Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Дуайт Ховард – Шилдэг хамгаалан тоглогч

GD Star Rating
loading...

ҮСБХ-ны 2008-2009 оны улирлын шилдэг хамгаалан тоглогчоор Орландо Мэжик багийн төвийн тоглогч Дуайт Ховард тодорлоо.

0421howard2608

23 настай Ховард энэ шагналыг хүртсэн лигийн түүхэн дэх хамгийн залуу тоглогч болж байна. Өмнөх хамгийн залуу хамгаалан тоглогч нь Элвин Роберстон байсан бөгөөд Ховард түүнээс 5 сараас “нялх” ажээ.

Сагсан бөмбөгөөр дагнан бичдэг 119 сэтгүүлч, аналистуудын  105 нь Ховарлыг  1-рт нэрлэжээ. Нийт 542 оноо авсан түүний араас 148 оноогоор ЛеБрон Жеймс, 90 оноогоор Дуэйн Уэйд нар тус тус бичигдсэн байна.

“Супермэн” энэ улиралд  дунджаар 13.8 самбараас авалт, 2.9 блок хийж лигийг тэргүүлсэн юм. Тэрээр лигийг нэг улиралд самбараас авалт, блок шотоор зэрэг тэргүүлсэн 5 дахь тоглогч болжээ.  Түүнээс өмнө Билл Уолтон, Карим Абдул Жаббар, Хаким Олажьювон, Бен Уоллес нар ийм амжилт үзүүлж байж.

Ховардын тэргүүлсэн Орландо Мэжик энэ улиралд 59 хожиж, 2 дахь жилдээ дараалан дивизионыхоо аварга болсон юм. Мэжик 1995-96 оны улиралд буюу Шакил, Пеннигийн үед 60 хожиж байсан нь багийнх нь түүхэн дэх шилдэг амжилт бөгөөд энэ улиралд тэрхүү амжилтыг давтахад ердөө 1 хожил дутжээ.

“23 настайдаа шилдэг хамгаалан тоглогч болно гэдэг үнэхээр гайхалтай. Агуу тоглогч нар ихэвчлэн кареерынхаа сүүл рүү  сайн хамгаалдаг болдог. Ховардад дахин сайжрах маш их нөөц, боломж байгаа” хэмээн түүний дасгалжуулагч Стэн Ван Ганди хэлсэн байна.

Сүүлийн 1 жилийн дотор Дуайт олимпийн наадмын алтан медаль хүртэж, 5000 самбараас авалт хийсэн хамгийн залуу тоглогчийэ алдрыг Уилт Чамберлинээс булааж, 3 дахь удаагаа Бүх оддын тоглолтонд оролцсон амжилтуудыг үзүүллээ.


Оны шилдэг хамгаалан тоглогчийн санал асуулгад нэрлэгдсэн тоглогчид
тоглогч баг 1-рт(5 оноо) 2-рт (3 оноо) 3-рт (1 оноо) Нийт
Дуайт Ховард Орландо 105 4 5 542
ЛеБрон Жеймс Кливленд 4 36 20 148
Дуэйн Уэйд Майами 3 20 15 90
Шэйн Баттьер Хьюстон 2 17 10 71
Рон Артист Хьюстон 1 13 10 54
Крис Пол Хорнетс 1 9 17 49
Kоби Брайант Лейкерс 2 6 15 43
Kевин Гарнетт Бостон 1 6 8 31
Крис Андерсон Денвер - 2 4 10
Ражон Рондо Бостон - 2 2 8
Tим Данкан Спэрс - 1 4 7
Ража Белл Шарлотт - 1 1 4
А. Варежао Кливленп - 1 - 3
А. Игуодала Филадельфи - 1 - 3
Ронни Туриаф Голден Стэйт - - 2 2
Tревор Ариза Лейкерс - - 1 1
Mаркус Кэмби Клипперс - - 1 1
Грант Хилл Финикс - - 1 1
Ж. Прзибилла Портлэнд - - 1 1
Х. Туркоглу Орландо - - 1 1
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. Ганзо says:

    Та бүгдэд баярлалаа

    GD Star Rating
    loading...
  2. real says:

    hehe chi ueiinhneesee tasarchijee ilt davuu bna sh d

    GD Star Rating
    loading...
  3. purevee says:

    nba-iin shildeg tuviin toglogch yaah argagui ene zaluu.

    GD Star Rating
    loading...
  4. Seke says:

    Уул нь Flash Wade авцан бол … SG-д байхааргүй хамгаалалтыг тавьж байсан даа.

    GD Star Rating
    loading...
  5. 911 says:

    wade aguu.blockoor sg bitgii hel sf-uudees ch hol iluu bsan

    GD Star Rating
    loading...
  6. c says:

    uul ni wade avah bsan yum ene lebron yu ve batsaan chini wade iig amjih uu

    GD Star Rating
    loading...
  7. crusader says:

    манай багийн Баттиер Артест хоёр зэрэгцээд л 4-5 т явж байнадаа

    GD Star Rating
    loading...
  8. nba says:

    sg-uudaas hamgiin suuld r.artest shildeg hamgaalan toglogchiin shagnal avch bsan.Shagnaluudaas hamgiin saihan n ene shagnal shuu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: