loading...
Манчестер Юнайтед болон Ирландийн шигшээ багийн ахлагч асан Рой Кин Английн хөлбөмбөгийн дэд дивизионы Ипсвич багийн менежер буюу дасгалжуулагч боллоо.
Кин өнгөрсөн 12-р сард Сандерландын менежерийн албанаас халагдаад түүнээс хойш ямар нэгэн багтай холбоогүй байсан бөгөөд Ипсвич энэ Лхагва гаригт Жим Мэгилтоныг халаад менежергүй болоод байв. Ингээд Кин доод дивизионы багтай 2 жилийн гэрээ хийлээ. Киний эхний зорилго багаа Премьер лигт оруулах байх нь мэдээж.
Рой Киний түүхээс:
1971: 8 сарын 10-нд Коркт төрсөн.
1987: Ирландын хагас мэргэжлийн лигийн Коб Рамблерст элсчээ.
1990: Ноттингэм Форестэд 10 000 фунтээр ирэв.
1991: Даблин хотод шигшээ багтаа анхны тоглолтоо Чилийн эсрэг хийж, тоглолт 1:1-ээр өндөрлөжээ. .
1992: Ноттингэмийн шөнийн клубт танхайрснаас болж баривчлагджээ. Гэхдээ ямар нэгэн ял шийтгэл авалгүй суллагдсан байна.
1993: 1-р сар: Бас нэгэн шөнийн клубт болсон зодоонд оролцож, клубээс хөөгдөн гарсан байна.
7-р сар: Манчестер Юнайтед багт 3.75 сая фунтээр Ноттингэмээс худалдагдан ирж, Британий хөлбөмбөгийн рекорд тогтоожээ. Ноттингемд Кин 154 тоглож, 33 гоол хийгээд байлаа.
1994: Юнайтедэд эхний улиралдаа тоглож, лиг болон ФА-ын цомд анх удаа зэрэг түрүүлэхэд нь тусалжээ.
1995: Кареертаа анх удаа талбайгаас хөөгджээ. ФА-ын цомын хагас шигшээгийн хариу тоглолтонд Кристал Паласийн тоглогч Гарет Соутгэйтийг дэвссэн байна. Дараа нь Кин 5000 фунтээр торгуулжээ.
1995-96 оны улирлын эхний 3 сард дахин 2 ч удаа талбайгаас хөөгджээ.
1996: 3-р сар. Шигшээ багтаа хийсэн 30 дахь тоглолтондоо талбайгаас хөөгджээ. Ирландын шигшээ ОХУ-ын багийн эсрэг хийсэн тэрхүү тоглолт Мик Макартигийн шигшээ багаа удирдсан анхны тоглолт нь байв.
5-р сар. Багтайгаа хамт 2 дахь удаагаа дабл хийжээ. ФА-ын цомын шигшээд Ливерпулыг 1:0-ээр хожсон байна. Шигшээ багийнхаа дасгалжуулагч Макартитай зөрчилдөж эхэлжээ.
1997: 4-р сар. Румыны эсрэг тоглолтонд торгуулийн цохилт алдаж олны шүүмжлэлийг ихээхэн хүртэв. Мөн нэг хэрэгт орооцолдсон ч шийтгүүлээгүй мултарч дөнгөсөн байна.
8-р сар. Эрик Кантонагийн үлдээсэн Манчестер Юнайтедийн ахлагчийн туузыг өвлөж авлаа.
9-р сар. Өвдөгтөө гэмтэл авч, улирлын үлдсэн тоглолтуудыг өнжжээ.
1999: 4-р сар. Арсеналын эсрэг хийсэн ФА-ын цомын хагас шигшээгийн хариу тоглолтонд 2 шар хуудас авснаар талбайгаас хөөгджээ. Мөн Аваргуудын лигийн хагас шигшээд Ювентусын эсрэг шар хуудас авснаар Баваригийн эсрэг шигшээ тоглолтонд оролцож чадаагүй юм. Ноу Кампт болсон тэрхүү шигшээ тоглолт Аваргуудын лигийн түүхэн дэх хамгийн шилдэг тоглолтуудын нэг байлаа.
11-р сар. Бразилын Палмейрастай хийсэн “Toyota Cup”-ийн шигшээ тоглолтын цорын ганц гоолыг хийж, Манчестер Юнайтедийг Тив хоорондын цомыг хүртсэн анхны Британи клуб болгожээ.
12-р сар. Манчестер Юнайтедтэй дахин 4 жилийн шинэ гэрээ хийжээ.
2000: 5-р сар. ПЛ-ийн ээлжит түрүүгээ авахаасаа өмнө Мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбоо болон сэтгүүлчдийн зүгээс Кинийг оны шилдэг тоглогчоор тодруулсан байна.
8-р сар. “Charity Shield”-ийн тоглолтыг Челситэй Уэмблид хийхдээ 2 шар хуудас аван талбайгаас хөөгджээ.
2001: 9-р сар. Юнайтедийн тоглогчийн хувиар 9 дэх удаагаа талбайгаас хөөгджээ.
2002: 5-р сар. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Ирландын шигшээ багаа ахлан очсон ч дасгалжуулагч Мик Макартитай муудалцан нутаг буцсан байна. Кингүй Ирландийн шигшээ сайн тоглож, хэсгээсээ шалгаран Испаний шигшээд торгуулийн цохилтоор хожигдож байлаа.
8-р сар. Манчестер Ситигийн тоглогч Хааланд дээр хийсэн таклаа албаар хийсэн, өмнө нь хийнэ гэж бодож байсан гэж өөрийн намтартаа бичжээ.
9-р сар. Сандерландтай 1:1-ээр тэнцсэн тоглолтонд Жейсон МакАтирийг тохойдож ээлжит удаагаа талбайгаас хөөгджээ.
10-р сар. Хааландийн хэргээс болж 150000 фунтээр торгуулж, 5 тоглолтонд оролцох эрхээ хасууллаа.
2003: 2-р сар. Хэдийгээр Ирландын шигшээ багийн шинэ менежер Брайн Керр Рой Кинийг шигшээ багт дуудсан ч үүнийг нь хүлээж авсангүй, дахиж шигшээдээ тоглохгүйгээ мэдэгджээ.
2004: 2-р сар. Аваргуудын лигийн шөвгийн 16-д Портуд хожигдоход улаан хуудас аван талбайгаас хөөгджээ.
4-р сар. Ирландын шигшээд дахин тоглоно гэж мэдэгдлээ.
5-р сар. Макартиг дасгалжуулж байх үеэс хойш анх удаа шигшээдээ тоглолоо. Тэрхүү тоглолт нь Румынтэй хийсэн нөхөрсөг тоглолт байв.
2005: 2-р сар. Арсеналыг 4:2-оор хожихын өмнө хонгилд Патрик Виейратай шөргөөцөлдсөн байна.
8-р сар. Сэр Алекс Фергюсон Кинтэй 7-р сард Португалд улирлын өмнөх бэлтгэл хийж байх үед зөрчилдөж байсан тухайгаа мэдэгдэв.
10-р сар. Шигшээ багаасаа 2 дахь удаагаа зодог тайллаа.
11-р сар. 2 талын харилцан санал нийлснээр Манчестер Юнайтедыг орхилоо.
12-р сар. Шотландын Селтиктэй 18 сарын гэрээ хийв.
2006: 1-р сар. Селтикт анхны тоглолтоо хийсэн ч баг нь 1-р дивизионы Клайд багт шуугиантай хожигджээ.
5-р сар. Селтиктэй хамт улирлыг дуусгалаа. Селтик тэр улирлынхаа Шотландын аварга болсон байна.
6-р сар. Хөлбөмбөгөө орхилоо.
8-р сар. Сандерландын шинэ менежер болов.
2007: 4-р сар. Сандерланд Премьер лигт шууд оролцох эрх авлаа. Дараагийн долоо хоногт нь “Championship”-т түрүүлэв.
2008: 5-р сар. Сандерланд ПЛ-ээс хасагдах багаас 3 онооны илүү байсан тул ПЛ-д үлджээ.
12-р сарын 4. Сандерландыг орхилоо.
2009: 4-р сарын 23. Ипсвичтэй 2 жилийн гэрээ байгуулав.
loading...





Robbie Keane ah chin ene nuxur bily
loading...
dan hoogddson hoogdson oor helchih ym algaa hehe nileen uurtai er bh shuu
loading...
hehehe oboo gar shuu…
loading...
Ene LIV gedeg gar sxan sxan robbie keane -iig xugshiruuleed saxal yrgyylaad,zodog tailyylaad ,Manu-giin domog bolgood,EPL-iin maneger bolgood xaychix yum bna ldaa, Ter flop robbie keane chini Odoo laaz ushigluud Tontenham spurs-t ybj bgaa yumsan,
loading...
Ene xuuxduudiig shirdegen deeree sheesee algadaad togloj bxad ax hi 1986 onii WORLD CUP-iig Live-aar uzeed ybj bsanaa sanaxad sxan bailaa
loading...
Blue boy хөгширч байгаагаа гайхуулахаар хийсэн бүтээсэнээрээ гайхуул даа.Одоо хаана ямар байгуулагад ажилчины тоо бөглөн өнгөрүүлсэн амьдралдаа гутран суудаг бол доо хөөлхий …
Хөл бөмбөгийг үзэж таашал ав.хэрүүл өдөж худлаа онгирохоо хошигногодоо чих.
11 настай хөлбөмбөгийн фан.
loading...
Blue boy oo LIV bichehdee Robbie Keane ii ah chin ene nohor buyu Roy Keane bil uu gesen yum bishuu Unshij oilgoj amjaagui bj shuumjilchih yum aa tegeed batsaanuudad hiilgechih yum daa hoorhii gj Xa xa
loading...
Roy Robbie 2 chin hamaatan shuu dee. Irlandiin erelhgeeree aldartai englandiin esreg tsogtoi temtsdeg daichin Keane omgiin /ovgiin/ hoichis yum
loading...
ene chin owoo gar bna daa yr n togloltond xoogdood gardag gar bna daa kkkkk neleen omogtoi nohor yum shig bna
loading...
ebgui gar daa baragl cantona gesen ug blue boy yu demiireeed bgan be galzuurtsiinmuuu benchwarmer yumuuu kakakka
loading...
ene chini neleen shartai nuhur bsan biluu neleen huugdudug bsan mun uu?
loading...
teed blue boy live-aar haan uzej bsiin be? zuragtaar yumuu? standiond n yumuu?
loading...
blue boy sdaa shaaj bna daa ah guai stadionii zavsraar uzee yu
loading...
LAMPARD mangar batsaan chi naad chelsea-giin Lampardiin neriig zeelj abax aa boli.Chamaig nysaa goojyylaad muumuu xuxuud syyj baixad ax hi England -iin bagiig shuteed Glen Hodd-loor ydirdyylsan Chelsea-g Kings Raod buyi Stamford Birdge-iin Sheded uzeed ybj blaa.Axiigaa xundel Medexgui zuil bbal asyyj bai. Nerelxelgui.
loading...
Ta nar Roy kin Robbie KIN 2-iig yalgaxgui chini argagui ,Roy Keane chini ta nariig football sonirxoj exelj bxad ali xeziin zodog tailsan bsan yum. Argaggui Robbie Keane odoo Manu-giin esreg togloj bna,Manu-totenham 0-2 half time
loading...
мөрөөдцөн дух вэ.Энэ блю боё чинь.Ха ха тоглолт үзсэн билетныхээ хуулбарыг энэ сайт руу майлдчих.Чадах уу
loading...
hehe. manai domogt ahlagchiig ta nar tanihgui bgamuda. eric cantona bas crystal palace-n fanatru hashlaga davj usreed jiij zodoj bsn shd. daraa n keane bas hamgaalagchinh n tseejin deer userj bsn. er n pepe shg gar bsn da hehe. ghd tuviin hagas deer bol aimshigtai toglodog blaa. zarimdaa tseverlegch buyu DM deer togluuldag bsn. tghd garuudiin huliig huga huga tackle hiideg bsn shd. estoi aimaar bsn shu. Manaih hoid londonchuudiig 5-2 oor but nirgeleee. ROnaldo Rooney 2 aimshigtai blaa. yalanguya my cristiano ronaldo dos santos aveiro
loading...
Lampard mangar batsaan…….chi uuriinxuu e-mal-iig ybyylchix ,chamd 2004-2005 onii stamford Bridge-iin Chelsea- barselon-ii tickettei ybyylchixiya.Ax hi odoo south londond bna
loading...