loading...
АНУ-д төвтэй Олон улсын намтар судлалын хүрээлэнгээс МҮОХ-ны ерөнхийлөгч, эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан, анагаах ухааны доктор Д.Загдсүрэн тэргүүтэй Спортын эмнэлгийн багийг “Оны онцлох хүн”-ээр нэрлэжээ. Тус хүрээлэн нь жил бүр дэлхий дахинд ажил үйлстээ өндөр амжилт гаргасан хүмүүсийг онцлон тодруулдаг аж.
МҮОХ-ны ерөнхийлөгчийн ахалсан багт ардын эмч, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ж.Хатанбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нийгмийн бодлогын зөвлөх, доктор Ж.Лхагваа, БТСГ-ын спортын эмнэлгийн албаны дарга Ч.Насанбат нар багтдаг бөгөөд “Бээжин-2008” олимпийн наадамд Монголын баг тамирчид хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртсэн онцгой амжилт гаргахад дорвитой хувь нэмэр оруулсан билээ.
Уг шагналыг Олон улсын намтар судлалын хүрээлэнг төлөөлж, Монгол дахь АНУ судлалын төвийн захирал Брайан Уайт дөрөвдүгээр сарын 20-нд “Olympic House”-т хүрэлцэн ирж гардуулан өглөө. Дашрамд дурдахад энэхүү нэр хүндтэй шагналыг гардагсдын бүртгэлийг Цагаан ордны номын санд хийдэг гэнэ.
loading...




Wow, great news for us! Go Mongols!
loading...
Баяр хүргэе! Монголчууд урагшаа. 2012 оны олимпоор Бээжингийн амжилтаа ахиулахын төлөө урагшаа!
loading...
goe medee bnaa . bayer hurgii
loading...
oo buruu bichtsen shuu. bayr hurgii.
loading...