loading...
Өнгөрөгч амралтын өдрүүдээр Бундэслигийн 28-р тойрог явагдлаа. Лигийг манлайлж яваа 5 баг бүгд хожсоноор энэ удаад хүснэгтийн дээгүүр ямар нэгэн өөрчлөлт гарсангүй. Харин Шальке Дортмунд нар хожоод энэ тойрогт дахиад л хожил авч чадаагүй Хоффэнхаймын өмнүүр гишгэлээ. Намрын лигийн аварга Хоффэнхайм 8 дахиа дараалан хожил авч чадаагүй тул одоо бүр 8-р байр луу шидэгдлээ.
Шальке – Коттбус
Дасгалжуулагчаа явуулсан цагаан хөхүүд шинэ дасгалжуулагчийн эрэлд гараад нэлээн удсан ч эрэл нь мухардаад аргагүйн эрхэнд туслах дасгалжуулагчдаа улирал дуустал энэ албанд тохоосон билээ. Гэтэл гурвалсан энэ удирдлага дараалаад 3 дахиа ялчихав. Коттбусыг 4-0-оор бут ниргэв. Талбай дээрхи хамгийн сайн тоглосон хүн нь удаа дараа шүүмжлэлд өртдөг Кевин Курани байлаа. Коттбусын багийн эзэд энэ хожигдолдоо Гэлсэнкирхен хүртэл дагаж явсан бүх фэнүүддээ тоглолтын билетний мөнгийг буцааж олгох болжээ. Нөгөөдүүл нь гэтэл авахаас татгалзаад нэг бол дээд лигээс бүү хасагд, нэг бол шинэ босс хэрэгтэй гэжээ. Шальке хожоод 6-р байранд очсон бол Коттбус хасагдах зооноос гарч чадсангүй хэвээр үлдлээ. Дашрамд дурьдахад Шалькегээс хөөгдсөн Руттэн ирэх улирлаас Холландын алдарт Айндховеныг дасгалжуулахаар болсон байна.
Карлсруэ – Хоффэнхайм
Намрын лигийн аваргаар тодорсон Хоффэнхайм хожил гээчийг мартжээ. Дахиад л тэнцлээ. Гол тоглогчид нь ээлж дараалан гэмтсэний дараа сүүлийн тойргуудад улаан хуудас бөөн бөөнөөрөө хүртэх болсон. Гэсэн хэдий ч энэ удаад тэд эхний гоолыг хийгээд хожих бөөн эрмэлзэлтэй байлаа. Гэтэл нөгөө талаас тэнцээний гоолыг хийсэн. Энэ нь Карлсруэгийн 752 минутын дараах гоолгүйдлийг цэглэв. Хоффэнхайм хэдий дараа нь дахин гоолдсон ч Карлсруэ эргээд л тэнцүүлсэн. Тэд тэр байтугай бүр хожингоо алдсан. Сүүлчийн минутын тэдний довтолгоо нь хөндлөвч оносон юм. Хоффэнхайм 1 оноо авсан нь аз. Бөөн хар сүүдэр дагаж байгаа Хоффэнхаймын босс одоо бүр цайчихсан Үлдсэн хугацаанд хүүхдүүд минь зүгээр л таашаал авахын тулд тогло гэж залуустаа хэлсэн байсан. Тэдэнд Хилдэбранд гэмтлээс эргээд ирж байгаа нь сайн мэдээ. Дасгалжуулагч Рангник ирэх зун 6-7 шинэ тоглогч авахаа мэдэгдээд байгаа. Нэмэгдээд Ибишевич эргэж ирэх болно. Ирэх улирал л гэмтэл бэртлээс холуур байгаасай. Хайран баг. Харамсаад байх юм.
