loading...
Ред Буллыхан Браун ГП –гийн ноёрхлыг таслан зогсоож чадав. Дан диффузортой уралдсан ч тэд гайхалтай хурдтай байлаа. Зөвхөн бороотойд бус хуурай нөхцөлд ч тэд хурдалсан юм. Мэргэжилтнүүд Шанхайд давхар болон дан диффузорын ялгааг олж харсангүй гэжээ.Ред Буллын машин нь бусад багуудаас илүүтэйгээр замын онцлогтой тун сайн тохирч, дугуйны температур маш сайн байсан гэж тодорхойлж байна. Мөн боловсруулсан стратеги нь бүтэмжтэй хэрэгжсэн нь энэ ялалттай зайлшгүй холбоотой.
Феррари?
Гурван уралдааны дараа нэг оноо ч авч чадаагүй байна. Улаанууд 1981 оноос хойшхи хамгийн муу үзүүлэлтийг харуулав. Шанхайд оноот байр эзлэх боломжтой байсан Массагийн машины электроник эвдэрч бүх зүйл талаар болов. Райконен уралдаан эхлэхэд л хөдөлгүүр нь болж өгөхгүй байгааг мэдэгдсэн. Энэ нь нилээд хугацааны дараа өөрөө зүгээр болсон хэмээн Финланд эр хэлжээ.
Кубица, Труллигийн араас мөргөж хойд хитэгийг нь салгав. Кубицагийн хэлснээр зам сайн харагдахгүй зөндөө тохиолдлууд байсан. Үзэгдэх нөхцөл муу байсан тэр үед Тоёотад тулж ирснээ хожуу харжээ. Азаар хэн ч бэртэлгүй өнгөрөв.
Алонсо болон Росберг яагаад эрт цэнэглэв?
Уралдааныг эхлүүлээгүй аюулгүйн машин зам дээр байх үед Рено ба Уильямсийн машинууд цэнэглэсэн. Харин удалгүй аюулгүйн машин замыг орхиж уралдаан эхэлсэн билээ. Тэд аюулгүйн машин дахин 10-15 тойрог зам дээр байна хэмээн тооцож тактикаа өөрчилсөн нь алдаа болов.
Сүүлчийн төлөвлөсөн зогсолтонд Росбергт хагас борооны дугуй солисон нь бас алдаа болж дахин зогсоолыг зорьж борооны дугуйг солих шаардлагатай болжээ.
Хэмилтоны бүжиг
Залуу дэлхийн аварга маань хэд хэдэн удаа зам дээр эргэлдэв. Түүний дугуйны даралтын хэмжээ их байснаас болсон гэв. Хоёрдахь зогсолтоос таван тойргийн дараа түүний зүүн урд дугуй маш их элэгдсэн байна. Харин Мартин Уитмарш түүний эргэлдсэн шалтгааныг “Льюис бүх л уралдааны турш дээд хурдандаа тултал явж байснаас ийнхүү замаас хазайх, эргэлдэх тохиолдол гарсан” гэжээ.
Буруу дуулал эгшиглэв
Хятадын Гран Прид ялалт байгуулсан Ред Булл багийнханд уг нь Герман болон Австрийн төрийн дуулал эгшиглүүлэх ёстой байв. Гэтэл зохион байгуулагчид будилж Герман, Английн дууллыг явуулав. Ред Булл баг нь Австрийн лиценцтэй баг юм. Энэ талаар Хятадуудын программд байсангүй бололтой.
loading...






ene hyataduud neereee hulhi garuud shuu. toriin duullig ni solij ene ter./ alonso l azgui bsan daa. bas massa bna. ooroo sn bsan bolovch. mashin uneheer asudaltai bsaan. vetteliin huvid tuund asar ih ireedui bna. sain nisgegch shuu
loading...
http://217.79.182.227/www.judo-world.net/eju/european/2009_tblisi/fantasy.html
ene linkeer Fantasy Judo-d burtguuleerei
Europe Champs-n 14 jingiin avargiig zov nerlevel World Champs, Rotterdam unegui uzne
loading...