Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Бостон, Даллас, Юта хожлоо

GD Star Rating
loading...

ҮСБХ-ны плей-оффын 3 тоглолт өнөөдөр боллоо. Эдгээр тоглолтуудын тоймыг хүргэе.

Celtics Bulls Basketball

Чикаго – Бостон – 86:107 (21:32, 16:27, 21:24, 28:24)

Ч: Гордон (15), Сэлмонс (14), Хинрих (14)
Б: Пирс (24), Рондо (20 оноо+11 самбар+6 оновчтой дамжуулалт+5 бөмбөг таслалт), Р.Аллен (18), Г. Дэвис (14 оноо+9 самбар, 6 бөмбөг таслалт+3 блок)
Цувралын харьцаа: 1-2

Бостоны талбай дээр маш сайн тоглож, 2 тоглолтонд 2-ууланд нь хожчих дөхсөн Чикагогийн залуус цувралын 3 дахь тоглолтыг талбай дээрээ хийхдээ тун муу тоглолоо.

Бостон эхний үе дуусахад 11, эхний хагас дуусахад 22 оноогоор тэргүүлж байсан бөгөөд Пирс, Рондо нарыг Буллзын хамгаалагчид зогсоож чадсангүй. Ялангуяа Пол Пирсийн довтолгоонууд ээлж дараалан оновчтой болж байлаа.

“Бид өөрсдийгөө ямаршуу баг гэдгээ мэднэ. Өнөөдөр бид яаж тоглохыг хүсдэг, тэрнийхээ дагуу л тоглолоо” хэмээн Пирс тоглолтын дараа хэлжээ.

Буллзын Деррик Роүз тоглолтын өмнө Шилдэг шинэ тоглогчийнхоо шагналыг “Юнайтед центр”-т цугласан үзэгчдийнхээ өмнө гардсан ч Роүз болон нийт Буллзынхэн энэ үдэш Пирс, Рондо, Рэй Аллены сүүдэрт дарагдсан. Талбайн эзэд довтолгоонуудаа оновчгүй болгож байсан, торгуулийн шидэлтүүдээ ч алдаж байлаа. Мөн 22 удаа бөмбөгөө алдаж таслуулсан нь плей-оффт байж болшгүй үзүүлэлт.

Уг нь Буллз плей-оффийн эхний шатанд өнгөрсөн улирлын аваргуудыг хожсон сүүлийн баг юм. (2007 оны плей-оффын эхний шатанд Майамиг хожиж байсан)

4 дэх тоглолт УБ-ын цагаар Даваа гаригт Чикагод болно.

Даллас – Сан-Антонио – 88:67 (27:16, 19:14, 29:12, 13:25)

Д: Новицки (20), Ховард (17), Бареа (13)
С: Паркер (12), Оберто (10), Хилл (8)
Цувралын харьцаа: 2-1

3-р үеийн эхэнд завсарлага авсны дараа Тим Данкан, Тони Паркер нарыг Грег Попович нөөцийн суудалд суулгасан бөгөөд түүнээс хойш талбайд дахин гаргасангүй. Энэ үед Данкан талбайд ердөө 15-хан минут л тоглоод байлаа. Попович ийм эрт хожигдлоо хүлээн зөвшөөрсөн нь сонин ч Далласын тоглолт Спэрст ямар ч найдвар үлдээгээгүй байх.

Спэрс өнөөдөр 31.2 хувийн оновчтой шидэж, холын зайн 17 шидэлтийнхээ 15-ыг нь алдаж, нийт 67-хон оноо авсан нь плей-оффт авсан хамгийн бага оноо нь болсон. Өмнөх хамгийн бага плей-оффын оноо нь 2000 онд Финиксийн эсрэг авч байсан 70 оноо юм.

Даллас Бүх оддын тоглолтоос хойш талбай дээрээ 16 хожиж, 1 хожигдоод байна.

Данкан тоглолтын дараа “Энэ аймшигтай тоглолт байлаа. Дараагийн тоглолтонд би тэргүүлэгч байх болно гэж итгэж байна” гэжээ. Дараагийн тоглолт УБ-ын цагаар Ням гаригт болно.

Lakers Jazz Basketball

Юта – Лейкерс – 88:86 (26:17, 17:22, 17:29, 28:18)

Ю: Бузер (23+22 самбар), Уильямс (13+9 оновчтой дамжуулалт), Брюэр (12)
Л: Одом (21+14 самбар), Газоль (20+9 самбар), Брайант (18+7 самбар+6 оновчтой дамжуулалт)
Цувралын харьцаа: 1-2

Өнөөдрийн сүүлийн тоглолт нь өрсөлдөөнтэй, сонирхолтой явагдлаа.

Плей-оффт 0:3-аар хожигдож байгаад дараалан 4 хожиж байсан баг байдаггүй. Тиймээс энэ тоглолтонд Юта заавал хожих хэрэгтэй байсан.

Талбай дээрээ тоглож байгаа болохоор тоглолтыг Юта сайн эхлүүлж, эхний үеийг 9 онооны давуутай өндөрлөсөн ч 2-р үед баригдаж, 3-р үед бүр хожигдож эхэлсэн. 3-р үе дуусахад Лейкерс 8 онооны давуутай хожиж байлаа.

Гэвч 4-р үед Юта сайн тоглож, төгсгөлийг сайн хийснээр цувралыг ойртууллаа. Сүүлийн 2 минут орчимд багууд довтолгоонуудаа ээлж дараалан оновчтой болгож, Юта 4 удаа 2 онооны илүү болсон ч тухай бүрд нь Лейкерс тоог тэнцүүлээд байв. Харин тоглолт дуусахад 2 секунд үлдээд байхад Дерон Уилльямс шидэлтээ оновчтой болгож, хожлын оноо авсан. Энэхүү шидэлт нь Дероны энэ тоглолтонд оновчтой болгож байгаа ердөө 3 дахь довтолгоон байлаа.

Үлдсэн хугацаанд Коби Брайант 3 онооны шидэлт хийсэн боловч амжилтгүй болсон юм. Юта өнгөрсөн жилийнхийг оруулаад талбай дээрээ плей-оффт 5 дараалан хожиж байна. Харин Лейкерс Ютагийн талбайд хийсэн сүүлийн 11 тоглолтынхоо 8-д нь хожигдлоо.

Мөн энэ тоглолтонд 22 самбараас авалт хийсэн Карлос Бузер багийнхаа плей-оффын дээд амжилттай зэрэгцжээ. Өмнө нь Карл Мэлоун мөн 22 удаа самбараас авалт хийж байж.

Цувралын дараагийн тоглолт УБ-ын цагаар Ням гаригт Солт Лейк хотод болно.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

24 Сэтгэгдэл

  1. ganaa says:

    utah ch unuudur arai l gej hojloo shuu demjeed baihad mash muu togloloo. az bolj kobe unuudur muu togloj tus bolloo.sambar dooroo utah muu togloson.harin odom mash sain bsan shuu.hervee bunum gedeg nuhur ni ert aldaa gargaj suugaagui bol utah harin hol hojih bsan gej bodoj bna, odom garch ireed lakersiin togloltiig sergeesen shuu.

    GD Star Rating
    loading...
  2. eba says:

    kk ene rose ednii tactikiig medeh gd tagnuuldaad zogsood bn aa daa

    GD Star Rating
    loading...
  3. hehe says:

    Okur irvel Utah ingej muu toglohgui ee

    GD Star Rating
    loading...
  4. Guiseppe Meazza San Siro says:

    Бостон эхний тоглолтонд шал дэмий хожигдож байхгүй.Пирсээс л болж байгаан.Тэр торгуулийн шидэлтээ алдаж л байдаг.Тэгээгүй бол өнөөдөр 3:0 байхгүй юу

    GD Star Rating
    loading...
  5. amgaa says:

    Manu maani baisan bol gej bodogdood baih yum iiii iiii iiii. Gehdee zugeer ee Duncan, Parker, Finley Vzvvleed og ydaj dallasiig husna shuu. go go go

    GD Star Rating
    loading...
  6. bilgee says:

    гоё байна гоё байна бүхэл юм ном ёсондоо орж байнадаа

    GD Star Rating
    loading...
  7. real says:

    dallas hojood spursiig zailuulasaa sdaa shal olon bag

    GD Star Rating
    loading...
  8. ganaa says:

    okur yasan um be

    GD Star Rating
    loading...
  9. zorigoo says:

    okur nas bartsan…

    GD Star Rating
    loading...
  10. Mongoltamga says:

    Юта багийг дэмжиж байна.

    GD Star Rating
    loading...
  11. The Mamba says:

    go LAL!!! go Kobe!!!

    GD Star Rating
    loading...
  12. c says:

    booooooooooo LaL booooooooooo kobe

    GD Star Rating
    loading...
  13. Лэкерс маань муу тоглолоо. Самбараас авалт байхгүй, довтолгоо, чөлөөт шидэлтийн хувь муу, Байнум эрт гэмтээд Коби муу тоглоод яасан юм бэ гэмээр л байлаа. Гэхдээ алзахгүй ээ Юта үсрээл хоёр хожино

    GD Star Rating
    loading...
  14. Seke says:

    Brewer Kobe-г дажгүй хамгааллаа. Kobe бүх л тоглолтын турш нэг л болж өгсөнгүй дээ. Уул нь 3-р үеийн сүүл хүртэл Лакерс илүү явж байгаад Harpring , Korver гэсэн 2 нөхөр ээлж сэлгээнээс гарч ирээд, дараалан бөмбөгдсөөр байгаад оноогоо бариулчихийн.

    GD Star Rating
    loading...
  15. Seke says:

    Rose бас хөөрхөөн. Яриаг нь сонсчих гээд л …

    GD Star Rating
    loading...
  16. Trap says:

    Manai bostonii chansaa iim shuu

    GD Star Rating
    loading...
  17. LAL says:

    vhsen muu dawst nuuriin nuhdvvdiig manai tsewerhen nuuriin angiihan shvvsiig n shahaad shvlsiig n goojuulaad ugnuu KOBE GOGOGOGOGOGOOGGOGOGO!!!

    GD Star Rating
    loading...
  18. togtokh says:

    play off goy bolj bnaaa. odoo bur sonin yumnuud bolnooo.
    miami garch ireed clevlendiig hojino gej bodoj bnaaa. harj bgaarai wade gemtehgui l bol. oneal deer 2, 3n taktik orj irj bgaa miami goy bolj bgaa.atlantag husdag l yum bol clevlendiig holinoo harin bostong barahgui bj magad. za zaluusa taamgaa devshuultsgeegeerei. daraa ni heduuleee devshuulsen taamgaa harval sonirholtoi shdee

    GD Star Rating
    loading...
  19. purevee says:

    Celtics bol celtics l baihgui.Yamar ch baisan bulls-iig azargalna.

    GD Star Rating
    loading...
  20. storm says:

    LAL 2 hojitson sanaa n amartsan bgaa daraagiin togloltond buulgaj awna l daa tsaaduul chin

    GD Star Rating
    loading...
  21. Chelsea says:

    yoo zailaa ene ulun spurs hurdan hasagdaasai unen teneg bag gants heviin dovtolgootoi duncan deer double team tegenguut busduud ni sulrad shidne uur ym bhku unen ulun hurdan hasagd

    GD Star Rating
    loading...
  22. purevee says:

    shine medee oruulaach ee. Cavs detroit-iig buulgaj avah ni todorhoi bolson.Tsuvraliin xaritsaa 3-0, Rockets-blazers 2-1, magic-sixers 1-2 geel alaltsaj ugch baina

    GD Star Rating
    loading...
  23. pushkin LA says:

    lakers utah 2iin 3 togloltiin toim vzsen utah vnheer azaar hojloo lakers 4 2 oor hojnoo hararai zaluusa go gogogogogo LA LAKERS

    GD Star Rating
    loading...
  24. Tugsuu says:

    LAL UTAH chin 4;1 blnoo..

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: