loading...
“Афин-2004”, “Бээжин-2008” олимпод хурд сорьсон ОУХМ Б.Сэр-Од өдгөө будант Альбионд амьдарч, бэлтгэлээ базааж буй.
Тэрбээр саяхан буюу дөрөвдүгээр сарын 19-нд болсон Редкар хотын нэрэмжит хагас марафон гүйлтийн уралдаанаас хүрэл медаль хүртсэн байна. 27 дахь жилдээ зохиогдож буй эл уламжлалт тэмцээнд нийт 1300 гаруй тамирчин хурд сорьсноос Кенийн гүйгч Зак Кихара 1:05:08 амжилтаар тэргүүлж, мөн улсын Симон Тонуй 1:05:52-оор удаалан, манай тамирчин 1:06:35 хурдлан гуравдугаар байрт оржээ.
Марафонч Б.Сэр-Од дасгалжуулагч О.Оюунтуяагийн хамтаар Английн “Morreth” клубт бэлтгэл хийж байгаа бөгөөд эндээсээ “Берлин-2009” ДАШТ-д оролцон олимпийн эрхээ авах зорилго тавьж байгаа аж. Дашрамд сонирхуулахад хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээн наймдугаар сарын 15-23-нд Германы нийслэл Берлин хотноо болох юм.
loading...




ZA tegeed Ser-od ahdaa ulam ih amjilt husii.
Enuun deeree ulam ih hiicheegeed ulam ih amjilt gargaarai
loading...