөгч пүрэв гарагт өнгөрсөн оны “Сэнгүр” лигийн аварга “Хасын хүлэгүүд”, “Таван толгой транс” компанийн “Ёлууд”-ыг хожсоноор 3:1-ээр цувралыг хожин шигшээд шалгараад байна. “Хасын хүлгүүд”-ийн ээлжит хожилд хамгаалагч-довтлогчийн байрлалд тоглодог Мөнхтөрийн Отгонмөнх чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэрбээр 2007 оноос хойш лигийн АШТ-д тоглож байгаа ба ур чадвар нь жилээс жилд ахиж байгаа юм. Монголын сагсан бөмбөгийн лигийн нүүр царай болж буй залуу тоглогчдын нэг М.Отгонмөнхтэй уулзаж дараах ярилцлагыг хийлээ.
-Анх “Хасын хүлгүүд” багт хэрхэн элсэж байв? Өмнө нь ямар клубт хичээллэж байсан бэ?
-Би анх дунд сургуулийн есдүгээр ангиасаа сагсан бөмбөгийг сонирхлынхоо дагуу тоглож эхэлсэн. Секц дугуйланд явж байсангүй. 2007 онд найзуудынхаа хамт “Хас” банкнаас зохион байгуулсан гудамжны сагсан бөмбөгийн тэмцээний үеэр О.Баярцогт багштай танилцсан. Тухайн үед манай баг гуравдугаар байрт орсон үед О.Баярцогт багш намайг “Хасын хүлэгүүд”-ийн бэлтгэлд ирж шалгуулахыг зөвлөсөн. Түүний дагуу гурван сар гаруй бэлтгэл хийн лигийн тамирчин болж байлаа. Тэр үед надтай хамт Х.Бат-Эрдэнэ, Б.Анар нар “Хасын хүлгүүд” багт элсэж байсан юм.
-Анхны лигийн тоглолт ямар байв? Сандарч тэвдэж байв уу?
-2007 онд анх удаагаа лигт тоглох үедээ тойргийн тоглолтуудад талбайд тийм ч олон минутыг өнгөрүүлдэггүй байлаа. Харин хүрэл медалийн төлөөх тоглолтод “Шаркс”-ын эсрэг цөөнгүй минут тоглосон. Тэр жил манайхан хүрэл медаль хүртсэн.
-Өнгөрсөн жил багийнхаа үндсэн бүрэлдэхүүнд ихэвчлэн тоглосон. Хагас шигшээ болон аваргын төлөө тоглолтод хэр байв?
-Өнгөрсөн жилийн плей-оффын тоглолтод эхэндээ нэлээд сандарч байсан. Спортын төв ордон дүүрэн үзэгч цугласан болоод ч тэр үү, багагүй тэвдсэн тал бий. Харин өнөө жилээс биеэ барихаа больчихсон. Гэхдээ зарим өрсөлдөөнтэй тоглолтод сандардаг (инээв).
-Нэг тоглолтод дээд тал нь хэдэн оноо авч байв?
-Энэ жил тойргийн тоглолтод 26-28 оноог авч байсан. Харин сүүлийн тоглолтдоо 32 оноо авч, хувийн дээд амжилтаа тогтоосон шүү.
-Нэгдүгээр тойргийн эхний тоглолтуудад тоглоогүй. Ямар учраас тоглоогүй юм бэ?
-Өвдөгний бэртлийн улмаас эхний таван тоглолтод оролцоогүй. Одоо ч гэсэн гүйцэд эдгээгүй байгаа.
-Гуравдугаар тойргийн тоглолтод танайхан дараалан таван удаа хожигдсон. Энэ үед юу бодогдож байв?
-Тухайн үед багаараа ярилцаад плей-оффт үлдэхийн төлөө тоглосон. Миний хувьд тав дараалан хожигдсон хэдий ч плей-оффт үлдэнэ гэдэгт итгэлтэй байлаа.
-Багийн тань зарим тоглогч эзгүй байсан. Одоо бүгд дахин тоглож байна. Талбай дээр хэр ойлголцож байна вэ?
-Бид нар тоглолтгүй өдрүүдэд тогтмол бэлтгэл хийж байгаа. Тийм болохоор одоо бие биенээ сайн ойлголцдог болсон.
-Биеийн өндөр, жин хэд вэ?
-192 см өндөртэй. 80 кг-ийн жинтэй.
-М.Отгонмөнхийн аав мундаг сагсчин байсан гэж ахмад тамирчдаас дуулсан юм байна. Энэ үнэн үү?
-Аав маань намайг бага байхад бурхан болсон юм. Тиймээс сайн мэдэхгүй. Найз нөхдөөс сонсоход цагтаа улсын шигшээ багт чамгүй амжилттай тоглодог спортын мастер цолтой байсан гэсэн. Мөн манай ээж волейболын спортын мастер хүн бий.
-Ингэхэд ямар мэргэжилтэй вэ?
-2008 онд “Цахим” компьютер техникийн дээд сургуулийн бизнесийн удирдлагын ангийг төгссөн. Лигийн тэмцээнээ дуусгаад мэргэжлээрээ ажиллах бодолтой байгаа.
-Цаашдын зорилго юу вэ?
-Нэн түрүүнд лигийн аварга цолоо хамгаалах.
А.ТҮМЭНБАЯР
loading...




chi bol mongoliin sagsan bombogiin ireedui shuu!!! hicheegeerei za!!!
loading...
1, 2 hon jil toglood l ligt orson geheer chi ih chataltai zaluu bna.Turchihsiim bna l daa.Er ni manaihan tamirchidaa herhen beldej avdag yum be?Sektsend bagaas ni avaad temtseen uraldaand togtmol oruulaad baival sagsan bumbugiin ireedyinyyd zunduu garna daa.End /evropd/ harj bhad hyyhdiig 5 taigaas ni avaad 2 , 2 nasnii angilaltaigaar 7 honogt 2oos 4 udaagiin beltgeltei Clubuud hoorondoo byten jiliin tursh toirgoor toglood / chansaagaaraa eremblegdeed 10 club 1 toirog / yavchidag yum bna.18 hyrehed hezeenii dogi sagschin bolchihsin aan.
loading...
Otgonmunhuu sain toglooroi. Avargiin tuluu HARIUTSLAGATAI togloh heregtei shuu. Ehnii togloltod chi tm h sain baij, tovtolgoogoo ur duntei bolgoj chadaagui shuu. Chamd itgej bna URAGSHAAAAAAAAAAAAAAA. Xaciin Hulguud avarga boloeooooooooooooo.
loading...
ugasa avarga bolnoo.todorhoi.
loading...
zail tsaashaa
loading...
Amjilt huseye!
amidrald olon berhsheel saad tohiolddog, ter bolgond shantralgui zutgej zorilgo-nhoo orgild ni garna shuu ok?
loading...
chi uneheer sain toglogch shu chadvartai ch gelee sagsuu bish bie talbai deer mash goy avch yvdag sagsan bombogt amjilt gargaj bga shigee ajil amidraldaa ch gesen urgelj amjilttai yvaarai
loading...