Франкфурт – Мөнхэнгладбах
Эзэн багийн гол тоглогчдын нэг Баярамович ердөө 7-хон минутын дараа гэмтээд гарсан нь тэдэнд хүнд байдлыг учруулав. Зочин баг энэ үеийг ашиглан эхний гоолыг хийсэн ч шүүгч алдаа байсан гэж үззэд тооцсонгүй, харин пеналти өгөв. Гэсэн ч Франкфуртын хаалгач хаачихлаа. Дараа нь харин дошны эзэд нүдсээр байгаад 4-1-ээр өрсөлдөгчөө илт илүүрхэв. Тэд энэ хожлыг авснаар дээд лигид үлдэх алхмаа хийчихсэн гэж хэлж болно. Хасагдах зооноос 9 оноогоор тасарсан. Гладбахын хувьд тэд хаврын лиг эхлээд их сайн явж байсан ч сүүлийн үед энэ нь жаахан саарч байна. Тэд одоо релегэйшн бүсэд явж байгаа.
Бохум – Дортмунд
Энэ өдөр Дортмундад карриерийнхаа нэгэн үеийг үдэж буй Дедегийн төрсөн өдөр байлаа. Багийн нөхөд нь түүнд 2-0 гэсэн хожлоор бэлэг барьж, 4 дэх дараалсан ялалтаа авлаа. Энэ цэнгэлдэхэд Дортмунд 10 жилийн турш хожиж чадаагүй байсан гэнэ лээ. 2 дахь гоолыг хийсэн довтлогч Валдез нөгөөдөр нь багтайгаа гэрээгээ дахин 2 жилээр сунгалаа. Өнгөрсөн жил шар харуудад нэгдсэн тэрбээр энэ улиралд ердөө 6-хан гоол хийсэн ч багийн төлөө зүтгэдэг зүтгэлийг нь удирдлагууд үнэлсэн байх. Түүнээс гадна түүний энэ өдөр хийсэн гоол нь энэ явдалд их түлхэц болсон гэнэм. Тэр 25м-ээс маш мэдрэмжтэй цохиж гоолдсон билээ. Дасгалжуулагч Клопп тоглолтын дараа Валдезийг, түүний хийсэн гоолонд магтах үгээ олохгүй байсан юм. Дортмунд одоо 46 оноотой 7-р байранд байгаа бол дербидээ хожигдсон Бохум хасагдах зооноос 5 онооны урд явж байна. Бохумд энэ тоглолт маш хүнд гарз учруулсан нь гол тоглогчдын нэг Оно улирал дуустал гэмтсэн явдал байлаа.
Бийлэфэлд – Байерн
Байерн ердөө Тонигийн ганцхан гоолоор хожлоо. Гэхдээ бүтэн тоглолтын турш тэд илүүрхэж тоглосныг хэлэх хэрэгтэй. Тонигийн хувьд энэ гоол лигийн 50 дахь тоглолтын 36 дахь гоол нь байв. Энэ үзүүлэлтээрээ тэр лигийн бүх үеийн 4-т орсон. Мюллерийнх 32 юм билээ. Тэр мөн 16 дахь удаагаа тоглолтын эхний гоолыг хийсэн. Бүх гоолынхоо 44 хувийг 1-0 болгож хийсэн гэдэг. Алдарт Герд Мюллер хүртэл түүнээс энэ тал дээр дутуу. Түүний үзүүлэлт ердөө 23 хувь. Тоглолтын өмнө Клиннсманн Бид лигийн аварга болно гэж дуугарч байсан бол тоглолтын дараа хаалгач Бутт бас ингэж хэлэх болов. Сүүлийн үед тэр Рэнсингээс хаалганы эрхийг булааж аваад байгаа билээ. Энэ жилжингээ Риберигийн асуудал багийн эздийн толгойг өвтгөж буй. Саяхнаас нэмэгдээд МанЮ бас түүнийг Роналдог орлуулахаар авах гэнэ гэсэн яриа гарч. Энэ баг энэ жил зөвхөн энэ хүнээс хамаарч байгаа. Хэрэв явбал ирэх жилээс системдээ дорвитой өөрчлөлт хийх хэрэгтэй болно. Лигийн хамгийн том баг тул хамгийн их шуугиан энэ багийн орчинд гардаг. Клинси Барсад хожигдсоныхоо дараа ирэх улиралд хэд хэдэн топ тоглогч авах болно, нэг анхаарах хэсэг бол довтолгоо гэж хэлсэн нь Тонигийн хилэнг бадраасан бололтой. Итали довтлогч ирэх улиралд нутаг нэгт Манчинигээ багийн дасгалжуулагчаар харахад болохгүй юм алга гэдгээ хэвлэлээр ил мэдэгдсэн. Ямар ч байсан одоогоор Клинсигийн хувь заяа тодорхойгүй байна. Багт Клозэ үнэхээр үгүйлэгдэж байгаа. Тэр саяхан лигийн сүүлийн өдөр талбайд эргэн ирж, цомоо багийнхаа өмсгөлд авмаар байна гэдгээ илэрхийлсэн. Байерн ингээд 2-р байрандаа Вольфсбургийг нэхсэн хэвээр үлдлээ. Бийлэфэлд хасагдах зооноос ганцхан онооны урд байна.
Вольфсбург – Лэвэркузен
Шүүгч энэ тоглолтод их нөлөө үзүүлсэн. Графитэгийн эхний 11м-ийн цохилт бол шударга бус байсан. Дараахан нь Графитэг унагасан Лэвэркузены хаалгач Адлер улаан авах ёстой байлаа. Цаг дуусах үед Вольфсбургийн тоглогч өөрийнхөө торгуулийн бүсэд бөмбөгөнд гар хүрснийг ч тооцсонгүй. Лэвэркузен тэнцүүлсний дараах Графитэгийн 2 дахь гоол харин үнэхээр гоё гоол байлаа. Тэр энэ гоолыг хийснээр 22 дахь гоолоо хийж, мэргэн буучдын жагсаалтыг итгэл төгс тэргүүлж эхэллээ. Вольфсбург энэ тоглолтод 10 дахь дараалсан ялалтаа авснаар Бундэслигийн рекорд болох Гладбахын тэртээ 80-аад онд тогтоож байсан амжилтыг давтав. Аль өвөл л аваргын талаар бодохыг ч хүсэхгүй байна гэж хэлж байсан дасгалжуулагч Магат одоо ч гэсэн бодолдоо үнэнч хэвээр. Хэрэв заавал хэл гэвэл би Байерныг аваргална гэж хэлнэ гэж тэр хэлсэн. Вольфсбург 57 оноотой лигийг тэргүүлсэн хэвээр.
Көлн – Штуттгарт
Көлн уг нь талбайдаа хожигдох маш дургүй баг. Энэ удаад өрсөлдөгч нь харин дэндүү хүчтэй байлаа. 3-0-оор хожиход бүх 3 гоолыг Гомез хийсэн. Тэр шигшээдээ хэт трикдэх бүү хэл олигтой ч тоглож чадахгүй байгаа билээ. Штуттгарт энд 4 дэх дараалсан ялалтаа авснаар эргээд титлийн төлөө тоглох эрхтэй болов. 3-р сард тэд нэг хэсэг бүтэлгүйтээд хүснэгтийн орой хэсгээс унаад байсан юм. Көлн хэдий хожигдсон ч хасагдах тал дээр айхгүй байж болно. 23 онооноос дахиад 9 онооны урд явж байгаа.
Хэрта – Брэмэн
Лигийг тэргүүлж явсан Хэрта сүүлд дараалан 3 хожигдоод аваргын жагсаалтаас нэр нь хасагдаад байлаа. Өмнөх тоглолтод Воронин улаан аваад 5 тоглолтоор бандуулсан нь хямралыг улам хурцатгасан. Ливерпүүлээс зээлээр ирсэн тэрээр үлдэх эсэхээ улирлын дараа шийднэ гэж байсан юм. Дээрхи явдлаас болоод удирдлагатай муудсан уу яасан тоглолтын өмнө гэнэт явна гэдгээ мэдэгдсэн билээ. Түүнийг энэ тоглолтод орлосон Пантелич тоглолтын эхний хагаст шон оносон. Эхний үе дуусах хэрд Брэмэний хамгаалагч Мэртэзакер булангийн бөмбөгийг мөргөж, тэргүүллийг багтаа авчирсан. 2-р үед Брэмэн хожлоо бататгахаар улайрсан ч гоол нөгөө талаас орлоо. 71 дэх минутад хамгаалагч Симунич буланг мөргөсний дараа цаг дуусахын өмнөхөн Пантеличын хослогч Рафаэл хожлын гоолыг хийсэн юм. Тоглогчид, фэнүүдийн баяр хөөрийг үгээр илэрхийлэхэд бэрх. Нийслэлчүүд ингэснээр эргээд аваргын төлөөх өрсөлдөөнд орж ирлээ. Брэмэний хувьд одоо яасан ч яахав гэдэг нь болсон. Тэд ирэх улиралд Аваргуудын лиг бүү хэл Европын лиг(УЕФА цом)-т ч тоглохгүй тул одоо үлдсэн хугацаанд гайгүйхэн шиг тоглоод фэнүүдээ бага ч гэсэн баярлуулахаа бодох биз. Тэд харин оролцож байгаа нөгөө 2 тэмцээндээ маш их анхаарал тавьж байгаа. Маргааш Холбооны цомын хагас шигшээд Хамбургтай тоглох бол 5 сар гаргаад УЕФА-ын цомын хагас шигшээд мөн л Хамбургтай тоглоно.
Хамбург – Ханновер
Талбайн эзэд тоглолт эхлэв үү үгүй юу галаар хөөрөгдчихсөн. Энэ нь ч амжилттай болж ердөө эхний минутад л Петрич гоолдсон. Дараа нь Троховскигийн хүчтэй буудалт 2-0 болгох шахсан ч Ханноверын хаалгач Энкэ гайхалтай рэфлекс гаргасан. 2-р үеийн эхэнд Петрич дахин гоолдсоноор тоглолтын хувь заяа бараг л тодорхой болсон. Форсселл дараа нь торгуулийн цохилтоос тоог жаахан ойртуулсан ч тэнцүүлэх боломж ер харагдсангүй. Тоглолтын маргааш багийн ахлагч, чехийн легионер Яролим гэрээгээ жилийн 2,7 саяын цалинтайгаар шинэчлэн сунгасан. Хамбург ингээд Байернтай адил 54 оноотойгоор Вольфсбургийг нэхсэн хэвээр үлдэв.
Ирэх тойрогт Байерн Шалькег хүлээж авах бол Хамбург Дортмундын, Вольфсбург Коттбусын талбайд зочилж очно.
Tabelle
|
Pl. |
Verein |
|
Sp. |
|
g. |
u. |
v. |
|
Tore |
Diff. |
|
Pkte. |
|
1 |
VfL Wolfsburg |
|
28 |
|
17 |
6 |
5 |
|
62:34 |
28 |
|
57 |
|
2 |
Bayern München (M, P) |
|
28 |
|
16 |
6 |
6 |
|
59:36 |
23 |
|
54 |
|
3 |
Hamburger SV |
|
28 |
|
17 |
3 |
8 |
|
42:38 |
4 |
|
54 |
|
4 |
Hertha BSC |
|
28 |
|
16 |
4 |
8 |
|
42:35 |
7 |
|
52 |
|
5 |
VfB Stuttgart |
|
28 |
|
15 |
6 |
7 |
|
50:37 |
13 |
|
51 |
|
6 |
FC Schalke 04 |
|
28 |
|
13 |
7 |
8 |
|
42:27 |
15 |
|
46 |
|
7 |
Borussia Dortmund |
|
28 |
|
11 |
13 |
4 |
|
45:33 |
12 |
|
46 |
|
8 |
1899 Hoffenheim (N) |
|
28 |
|
12 |
9 |
7 |
|
54:40 |
14 |
|
45 |
|
9 |
Bayer Leverkusen |
|
28 |
|
12 |
6 |
10 |
|
50:36 |
14 |
|
42 |
|
10 |
Werder Bremen |
|
28 |
|
9 |
9 |
10 |
|
52:39 |
13 |
|
36 |
|
11 |
Eintracht Frankfurt |
|
28 |
|
8 |
8 |
12 |
|
36:45 |
-9 |
|
32 |
|
12 |
1. FC Köln (N) |
|
28 |
|
9 |
5 |
14 |
|
30:43 |
-13 |
|
32 |
|
13 |
Hannover 96 |
|
28 |
|
7 |
8 |
13 |
|
39:58 |
-19 |
|
29 |
|
14 |
VfL Bochum |
|
28 |
|
6 |
10 |
12 |
|
33:44 |
-11 |
|
28 |
|
15 |
Arminia Bielefeld |
|
28 |
|
4 |
12 |
12 |
|
22:41 |
-19 |
|
24 |
|
16 |
Borussia M’gladbach (N) |
|
28 |
|
6 |
5 |
17 |
|
34:53 |
-19 |
|
23 |
|
17 |
Energie Cottbus |
|
28 |
|
6 |
5 |
17 |
|
24:51 |
-27 |
|
23 |
|
18 |
Karlsruher SC |
|
28 |
|
5 |
4 |
19 |
|
20:46 |
-26 |
|
19 |
loading...




Liverpool сайн байнаа, хожоосой!
loading...
Liverpool хожих хэрэгтэй байна тэгж байж ManU-д дарамттай байх болно. Чэлси хэрэв EPL-г авч чадахгүй бол Liverpool-г аваасай гэж хүсжийнэ. ManU л авч болохгүй !
loading...
yag unen man.u-d l ugch bolohgui. fabianski odoo hezee iim bolchoov barag liv-n buh tsohiltiig haalaa shd. gehde liv ilt iluurhej bna oo. torres benayoun ntr aimar bna 2r ued hh blgui de
loading...
yagaad manaihiig gaduurhaad bgaam dee…arshavin 1 goal hiichihlee… 0-1….busad bagiig hundlej bai l daa adilhan panatuudtai sh tee hehehe… huchtei n’ huchguigee baridag horvoo Olzii andaa…
loading...
Ноёны бөхөд бүгд дургүй байдаг биз дээ. МанЮ ноднин авсан, юм ээлжтэй байвал гоё ш дээ. Түрүүлсэн бөхөө Бат-Эрдэнэ гэж нэрлэдэг гэдэг шиг МанЮ дараалан түрүүлэхийг үзмээргүй байна.
loading...
Хүчгүй нь хүчтэйгээ дийлж байвал бас жинхэнэ кайф биз дээ !!!
loading...
Wow лайтай мөргөсөн. Торрес сайн байна. 1-1
loading...
Ингэх гээд байсан юмаа гэж, Liverpool урагшаа ! 2-1 шүү…
loading...
liv sain bnaa 2-1 bolchihloo…
gehdee bi liv iig demdeggui liv odoo gantshan epl l uldsen uchiraas buh huchee daichlahaas uur arga bhgui l dee arsenal bol ugaasaa epl d turuulehgui todorhoi tiim uchiraas cl d gol anhaaralaa tovloruulchihsen bgaa ene barag oilgomjtoi toglolt l doo … gehdee bumbug buurunhii heden bumbug henii ch haalgand orj bolnoo toglolt duustal 30iad minut bna duusahaar n’ yallaa gej yariya daa…
loading...
hehe ineedtei yum minii uzej bgaa suvagiin tailbarlagch n; hurtel ilt LIV iin tald tailbarlaad bh yum…
loading...
2-2 болчихлоо. Тоглолт ч сайхан болж байна. Аршавин ч Арсеналыг өөд нь татаж байна шүү. Ирсэнээс нь хойш сайжраад байгаа
loading...
Хахаха супер тоглолт болж байнааа. 3-3
loading...
Аршавины од гүйчихжээ өнөөдөр, супер тоглолт боллоо. Liverpool 2 оноо алдсан нь тоогүй юм боллоо.
loading...
arshavin liv-g alaad hayachlaa gj
loading...
Аршавин aguu har arhichin yum aa.neg door 4 shiliig shaadag bn shdee.manai esreg garsan bol evguiteh l baisan bn
loading...
arshavin arhsavin arshavin odoo uur yu gehev dee. uuruu 3-g hiched gaihaad bsan 4g hged bur zuudled bga uguige ch medehe bsan bh daa
loading...
Одоо Liverpool = Chelsea хоёр бараг ижил шаанстай боллоо, харин МанЮ тасарчихлаа. 2 тоглолтын оноогоор илүү болчихоор сэтгэл зүйн хувьд шал өөр болно л доо.
loading...
Манай эсрэг Аршавин гарсан ш дээ. Гэхдээ нэмэр болоогүй ГУУС цаадахыг чинь сайн мэдэх учир дөнгөчихнө л дөө..
loading...
ter suuld benayoun hj tentsuuleegui bol liv bur bye boloh blaa shd. torres benayoun 2 sn toglolo. babel selgeger garch irel bujignuuldag bsan bur bjee. arsenalin ar bol hereg alga aa. liv ch gsen. ehnii goal dr mascherano daldagnaj bgad bumbugu aldchihin zgr l uragshaa tsulchihgui odoo yahav de uursdinhu bolomjig uursduu ugui hj bga humuus
loading...
ARSHAVIN MAN.U-N HAALGAND CH GSEN ENE GOALUDA HIIH HEREGTEI SHUU
loading...
unheer goy toglolt bolloo……arshavin ch alj ugluu duu muu liv iig ingej toglono gej hen bodoh be dee…4-4 yostoi uzuushtei toglolt bolloo yag l liv chel 2shig …alaan boldog bna sh tee ingej tentseneer manai d l ashigtai bolj bna daa manaih 2 toglolt dutuu adilhan 71 onootoi bumbugniihuu toogoor liv turuulj ehleh shiv dee unuu oroi toglood l manaih terguuleed ehlene dee….liv iin fanat uud joohon l gomdoltoi uldeh shiv dee….
loading...
Аршавин нээрээ 4 гоол хийцэн байхаар нүдэндээ ч итгэсэнгүй манай Арсеналчууд одоо МАНЮ-г ингэж хожих юмуу тэнцвэл болоод явчихна.
loading...
Saihan game bolsoon zaluusaa ta nar yamar sitend deerees uzeed bnaa mnin uzdeg ni gatsaad oligtoi garahgui yum heleech ho
Olzii andaa ?
loading...
ARSHAVIN ARSHAVIN ARSHAVIN ARSAVIN arsenaliig avarlaa saihana toglolt bolson shuu
loading...
Russia win go go ivan min
loading...
zaz bayern oilgomjtoi bzi dee .klose irchihvel ch.ribery manud ochson dr dee barcad hereggui
loading...
manu chini ronaldo-g yavuulaad orond n kaka-g avah sanaatai bgan bishuu?
loading...
manu1
loading...
kakach manud irehgui bhoo gehdee cr7 giin bairlald hurdtai l toglogch heregtei l dee.ribery bj boloh l ym
loading...
kaka manu-d tohirohgui eee
loading...
kaka uchigdur yariltslaga ugsun bna lee milanas yavahgui e gj. tgd ch yavbal ochij ochij man.u bish ni lav. realaa kaka cr7-gos iluu hurdtai shdee bumbugu yaj tuuj guidegig ni medne biz dee
loading...
http://217.79.182.227/www.judo-world.net/eju/european/2009_tblisi/fantasy.html
ene linkeer Fantasy Judo-d burtguuleerei
Europe Champs-n 14 jingiin avargiig zov nerlevel World Champs, Rotterdam unegui uzne
loading...