Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Деррик Роүз – Шилдэг шинэ тоглогч

GD Star Rating
loading...

Өнөөдөр ҮСБХ-ны 2008-2009 оны улирлын шилдэг шинэ тоглогч тодорлоо. Энэ шагналыг олонхийн таамаглаж байсанчлан 2008 оны драфтын тэргүүн, Чикаго Буллз багийн хамгаалагч Деррик Роүз хүртэж байна.

drose608

Тэрээр хойд Америкт спорт, сагсан бөмбөгийн төрлөөр дагнан бичдэг сэтгүүлчдээс 111 удаа 1-р байранд нэрлэгдэж, нийт 574 оноо авсан бол Мемфис Гризлес багийн хамгаалагч Оү.Жей.Майо 5 удаа 1-рт нэрлэгдэж, нийт 127 оноо авчээ. Эхний 5-д Нетсийн Брук Лопес, Оклахомагийн Рассель Вестбрук, Клипперсийн Эрик Гордон нар орсон байна.

Роүз ийнхүү энэ шагналыг хүртсэн 3 дахь Буллзын тоглогч боллоо. Өмнө нь Майкл Жордан, Элтон Брэнд нар шилдэг “шинэков” болж байлаа.

Роүз энэ улиралд шинэ тоглогчдоо оновчтой дамжуулалтаар (нэг тоглолтонд дунджаар 6.3) тэргүүлж, оноогоор (16.8) Майогийн дараа оржээ. Мөн Буллзийн дажгүй амжилт, плей-оффт шалгарсан зэрэг нь Роүзийг илэрхий ялалт байгуулахад нөлөөлсөн нь мэдээж.

НБА-ын албан ёсны сайтад шинэ тоглогчийн ранкийг 7 хоног бүр гаргаж байсан бөгөөд Роүз нийт 24 долоо хоногийн 21-т нь уг ранкийг тэргүүлж байжээ. Мөн тэрээр бүсийнхээ сарын шилдэг шинэ тоглогчоор 11, 12, 3-р саруудад тус тус нэрлэгдэж байв.

Өнгөрсөн Бямба гаригт Бостоны эсрэг хийсэн плей-оффын эхний тоглолтонд Роүз 36 оноо авч, Карим Абдул-Жаббарын тогтоож байсан шинэ тоглогчийн плей-оффын анхны тоглолтондоо авсан онооны дээд амжилтыг давтсан байна.

Роүзийг багийн дасгалжуулагч, нөхдөөс нь гадна лигийн бусад одод ч магтсаны нэг нь Коби Брайант. Коби хэлэхдээ “Тэр талбай дээр 2-ууланг нь сайн хийдэг. Маш олон залуу тоглогчид сайн довтолж чаддаг байж болох ч түүнтэйгээ адил сайн хамгаалдаггүй. Роүз бол сайн довтолж чадахын хэрээрээ сайн хамгаалж чаддаг” гэжээ.

Буллз өнгөрсөн улиралд драфтаас хамгийн түрүүнд тоглогч сонгох эрхийг тун азтайгаар авсан. Өөрөөр хэлбэл Буллзын боломж ердөө 1.7 хувь л байсан ч тэрхүү өчүүхэн боломж биеллээ олсон юм. Мөн энэ улирлын өмнө Буллз Луол Денг, Бен Гордон нартай гэрээг нь шинэчлэх, сунгах талаар тохиролцож чадаагүй, өнгөрсөн улирлын дундуур Коби Брайантыг авахаар оролдож байсан, 12 сард дасгалжуулагч Скотт Скайлсийг халсан, орлон дасгалжуулагч Жим Бойлэнийг улирал дуусгаад үдсэн зэрэг бүтэл муутай, тогтворгүй байв. Харин дасгалжуулагчаар Винни Дель Негрог томилж, драфтаар Роүзийг авсан нь зөв замын эхлэл байж. Буллз одоо плей-оффт Бостонтой ширүүн тэмцэл өрнүүлж байгаа, Гарнеттгүй аваргуудыг хожихыг үгүйсгэхээргүй тоглож байна.

Оны шилдэг шинэ тоглогчийн шагналыг шинэ мянган гарснаас хойш Роүзээс гадна  Кевин Дюрант, Брэндон Рой, Крис Пол, Емека Окафор, ЛеБрон Жеймс, Амаре Стаудмайр, По Газоль, Майк Миллер нар тус тус хүртээд байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. Ганзо says:

    Мэеог их дэмжиж байлаа…

    GD Star Rating
    loading...
  2. zorigoo says:

    ugasaa todorhoi bsan l daa.

    GD Star Rating
    loading...
  3. zorigoo says:

    mvp ch gsen lebron avah ni todorhoi.ghdee kobe-d uurt ni mvp hereggui ym shg bna lee.neeh hicheehgui bga ym shg sanagdsan.

    GD Star Rating
    loading...
  4. The Mamba says:

    T-Mobile Rookie of the Year Derrick Rose

    GD Star Rating
    loading...
  5. real says:

    sn od boloh toglogch doo .ireeduite amjilt husii

    GD Star Rating
    loading...
  6. purevee says:

    Kobe-d M.V.P neeh sonin bish baigaa.Harin avargiin altan tsom, avargiin bugj l bodoj baigaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: