Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Буудлага » Дэлхийн цомд тааруу буудлаа

GD Star Rating
loading...

Дөрөвдүгээр сарын 18-23-нд БНХАУ-ын Бээжинд болсон буудлагын Дэлхийн цомд Монголын баг тамирчид тааруухан үзүүлэлттэй оролцлоо. Олимпийн наадмын шагналт, ОУХМ Ц.Мөнхзул спорт гар бууны 25 метрийн дасгалд 575 оноогоор 18 дугаарт орсон бол дархан зай-10 метрийн хийн гар буунд үүнээсээ арван байрын хойно оров. Харин “Алдар” спорт хороо, “Снайпер” клубийн тамирчин, ОУХМ Олзвойбаатарын Янжинлхам буудсан хоёр төрөлдөө финалын наймд багтах тун дөхжээ. Тэрбээр гуравдугаар сард Улаанбаатарт болсон ОУТ-д 398 оноогоор түрүүлж байв.

Эрэгтэй

50 метрийн урт буу (58 тамирчин)
…56.Ц.Мөнх-Эрдэнэ-576
10 метрийн хийн урт буу (67)
…39.Д.Ганзориг-587
…43.Б.Бишрэл-586
…45.Н.Баяраа-585
50 метрийн спорт гар буу (44)
…29.Э.Даваахүү-541 оноо
…43.С.Золбоо-523
10 метрийн хийн гар буу (55)
…28.Э.Даваахүү-570
…43.Б.Сайннасан-561
…55.С.Золбоо-282 (дөрөв дэх сериэс хасагдсан)

Эмэгтэй

50 метрийн гурван байрлалаас буудах дасгал (45)
…14.О.Янжинлхам-561
…36.О.Онон-547
10 метрийн хийн урт буу (57)
…10.О.Янжинлхам-395
…28.О.Онон-392
25 метрийн спорт гар буу (45)
…18.Ц.Мөнхзул-575
…39.Н.Ганчимэг-557
10 метрийн хийн гар буу (53)
…28.Ц.Мөнхзул-375
…33.Н.Ганчимэг-374

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. DX says:

    Гүндэгмаа жирэмсэн, тээд ороогүй юу?

    GD Star Rating
    loading...
  2. Man U says:

    ene monhzul yaachaavee. ug ni dajgui sn buuddag . hoorhon huhen haragdad bsan

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: