Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Бусад лиг » Топ лигүүдээс гадуур сонин юутай?

GD Star Rating
loading...

Аргентинд өнөөдөр өглөө дэлхийн хамгийн шилдэг дербигийн нэг явагдлаа. Францад түүнээс дутахгүй тоглолт буюу Бордо Лион хоорондоо учраа таарав. Холландад Айндховен мөнхийн өрсөлдөгч Аяксыг хүлээж авлаа. Топ 3 лигээс бусад томоохон лигээр сонин юу байна вэ? Бундэслигийн талаар тусад нь мэдээлэх тул үлдээгээд нөгөө лигүүдээс нь ямар багууд ирэх жил Европын тавцанд орохыг сонжоод үзэх үү? Мөн Аргентины Клаусураг хальт сонирхоцгооё.


Холланд – Эрэдивиз

34 тойргийн 31 дэх нь явагдлаа. Алкмаарыг талбайдаа Витессег хожоод цагаасаа эрт аваргална гэж байсан ч тэд 2-1-ээр хожигдсоноор дараагийн тоглолтыг хүлээх болов. Онолын хувьд хараахан түрүүлээгүй байгаа ч тэд гэхдээ аваргаа хэдийнэ тэмдэглээд эхэлчихсэн. Ирэх тоглолт айлын талбайд тул ван Гаал нутагтаа баярлахыг илүүд үзсэн бололтой. Аваргаа хамгаалах зорилготой байсан Айндховен нутагтаа Аяксыг 6-2-оор бут ниргэсэн. Макай, ван Бронкхорст тэргүүтэй Файеноорд талбайдаа Твентег 1-0-оор хожсоноор хүснэгтийн эхний 3 байрт өөрчлөлт гарсангүй. Хүснэгт одоогийн байдлаар:

1 Алкмаар 76 оноо

2 Твэнтэ 65

3 Аякс 64

4 Айндховен 58

5 Хээрэнвээн 58

6 Гронинген 49

7 Утрехт 42

8 Брэда 42

9 Файеноорд 41

Алкмаар түрүүлэх нь тодорхой болж, ЧЛ-ийн шууд эрхээ авах болсон. 2-р аль нь гарч, ЧЛ-ийн урьдчилсан шатнаас орохыг хэлэхэд хараахан эрт байна. Аякс Твэнтэ багууд ирэх 2 тойрогт Алкмаарыг аль аль нь талбайдаа хүлээж авчихаад, сүүлийн өдөр хоорондоо тоглоно. Аяксын талбай тул тэдэнд боломж арай өндөр. 3 ба 4-р байранд орсон багууд Европын лиг(цаашид ЕЛ гэе, хуучнаар УЕФА-ын цом)-т орох эрхээ авах юм. 5-8-р байранд орсон багууд плэй оффын журмаар өрсөлдөж, ЕЛ-т орох 3 дахь багийг тодруулдаг. Дашрамд дурьдахад Твэнтэгээс Шалькед ирээд хагас жилийн дараа хөөгдсөн Фрэд Руттэн ирэх улирлаас алдарт Айндховеныг дасгалжуулахаар болжээ.

Шотланд – Премиер лиг

Эндхийн лиг их сонин зарчмаар явагддаг билээ. Ердөө 12 багтай тул эхлээд 3 тойрог хийдэг. 33 дэх тойргийн дараа хүснэгтийн тэг дундуур нь зураас татаж байгаад зураасны дээдэх хэсэг буюу эхний 6 баг нь хоорондоо аваргын төлөө дахин тоглолтууд хийдэг. Гэхдээ аваргаар зөвхөн Селтик эсвэл Глазго л тодордог гэж болно. Сүүлийн 6 баг нь хоорондоо тоглоод адагт орсон нь доод лиг рүү унадаг. 33 дахь тойргийн дараагаар хүснэгт дараах байдалтай байна.

1 Селтик 74

2 Глазгоу 73

3 Мидлотиан 54

4 Дундее 49

5 Абердеен 48

6 Хиберниан 42

7 Матервелл 41

Түрүүлсэн баг нь ЧЛ-т шууд орох бол 2-т орсон нь ЧЛ-ийн урьдчилсан шатнаас орно. 3 ба 4-р байрны багууд ЕЛ-т орох юм.

Украин – Премиер лиг

Нохойн дуу ойртсоор. Гэхдээ энэ удаад Киев Шахтёроос аваргын цомыг булааж авах нь бараг тодорхой болжээ.

1 Киев 61

2 Шахтёр 49

3 Металист 48

4 Металург 40

5 Ворскла 37

6 Запорожье 37

7 Днепр 35

Европын тэмцээнд эрх авах дараалал нь Шотландтай яг адилхан.

Турк – Туркчелл Сүпер лиг

Жинхэнэ өрсөлдөөн энд болж байна даа. Аваргын төлөө 4 баг нэгийгээ үзэж байна. Гэхдээ домогт Фенербахче энэ дунд байхгүй гэхээр бүр ч хачирхмаар. Энэ жилээс Сивасспор хэмээх хүмүүсийн тэр бүр мэдэхгүй нэгэн баг эхнээсээ л шуугиан тарьсаар байгаа билээ. Тэд 28-р тойрогт лигийн ац хэсэгт яваа багийг барсангүй. Тэдний маргааш тоглосон Бешикташ энэ боломжийг ашиглаж чадсангүй. Талбайдаа Бурсаспортой хуурай тэнцлээ. Трабцонспор Анкарын Жэнслербирлиг 2-0-оор хожсоноор 3-р байраа хадгалж үлдлээ. Энэ хожигдсон хэл хугалчихмаар нэртэй баг хэдэн жилийн өмнө УЕФА цомд сенсаац дэгдээж байсныг сайн санаж байна. Тэд Спортинг, Блэкбурн, Парма зэрэг хүчирхэг багуудыг дараалан нугасласаар шөвгийн 8-д үлдэж байсан. 8-д үлдээд хожмоо аваргалсан Валенсиг эхлээд 1-0-оор хожсон ч хариу тоглолтод жаахан азгүй байдлаар цаг сунгаад ялагдаж байсан. Галатасарай Истанбул ББ-г талбайд нь хожсоноор 51 оноотой 4-р байранд явж байна.

1 Сивасспор 57

2 Бешикташ 56

3 Трабцонспор 53

4 Галатасарай 51

5 Фенербахче 49

6 Бурсаспор 45

Европт гарах эрх нь дээрх 2 лигтэй адил.

Орос – Премиер лиг

Сүүлийн жилүүдэд Оросын лиг Европын лигүүд рүү ихээхэн хүчтэй салхилах болсон. Жил бүр шинэ аварга төрнө, багийн эздүүд нь дандаа тосны магнатууд. Гэтэл энэ жил хямрал Орос орны томчуудыг ноцтой нөмөрч, тэдний хөрөнгө хэдэн арав зуу дахин агшсан билээ. Дагаад лиг ч хүндхэн байдалтай эхлэв. Багууд зарим нь цалингаа тавьж чадахгүйд хүрээд байсан ч ямар ч байсан эхлэхийн хувьд эхэллээ. Өрсөлдөөн харин хямрал үүнд хамаагүй гэж байгаа мэт эхнээсээ л ширүүн байна. Казанийн Рубин 5 тоглооод 11 оноотой хэсгийг тэргүүлж байна. Тэдний зорилго бол мэдээж Зенитийн хийж чадаагүйг хийх буюу аваргаа хамгаалах. Араас нь ЦСКА, Самарын Крылья Советов багууд 10 оноотой явж байна. Зөвлөлийн жигүүрүүд гэсэн соц нийгмийг санагдуулам нэртэй энэ баг гэхдээ шинэ цолж байгаа баг биш ээ. Өнгөрсөн жил 6-р байранд орж, УЕФА-ын цомд хамраараа таслуулсан баг. Ноднин 4-р байранд орж шуугиан тарьсан Пермийн Амкар 5 тоглоод ердөө 6-хан оноо авч, лигийн сүүл хэсэгт явна. Гэхдээ улирал талдаа орох үед л энэ жилийн аваргын өнгө харагдах тул одоо зүгээр л хүснэгт ямар байгааг харцгаая.

1 Рубин 11

2 ЦСКА 10

3 Крылья Советов 10

4 Динамо 9

5 Зенит 9

6 Москва 8

7 Спартак 7

12 Локомотив 6

Эхний 2 байр ЧЛ-ийн шууд эрх, дараагийн байр ЧЛ-ийн урьдчилсан шат. Дараагийн 2 баг нь ЕЛ-т орох юм.

Грек – Супер лиг

Аль 26-р тойрогт асуудал шийдэгдсэн. Ноднин сүүлийн өдөр нь аварга тодорч байсан, энэ жил Олимпиакос дахиад л аваргаллаа. Өчигдөр тэд гэхдээ талбайдаа хожигдсон. Паок Салоники ноднин хүснэгтийн 2-р хагаст орж байсан бол энэ жил одоогоор 2-р байранд явж байгаа нь нэлээн шуугиан тарьж байгаа.

1 Олимпиакос 68

2 Салоники 60

3 Панатинаикос 58

4 Атен 54

5 Лариса 46

6 Арис 44

Энэ долоо хоногт сүүлийн тойргоо тоглоод 2-оос 5-р байранд орсон багууд дахиж тоглоод, ЧЛ-ийн урьдчилсан шатнаас орох 1 баг болон ЕЛ-т орох 2 багийг тодруулна.

Франц – Лиг 1 Оранже

Топ 5 лиг дотроо хамгийн сонирхолгүй болдог лиг энэ жил хамгийн сонирхолтой болж байна. Аваргын төлөө 6 баг өрсөлдөж байгаа гэдгээс харахад л энэ нь мэдэгдэнэ. Өчигдөр нэгэн шийдвэрлэх тоглолт явагдсан нь хүснэгтийн 3-т байсан Бордо хүснэгтийн 2-т байсан даяар дуурсагдах далай даян дархан аварга Лионыг талбайдаа хүлээж авсан тоглолт байлаа. Бордо энэ тоглолтыг 12 дахь хүнтэйгээ нийлж байгаад заавал хожих ёстой байсан. Даалгавраа эхний үеийн төгсгөлд Алу Диаррагийн хийсэн гоолын ачаар амжилттай биелүүллээ. Ингэснээр тэд одоо өөрсдөө 2-р байранд бичигдэж байна. Энэ тойрогт Тулуз Лилль багууд хожигдол хүлээснээр аваргын мөрөөдлөөсөө 1 шат ухарчихав. Тулуз нөгөө Францын Хоффэнхайм гэгдэж байсан Жренобл Фоот 38 багт хожигдсон бол Лилль хасагдах зоонд яваа Францын лигийн үнэмлэхүй аварга Сэнт Этьенд хожигдсон. Марсель ПСЖ багууд авах ёстой бүтэн оноонуудаа авч чадсанаар өрсөлдөж байгаа Лион болон нөгөө 2 багийн хожигдлын хажуугаар маш том алхам хийлээ.

1 Марсель 64

2 Бордо 62

3 Лион 60

4 ПСЖ 59

5 Тулуз 56

6 Лилль 56

Бүтэн 6 тойрог дутуу байгаа тул аварга багийг нэрлэхэд дэндүү эрт байна. Ирэх тойрогт Лион – ПСЖ, Лилль – Марсель гэсэн тулаан байгаа. Хүснэгтийн эхний 2 баг ЧЛ-ийн шууд эрхээ авах бол 3-р байрны баг ЧЛ-ийн урьдчилсан шатнаас орох болно. ЕЛ-т 4-р байрны баг орох эрхээ авна.

Бельги – Юпилер лиг

Цагтаа цалгиж явсан Бельгийн лиг сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгаа билээ. 34 тойргийн 30 дахь тойрог боллоо. Андэрлэхт Стандард багууд өрсөлдөгчдөө хожсоноор лигийг хамтдаа тэргүүлсэн хэвээр үлдэв. Гэнк Гэнт багууд хоорондоо 2-2-оор тэнцсэнээр 3 онооны зай хэвээрээ.

1 Андэрлэхт 67

2 Стандард 67

3 Брюггэ 56

4 Гэнт 50

5 Варэгэм 48

6 Гэнк 47

Ямар ч байсан аварга зөвхөн 2 багаас тодорно гэдэг нь тодорхой болсон. Энэ хэвээрээ улирал дууссан тохиолдолд бөмбөгний зөрүү тоолохгүй, Испаний лиг шиг хоорондын тоглолтоор шийдэхгүй. Харин хамгийн олон ялалт авсан нь аваргална. Хэн нь ч ялсан хамаагүй 2-уулаа ЧЛ-ийн урьдчилсан шатнаас орно. Дараагийн 2 байр нь ЕЛ-т орох эрх. Ирэх улирлаас лиг цомхон болж байгаа. Тэд 18 багаа 16 болгож бууруулахаар шийдвэрийг гаргаад удаж байгаа билээ.

Португал – Сагрэс лиг

30 тойргийн 25 дахь нь явагдлаа. Томчууд бүгд хожсоноор дараалал хэвээрээ үлдэв.

1 Порто 57

2 Спортинг 53

3 Бэнфика 52

4 Национал 49

5 Брага 42

6 Матасиньос 38

5 сард Национал дээд талын 3 багтайгаа тоглох хуваарьтай байгаа. Эндээс л аваргын байр харагдана даа. Аваргалсан баг ЧЛ-т шууд орох бол дэд аварга ЧЛ-ийн урьдчилсан шатнаас орно. Дараагийн 3 байр нь ЕЛ-т орох эрхийг өгөх юм.

Швейцар – АКсПО Супер лиг

10-хан багтай тул 4 тойрог хийдэг. Сүүлийн тойрог эхэлсэн. Цюрих лигийн адаг хавьд яваа багтай талбайдаа 2-2-оор тэнцсэнээр тэргүүллээ ноднингийн аварга Базелд алдлаа. Янг Бойз Берн дэвхрэгнүүдийг хожлоо. Грассхоппер ингэснээр ЕЛ-ийн мөрөөдлөө бүрмөсөн үгүй хийсэн гэхэд болно.

1 Базел 61

2 Цюрих 60

3 Берн 57

4 Грасс. 39

Аварга баг ЧЛ-ийн урьдчилсан шатнаас орох бол дараагийн 2 баг нь ЕЛ-т орох болно.

Аргентин – Примиер Дивизион, Клаусура

Өмнөд Америкийн ихэнх улсын нэгэн адил Аргентин бас жилд 2 лиг зохиодог. Хаврын лигийг Клаусура, намрын лигийн Апертура гэнэ. Ноднин хавар домогт Ривер Плэйт аваргалсан ч намар нь лигийн адгийн байр эзэлсэн билээ. Гэхдээ тэнд сүүлийн 3 жилийн үр дүнг харгалздаг тул Ривер Плэйт доош унах учиргүй байлаа. Монголын цагаар өнөөдөр өглөө Клаусурагийн 10 дахь тойрог явагдлаа. Энэ тойрогт Буэнос Айресын хойд хэсэгт орших Ривер Плэйт мөнхийн өрсөлдөгч Бока Хуниорсынхаа Бомбонеро стадионд зочлов. Хэдий Боливд 6-1-ээр бут ниргүүлсэн ч Марадона 5 сард Эквадортой хийх тоглолтдоо Б багаа авч явна гэдгээ энэ тоглолтын өмнө мэдэгдсэн нь Бокагийн шигшээд данстай тоглогчдод өөрийгөө харуулах боломжоо гаргахын тулд энэ дербидээ л хамаг хүчээ шавхах зорилгыг бий болгосон байх. Марадона өөрөө Бокагийн сүнс билээ. Европт тоглодог тоглогчид нь чухам энэ үеэр оргил ачаалалдаа ордог тул Диего ингэж шийдсэн байх. Бокагийн 4 тоглогч Б багт байдаг бол Риверт нэг ч тоглогч шигшээгийн урилгагүй байгаа гэнэ. Энэ тоглолтод Марадонаг ирээд 10 жилийн дараа шигшээдээ дахин дуудагдсан довтлогч Палермо 2-р үеийн дунд хэрд гоолдсон ч 10 минутын дараа Аргентины шигшээгийн асан, өөр нэгэн ахмад тоглогч Галлардо тэнцүүлснээр эвийн гэрээ байгууллаа. Ривер ингэснээр 4-р байрнаасаа нэгээр ухарсан бол Апертурагийн аварга Бока 13-р байранд хэвээрээ бичигдэж байна. Харин Өмнөд Америкийн Аваргуудын лигт Ривер тааруу байгаа бол Бока ялалтаас ялалт руу маршалж байгаа аж.

Бразил – Чампеонато Бразилейро

Аргентинаас гадна дэлхийн хамгийн шилдэг 10 лигт ордог Өмнөд Америкийн нөгөө нэг лиг буюу Бразилын лиг удахгүй үүдээ нээнэ. Ноднин Сао Паоло сүүлийн өдөр аваргалсан. Гэзэг дарж байсан Гремио Порто Алегрегаас 3 онооны зөрүүтэй тоглоод алдаа гаргалгүй хожсоноор гүйцэгдэлгүй аварга болж байсан. Бразилын лиг харин Европын лигүүдийн нэгэн адил системээр явагддаг юм. 20 багтай нүсэр лиг. Бразилын лиг 5 сараас 12 сар хүртэл явагддаг. Лигийн урьтал болж орон нутгийн чанартай тэмцээнүүд болдог. Эндээс хамгийн нэр хүндтэй нь Рио де Жанейро орчмын болон Паулистагийн аварга шалгаруулах тэмцээн. Өнөөдөр Роналдогийн баг болох Коринтианс Сао Паолог 2-0-оор хожиж, Паулистагийн финалд үлдлээ. Роналдо энэ тоглолтод карриерийнхаа нэгэн гайхамшигт гоолыг хийжээ. Өөр дээр нь ирсэн пассыг авангуут эсрэг тоглогчоо хуураад дараа нь асар холоос хаалгачийн дээгүүр давуулж орхижээ. Финалд Пелегийн баг болох Сантостой тоглох юм байна. Орон нутгийн энэ тэмцээнүүдээс үзэгчид лигийн өнгө төрхийг тодорхойлдог юм байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. real says:

    ronaldo goaldsar l

    GD Star Rating
    loading...
  2. Man U says:

    rondaldo aguu yumoo. ih hicheel zutgel gargaj bichsen medee bna. thanx olonbayraa . amjilt

    GD Star Rating
    loading...
  3. aaya says:

    R9.n togloltiiig uzeh yumsaan youtube deerees goaldsaniiig n l harah yumdaa euo debjeend butsan irj hugjuuunzemjigch bidniiigee bayarluulbal yamar saihan be?

    GD Star Rating
    loading...
  4. messi says:

    yooy odoo l neg franciin lige gej sonirholtoi bolj bh shig bna da suuliin heden jil lyon l bdag bsan ene jil 3t yavj bna lyon muudsan uu busad n saijarsan uu?

    GD Star Rating
    loading...
  5. C.Ronaldo says:

    “We have to win the league and hopefully get to Rome” Sir Alex Ferguson

    GD Star Rating
    loading...
  6. uugii says:

    bi huvidaa R9-gbuh tsag ueiin shildeg gj boddog.ter bol zgr l gaihamshig.daraa jil delhiin avargad gantshan togloltond bolovch harchih yumsan. uneheer formondo orood sn toglood irvel erguu dunga duudah bol u. tuuniig anh haraad ene sportod duralsan hun tsuungui biz ee. bi ch gsen tednii neg

    GD Star Rating
    loading...
  7. legends_poster says:

    Sain baitsgaan uu naizuudaa. http://www.legends.bblog.mn ruu orood uzehiij husej bna. Hulbumbugiin tuhai blog bga yum. Taalagdana gej naidaj bna

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: