loading...
“Бүдүүн” хэмээн гоочлуулж, бүтэн жилийн турш гэмтлийн улмаас талбайд гараагүй ч гэсэн Роналдо их хөлбөмбөгтөө эргэн ирээд хоёр сар болж байна. Түүний амьдрал амжилт, гэмтэл, асар олон гоал, мөн үзэсгэлэнт бүсгүйчүүдээр “шаваастай”. “Барса”, “Интер”, “Реал”, “Милан” зэрэг агуу багуудыг дамжиж, дэлхийн аваргын бүх цаг үеийн мэргэн буучаар тодорсон түүний амьдрал үлгэртэй төстэй. Тэр одоогоор “Коринтианс”-т алба хашиж байна. Амжуулаад бас зургаан гоал хийчихсэн. Өнөөх айхавтар таргаасаа 8 кг-ийг нь гээчихсэн. Ирэх жил аягүй бол Өмнөд Африкийг зорино гээд зогсож байж мэдэхээр л байгаа. Английн сэтгүүлчийн хэд хэдэн асуултад түүртэхгүй хариулж байсан эр маань сайхан бүсгүйн тухай лавлахад удтал эргэцүүлжээ. Түүний сул тал хүүхнүүд гэдэг нь үүн дээр хүртэл илэрч л байх юм. Ингээд Английн нэгэн сэтгүүлчид өгсөн ярилцлагыг нь танд хүргэе.
- Багадаа хөлбөмбөгчдөөс хэнийг шүтдэг байв аа? Пеле, Марадона хоёрын хэн нь мундаг вэ? Бразилд Гарринчаг Пелегээс илүү хүндэлдэг гэдэг үнэн үү?
- “Фламенго” болон шигшээ багийн агуу тоглогч Зиког шүтэж өссөн. Аав минь “Фламенго”-г дэмждэг байсан болохоор энэ багийн тоглолтыг үзэж, агуу Зиког дэмжих болсон. Тэр маш техниктэй, гоалтай, гайхалтай дамжуулалттай байсан шүү. Хоёр дахь асуултад тань би бразил хүн гэдгээ сануулья. Энэ нь өөрөө хариултыг тодорхой болгож байгаа биз. Харин Гарринчагийн тоглож байгааг би нүдээрээ яг хараагүй л дээ. Гэхдээ түүнийг элэг нэгтнүүд маань одоо хүртэл шүтдэг.
- Та цагтаа нэрээ Роналдиньогоос Роналдо гэж өөрчилсөн. Гэтэл хожуу бас нэгэн залуу хөлбөмбөгчин Роналдо гэдэг нэрээ Роналдиньо гэж сольсон. Ингэж нэрээ солих ямар хэрэг байв?
- Үнэн хэрэгтээ би өөрөө нэрээ огт солиогүй шүү дээ. Намайг багаас маань л Роналдо гэж дууддаг байсан. Харин өсвөр насанд хүмүүс Роналдиньо буюу “Жижиг Роналдо” гэж дуудах нь ихэссэн. Ийм л учиртай. Тэгээд хожим нь том болоод нэрээ эргүүлэн олсон юм.
- Та “Барселона”-д орчуулагчаар ажиллаж байсан Моуриньог санаж байна уу. Тэр тэгэхэд л “Ганц өвөрмөц” чигээрээ байсан болов уу?
- Бид ажил хэргийн тун сайн харилцаатай байсан. Тэр үед тэр тун дажгүй залуу санагдсан. Харин одоо мэдэхгүй юм даа. Ойрд ч таараагүй юм байна. Тэгээд ч он жилүүд хүнийг их өөрчилдөг шүү дээ. Гэхдээ урьдын дажгүй залуу хэвээрээ байгаа байлгүй дээ.
- Тэгвэл Бобби Робсон та хоёрын харилцаа хэр байсан бэ. Тэр таныг “Ньюкасл”-д ир гэж ятгасан гэдэг үнэн үү?
- Испанид Робсон бид хоёр онцгой сайн харилцаатай байсан. Тэнд хөлөө олоход их тус болсон хүн дээ. Ер нь би “Барселона”-д байхдаа хамгийн сайн тоглож байсан гэж боддог. Харин Ньюкаслын тухай санаж буй зүйл алга. Робсон намайг ятгаагүй санагдана.
- Англид тоглоогүй тань ямар шалтгаантай юм бэ?
- Англид очиж тоглох нөхцөл боломж ердөө гарч ирж байгаагүй шүү дээ. Тэнд тоглоогүй нь жаахан харамсалтай л хэрэг. Магадгүй тэнд тоглолт маань тохирох ч байсан юм билүү. Гэхдээ би хөлбөмбөгчний замналдаа сэтгэл хангалуун явдаг хүн. Итали, Испанийн шилдэг лигт тоглосон маань хангалттай.
- Хамтран ажилласан дасгалжуулагчдаас хэн нь хамгийн шилдэг вэ?
- Олон дасгалжуулагчдаас нэгийг нь сонго гэвэл Загало л юм даа. Тэр маш мэдрэмжтэйгээс гадна хүн чанарын хувьд алт шиг хүн.
- Тэгвэл таны тоглож байсан Бразилын шигшээ багийн аль үе нь илүү хүчирхэг байсан бэ?
- 2002 оны Дэлхийн аварга баг. Ривалдо, Роналдиньо, Кафу, Роберто Карлос тэгээд би…Бид ямар ч үед тоглолтыг хүссэнээрээ эргүүлж, гоал оруулах боломжийг байнга гаргах чадвартай байсан. Тиймээс ч бид долоо тоглохдоо долоо хожсон юм.
- Миланчууд таныг хоёр жилийн турш тордож, хөл дээр тань босгосон. Гэтэл та тоглох боломжтой болмогцоо л “Реал” руу явчихсан. Энэ шударга явдал гэж үү?
- Байдал миний хүссэнээр шийдэгдээгүй шүү дээ. Хүмүүс мэднэ дээ, би хэзээ ч тэндээс явья гэж ам нээж байгаагүй юм. “Интер” л намайг зүгээр зарчихсан.
- Стив Макманаман таныг гольф тоглож байхдаа хошин юм яриад бас булхайцах гээд байдаг гэж ярьж байсан. Агуу хөлбөмбөгчин тийм жижиг тоглоом дээр булхайцах дэмий юм биш үү?
- /инээснээ/ Үгүй яахав дээ, би тоглож байхдаа ярих дуртай л байхгүй юу. Ер нь гольф тоглож байхад инээдтэй юм ярьж марзганах сайхан шүү дээ. Гэхдээ би зарим үед дуугарахгүй байх ёстойг нь мэднэ л дээ. За тэгээд элдэв булхай хэрэглээгүй ч гэсэн би хожиж чадна даа.
- Дэвид Бекхэм танай усан бассейнд орох их дуртай байсан гэдэг. Та хоёр тийм лут найзууд уу?
- Бид одоо ч байнга харилцаатай байдаг. Би англиар сайн ярьж чаддаггүй ч гэсэн маш сайн ойлгодог. Дэвидийг Мадридад ирэхэд ч их тусалсан. Гэр бүлээрээ найзалж, тун дотно болсон. Багийнхаа бразил андуудаасаа ялгахааргүй л нөхдүүддээ.
- Аль улсын бүсгүй хамгийн сайхан бэ. Бас британи эмэгтэйчүүдийн тухай юу хэлэх вэ?
- /удаан бодолхийлснээ/ Бразил бүсгүйчүүд сайхан юм байна аа. /дахиад бодсноо/ харин дараа нь швед бүсгүйчүүд гэж хэлье. Гуравт гэвэл, колумб бүсгүйчүүд. Харин британи бүсгүйчүүдийн талаар сайн хэлж мэдэхгүй байна аа. Англид цөөхөн очдог шүү дээ. Гэлээ ч Лондон их сайхан хот шүү.
- Пүүзээ ханын хадаасанд өлгөчихөөд юу хийе гэж бодож байна даа?
- Өнгөрснөө дурсаж, амьдралын аз жаргалд умбана гэж бодож байна. Ямар ч алба, үүрэг гэж үгүй болно шүү дээ! Хөлбөмбөг тоглохоо больсны дараа өдрийн хуваарь гаргахгүй гэж бодохоор үнэхээр сайхан санагддаг. Энэ л намайг аз жаргалтай болгодог доо.
loading...




AGUU TOGLOGCH SHUU
MES QUE UN CLUB
FORCA BARCA
BARCA BARCA BARCA
loading...
http://217.79.182.227/www.judo-world.net/eju/european/2009_tblisi/fantasy.html
ene linkeer Fantasy Judo-d burtguuleerei
Europe Champs-n 14 jingiin avargiig zov nerlevel World Champs, Rotterdam unegui uzne
loading...
Minii shuteen. Bi Pele, Maradona ene teriin togloltiig bichlegeer l uzsen. harin Ro bol amid domog. Odoogiin ene oorsdiigoo od gej ongirood b.gaa nusan buunuudiin hajuud Ro bol jinhene shijir alt.
loading...
aguu aguu beckham buur ch aguu
loading...
ene hunii togloltiiig dahin uzeh hub bdg boluu?
unheer aguuu bsn shuu!!!! odooo hiisen goaliig n l youtube.gees uzehees hetrehgui yumdaa gej
loading...
bi huvidaa R9-gbuh tsag ueiin shildeg gj boddog.ter bol zgr l gaihamshig.daraa jil delhiin avargad gantshan togloltond bolovch harchih yumsan. uneheer formondo orood sn toglood irvel erguu dunga duudah bol u. tuuniig anh haraad ene sportod duralsan hun tsuungui biz ee. bi ch gsen tednii neg
loading...
Ronaldo id togloj bhdaa yag odoo active bgaa oduudaas iluu baisan yum bna aa, dahin talbaid harmaar bna
loading...
interiin ahlagch Zaneti helehdee Ronaldo manai bagt bhad manai bag hezeech yalagdahgui met medremj tordog baij bilee gej negen yriltslagandaa durdsan bdag. Unheer Ronaldo shig 4 delhiin abragiin togloltond oroltsoj 2 t ni altan tsom hurtsen hun shuu dee… mon hamgiin zaluudaa delhiin shildeg holbombogchiniig daraalan absan… ter bol 2 zuuniig damjisan gaihamshigt toglogch… aguu ter bol aguu amid domog… odoo ueiin holmbogchidiig tuuntei haritsuulval ted hajuud ni dongoj suraltsagchid hehehhe…
loading...
magtah geheer ug olddoggui ee ene aguu toglogch bolohoor ter biz mon uu
loading...
ronaldo bol bidnii medex domog yun messi yun beckam ted tyyniig zyydendee yzdeg za ter ynexeer shine 1000 nii exnii 10 n jiliin tugs xul bumbugchin jaaluudaa
loading...
Ronaldo mini xairtai toglogch bi ene tamirchin haraad l xol bombogchin bolson mini hairtai aguu toglogch dahij iim toglogch harahgui gehed hetsuu bn
loading...
ta buhen iim bodoltoi bgaaad bayartai bna.Ronaldo is my ¹1.
Ronaldo togloomoor yrival code hiitsen toglogch.
Tuund 1 huniig huurahaas 2 huniig huurah iluu hyalbar met.
Ter hervee zorivol ailiin 11 tolgogchiig bugdiig ni huurj chadah tiim l toglogch bsan daa.Dulzendee hairtai shuu!
loading...
minii gants shvtdeg xolbombogchini aguu tamirchini shv
loading...
Ene aguu domogt toglogchiin talar yu helehewdee ta nar bvgdiig hellee Tvvn shig toglogch dahij hzeech turuhkvee hedii hugshirsun ch odoonii tom baguudiin nus dowtlogch naraas 100% ilvv heweereel baigaa Ronaldo-g vzeel hulbumbugt durtai bolj bailaadaa dahij togolj bhiig n harah ymsan!!!Hulbumbugiin burhan tenger mineee
loading...
ronaldo bol aguu tasarhai amitan bhgui yu.terend bi hairtai.togloj bgaa gej duuldahaar ogshood bdgiin.ter deer uugii gej zalu bsan daa?andaa chi shuu, yariltslagiin unshih amttai saihan blaa.oshoo olon jil bombog oshigloj ,osho olon saihan busgui nuhaj yavaaasai gej shuteendee eroomoor bna daa.
loading...
cristiano ronaldo бол манай гаригийн шилдэг одоогийн хөлбөмбөгчин.Миний шүтээн.Роналдо ч бас агуу.Зидан байна бекам, кака, мэсси, лампард гээд агуу гарууд байна шүү
loading...
buduuneegee 2010 ond harchih yumsan
loading...
ronaldo bol amid domog oo minii bodloor tuunte bx kaka messi zergiig haritsuulah n utgagui ygaad gwel ter togs shuu de odoo ch bas hol bombog ronaldo gsen 2 ug hamt ywah ystoi ter bol minii shuteen ….!!!!
loading...
yu l da medeej xarax saixan daanch xuk bumbug bol dawxar biznes shvv dee deerees n brazil yadgaa altshan uls BAISAN BOL YAY GXEW GEXDEE ENE PLAYR BOL UDRIIN OD SHIG L XOWORXON ZAL UU SHVV
loading...
Үнэхээр сайхан ярилцлага байна… Роналдотай ярилцлага хийж үзэх юмсан.. хэхэ..
loading...