loading...
Хасын хүлэгүүд
Хамгаалалт: Нуруу өндөртэй тоглогч олон¬той учир эсрэг багтаа төдийлэн амар оноо алддаггүй давуу талтай. Үндсэн бүрэлдэхүүний дөрвөн ч тоглогч нь 190-ээс дээш см-ийн өндөртэй. Нөөцөнд 190-ээс дээш өндөртэй Х.Бат-Эрдэнэ, У.Мөнхбаатар зэрэг тоглогч бий. Мөн бөмбөг таслалтаар лигтээ тэргүүлдэг М.Бадрах, “Данди” хочит Д.Бат-Эрдэнэ нарын чадварлаг хамгаалан тоглогчид “Хасын хүлгүүд”-ийн хамгаалалтын гол цөм болж буй.
Довтолгоо: Тэд аваргын төлөө өндөр нуруугаа ашиглаж тоглох нь зайлшгүй. Тус багт А.Од, М.Бадрах нарын довтолгоо ихээхэн үүрэг гүйцэтгэх биз ээ. Тэд улирлын тоглолтод багаа оноогоор тэргүүлсэн юм. Мөн тус багийн бүрэлдэхүүнд чамгүй сайн оноо түүдэг Ц.Мэргэн бий.
Төвийн тоглогч: Улсын шигшээ багийн гишүүн О.Сайнбаяр, ОХУ-ын легионер Андрей Рыжков нарын төвийн тоглогчид тогтмол үндсэн бүрэлдэхүүнд гардаг. Тэдний нөөцөнд лигийн дөрвөн удаагийн аварга У.Мөнхбаатар, залуу тоглогч Х.Бат-Эрдэнэ нар бий. Тиймээс О.Сайнбаяр, А.Рыжков нарыг хангалттай амрааж дөнгөнө.
Хамгаалагчид: Өнгөрсөн оны лигийн тэргүүн тоглогч “Данди” гарааны тавтад түлхүү тоглож буй. Түүний “замен”-аар шигшээ багийн үндсэн холбогч М.Бадрах байгаа. Мөн онооны лидер А.Од, М.Отгонмөнх нар өнөө жил урамтай тоглож буй. Тиймээс тэдэнд хамгаалагчийн байрлалд дутагдах зүйлгүй.
Дасгалжуулагч: Лигийн аварга экс “Бизнесийн чөтгөрүүд”-ийн тоглогч О.Баярцогт “Хасын хүлгүүд”-ийн ерөнхий дасгалжуулагчаар гурав дахь жилдээ ажиллаж байна. Дасгалжуулагчийн албанд шилжсэнээр тэрбээр лигийн АШТ-ий алт, хүрэл медаль хүртээд байгаа.
МВМ
Хамгаалалт: Хамтдаа олон тэмцээнд орол¬цож лигийн аваргаас бусад бүхий л аваргыг хүртсэн МУИС-ийнхан хамгаалалтаас хурдан довтолгоонд шилждэг давуу талтай. Нуруулаг тоглогч цөөнтэй нь тэдний ганц сул тал болж буй. Мөн дээр нь нуруулаг тоглогчдынх нь нэг О.Нямбаяр шагайндаа гэмтэл авснаар шигшээ тоглолтод оролцох эсэх нь тодорхойгүй байна.
Довтолгоо: “МВМ”-ийн тоглогчид бүгд дов¬толгоондоо гаргуун. Тэдний довтолгоо 2005 оны лигийн тэргүүн тоглогч Г.Ихбаярын гараар дамждаг. Хурдан довтолгоо, холын зайн шидэлтээр дийлэнх оноогоо түүдэг.
Төвийн тоглогч: “МВМ”-ийн арын шуга¬манд Н.Золжаргал, Ц.Азбаяр, С.Батнаран нарын тоглогчид тоглож буй. Харамсалтай нь эдгээр тоглогчдыг орлох хүн байхгүй.
Хамгаалагчид: Хамгаалагчийн байрлалд “МВМ”-ийн 14 тоглогчийн найм нь тоглодог. Тиймээс урд талын шугаманд тоглох тоглогчид ханггалттай бий.
ДАСГАЛЖУУЛАГЧ: МУИС-ИЙН ШИГШЭЭ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ Л.ЭРДЭНЭПҮРЭВ БАГАА УДИРДАН НАСАНД ХҮРЭГЧИД, ЗАЛУУЧУУД, ӨСВӨР ҮЕИЙН УАШТ-Д БҮГДЭД НЬ ТҮРҮҮЛЖ ҮЗСЭН. ТИЙМЭЭС БАГАГҮЙ ТУРШЛАГАТАЙ НЭГЭН.
loading...





uuuu Yoluud shaalgatsanuu?odoo tegvel league-n yug uzeh ve?
loading...
hasiin hulgeed huschih bhaa. itgeltei bn
loading...
MBM go
loading...
tsoojoo muisd bhad has yaaj shaahawdee tsooj ene jil mvp shaah bha itgeltei bna
loading...
Би лигийн 2 медальтай шүү. Мөнгө, хүрэл. Баярцогтод мөнгөн медаль дутуу байгааг нь өгье.
loading...
http://217.79.182.227/www.judo-world.net/eju/european/2009_tblisi/fantasy.html
ene linkeer Fantasy Judo-d burtguuleerei
Europe Champs-n 14 jingiin avargiig zov nerlevel World Champs, Rotterdam unegui uzne
loading...
AWARGIIG DAWJ AWARGA BOLNO gej ne saihan ug bn tsaana chin
loading...
MUIS-iin zaluusaa ene xurtel yavsaniix, turuulj avarga xemeex tsoliig ni xurtej, olon jil bidniigee bayarluulna shuu, khuu. Ta nar shig neg bag bolj chadsan bagiig bi l medexgui yum bna. Amjilt xysie
loading...
avargiin suuliin togloltuud ih sonirholtoi boljishu te 2 bagta 2land n amjilt husii 2lal hurdtai huchtei bagud gehde hulgud goe shu
loading...