Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Бокс » Амир Хан vs Котелья

GD Star Rating
loading...

http://img.dailymail.co.uk/i/pix/2008/03_04/khanG2503_468x687.jpgӨнгөрсөн 3 сард Мексикийн ”хүүхдийн төрхт алуурчин” Марк Беррераг буулган авч шуугиан тарьсан Амир Хан (Англи) ээлжит тулаанаа хийх гэж байна. Энэ удаагийн түүний өрсөлдөгч нь “WBA”-н хагас хөнгөн жингийн аварга ”Котелья” буюу Котельник байх юм. Тулаан ирэх 6-н сарын 27-нд явагдах ба өмнө нь хөнгөн жинд үздэг байсан Ханы хувьд анх удаа жин өгсөж тулалдах гэж байна. Британий ирээдүйтэй боксчинд зүй ёсоор тооцогддог тэрээр өнгөрсөн оны есөн сард Колумбын Брэйдис Прискот ердөө 51-хэн секундэд нам цохиулж ялагдсаныхаа дараа дасгалжуулагчаа халж Америкийн  Фредди Раочаар удирдуулах болсон нь тун зөв шийдвэр болсон гэдэг нь хийсэн тулаан болгоноос нь харагдаж байна.  Саяхан тэрээр ”Тэр ялагдлаас би маш олон зүйлийг сурч авсан. Одоо би жинхэн эр хүн болсон. Миний өмнө аваргын цом тийм ч хол харагдахгүй байна” гэжээ. Мөн шинэ өрсөлдөгчийнхөө талаар ”Би түүнээс илүү хурдан хөлтэй  бас гартай. Тиймээс тоглолт миний хувьд хүнд болохгүй байх. Аваргын бүсийг түүнээс булаана гэдгтээ итгэлтэй байна” гэжээ. Өдгөө 22 настай Амир одоогоор  21 тулаан хийснээс 20 ялсан ба үүнийхээ 15-д нь КО-гоор ялж байжээ. Түүнийг 2004 оны Афиний олимпийн хөнгөн жинд мөнгөн медаль зүүж байснийг та бүхэн санаж байгаа байх. ”Саяхныг хүртэл олимп миний хувьд хамгийн чухалд тооцогдож байсан. Гэвч энэ удаагийн тулаан түүнээс ч илүү. Бага байхдаа би Дэлхийн аварга болохыг үргэлж хүсдэг байсан. Али (Мохамед), Насем Хамед, Рикки Хаттон нарыг тулааныг үзэж тэдэн шиг агуу болохыг мөрөөддөг байлаа
Түүний өрсөлдөгч Котельник ч энэ хооронд дуугүй байсангүй. ”Би тэр хүүд хэн нь дэлхийн аварга вэ гэдгийг харуулаад өгнө” хэмээжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Blue boy says:

    ene paki zalyy ungursun namar Kolymbiin zalyyd nuguu ertuntsud ochitloo tsoxiylj bilee,bi l lab uxsen gej bodoj bsan chini emnelegt ochij taraam hi garsan gesen
    Yg hi manai munx-erdene Britani bsan bol enees iluu bxgui yu

    GD Star Rating
    loading...
  2. andaa says:

    amir han sain sh de
    munh erdeneiig shaasan biz dee apinaar

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: