loading...
Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны “Сэнгүр” лигийн медалийн төлөөх 2 дахь тоглолтууд СТО-д боллоо.
Хүрэл медалийн төлөөх тоглолт. №2.
ЁЛУУД 98:86 БАЯНЗҮРХ БУЛЛЗ
Ёл: Т. Санчир27 оноо + 11 самбар, Ц. Пүрэвдорж 25 оноо+3 бөмбөг таслалт, М. Цолмонхүү 15 оноо+2 таслалт+2 блок, Э. Ананд 14 оноо+11 самбар
Буллз: Ц. Шаравжамц 21 оноо + 15 самбар, М. Цогтбаатар 15 оноо + 6 самбар, Д. Бат-Орших 13 оноо + 8 самбар
Эхний тоглолтондоо хожигдсон “Ёлууд” эхнээсээ л оноогоор тасарч, тоглолтын туршид тэр давуу байдлаа хадгалсаар цувралын харьцааг 1:1-ээр тэнцүүллээ. Тэдний гараанд гарсан тоглогчид бүгд 10-аас дээш оноо авсан бөгөөд нөөц тоглогчдоо бараг ашигласангүй. Буллзын хувьд улирлыг сайн эхлүүлсэн ч сүүлдээ ядарч байна уу гэмээр харагдаж байна. Багийн гол мэргэн бууч М. Цогтбаатар нь энэ тоглолтонд холын зайн 10 шидэлтийнхээ ердөө 1-ийг нь амжилттай болгожээ. Гэмтэлтэй байгаа “Ёлууд”-ын төвийн тоглогч Б. Мөнхболд энэ тоглолтонд мөн л оролцсонгүй.
Аваргын төлөөх тоглолт. №2.
ХАСЫН ХҮЛЭГҮҮД 93:67 МУИС “МBM”
Хас: Ц. Мэргэн 27 оноо+6 самбар+3таслалт+2 блок, О. Сайнбаяр 23 оноо+15 самбар, М. Отгонмөнх 12 оноо+6 самбар, Д.Бат-Эрдэнэ 11 оноо+9 самбар, А. Од 10 оноо
МУИС эхний тоглолтонд гялалзтал тоглосон ч энэ удаа яачихваа гэмээр муу тоглолоо. Эсрэгээрээ Хүлэгүүд эхнээсээ л довтолгоо, хамгаалалтанд тун нямбай тоглов. Ер нь өнгөрсөн 2 тоглолтноос харахад Хас бэлтгэл дээрээ маш сайн ажиллаж, тоглолтондоо зөв бэлдэж байгаа бололтой. Өнгөрсөн тоглолтонд МУИС-ын залуучууд өрсөлдөгчөөсөө нуруугаар намхан ч энэ дутуу байдлаа хурдан довтолгоо, хурдан шилжилтээрээ нөхөж чадаж байсан нь хожлынх нь үндэс байсан байх. Энэ удаа тийм байдал харагдсангүй. Нэгэнт оноогоор хол хоцорсон МУИС-ын багийн дасгалжуулагч тоглогчдоо сольж байсан ч тоглолтын арга барилаа өөрчилсөнгүй. Миний бодлоор МУИС-ын баг довтолгоонд маш хурдан шилжиж, өндөр хамгаалагчдын эсрэг заслонтой, хөдөлгөөнтэй, олон дамжуулалтай довтолвол илүү үр дүнтэй байх болов уу. МУИС-ын багт Г. Ихбаяр, Г.Баттөр гээд довтолгооныг хурдан эхлүүлж чадах хурд, мэдрэмж сайтай тоглогчид байгаа. Тэрнээс өнөөдрийнх шиг тогловол Хасын Хүлэгүүд үлдсэн бүх тоглолтондоо л амархан хожно.
Хүлэгүүдээс энэ тоглолтонд Ц.Мэргэн, О. Сайнбаяр нарын нуруулаг тоглогчид нь давуу байдлаа ашиглан сайн тоглолоо.
loading...




bi ehniih ni bolloo….kkkkk za za Hasiin Huleguuded amjilt huseye..
loading...
Huleguud hojnoo. Amjilt husie.
loading...
Hasiin huleguud huuhduuded yaj sags toglodogiig zaaj ogoh shiv de.ene tsuvral 4-1 duusna
loading...
Mergen uneheer aguu toglogch yuma.yun tsoojoo yun ihee tiim ondor hun aimshigtai hurdtai zalalttai mergen uragshaa GOGO
loading...
muis mergeniig l sain hamgaalah heregtei.
loading...
MBM yawaad bgaarai
loading...
it parkiin hangamjiin heltsiin darga hunii ner barij ih hudlaa shaaj bna chi dandaa l yum hangadag biz de
loading...
91001717 sexsin tusaltsaa uzuulne.
loading...
ene orgil olon hunii ner barij ih hudlaa shaaj bna chi oorinhoo nereer bicheech sanalaa.hasin hulegin dur hangagch chin
loading...
za ch oorinhoo nereer yum bichij bgaa ch dandaa hudlaa shaahin tseveree bagsh erdenepurev bagsh ch geh shig chamaig bichsen gevel ter hoyor chamaig haraad tanihgui shde zugeer l medee unshij chadahgui huuhen shig yum bichdeg it parkiin hangamjin albanii darga ch dandaa l hanguuldag yum da.bogsoo eregtel bogsduuldeg gar yum daa ha ha ha.
loading...