loading...
Италийн цомын финалд өрсөлдөх хоёр багийн нэрс тодорлоо. Өнгөрсөн шөнө Интер талбайдаа Сампдориаг хүлээн авч 1 : 0-р ялалт байгуулсан ч өмнө нь гурван гоолоор бутниргүүлснийхээ гайгаар тэмцээнээс хасагдлаа. Лигтээ тун тааруухан яваа (13) Blucerchiati нарын хувьд цомоос өөр фронтгүй болсон болохоор аргагүй л хүчээ гарган тулалдсан юм. Тэдний шилдэг мэргэн буучид болох Кассано, Паззини нар хэд хэдэн удаа Цесарыг сандаргасан ч үр дүнд хүрсэнгүй байсаар цаг дуусгажээ. Мөн тоглолтын цаг дуусахтай зэрэгцэн Интерийн хамгаалагч Матераззи хоёр дахь шар картаа хүртсэнээр ирэх жилийн цомын тэмцээний эхний тоглолтонд оролцох эрхгүй болов. Нөгөө талын хосын хувьд мөн л сонирхолтой байдлаар шийдэгдсэн. Скудетто хүртэх нь байтугай Аваргуудын лигийн эрхээ алдаж магадгүй байгаа Хуучин ноёд цом хүртэх сүүлийн мөрөөдлөө биелүүлэхээр Лациог хүлээн авсан ч 2 : 1 -р ялагдаж гутамшиг болов. Өмнөх тоглолтонд мөн 2 : 1-р ялагдсан тэд цуврал тоглолтын дүнгээр 4 : 2-р тэмцээнээс мултарлаа. Бүргэдүүдийн Буффоны хаалганд хийсэн хоёр гоол тунч гоёмсог байсан гэдгийг энд дурьдах нь зүйтэй. Ялангуяа Заратегийн эхний гоол. 2009 оны Италийн цомын шигшээ тоглолт 5 сарын 13-ны өдөр Ромын Олимпико цэнгэлдэхэд явагдах аж. Сонирхуулахад энэ жилийн Аваргуудын лигийн финалын тоглолт ч энэ цэнгэлдэхэд явагдах байгаа.
Интер 1 : 0 Сампдориа (26′ Ибрахимович)
өмнөх тоглолт (Сампдориа 3 : 0 Интер)
Интер: Хулио Цесар; Сантон, Кордоба (Киву 46), Матераззи, Максуэл; Занетти, Бурдиссо, Виера (Камбьяссо 54); Круз (Креспо 54), Ибрахимович , Балотелли.
Сампдориа : Кастеллази; Кампанаро, Луччини, Аккарди; Рагги (Станкавечиус 66), Саммарко, Паломбо, Франчесчини, Пьери; Паззини (Падалино 90), Кассано (Делвеччио 76)
Ювентус 1 : 2 Лацио (64′ Дель Пиеро), (38′ Зарате, 52′ Коларов)
өмнөх тоглолт (Лацио 2 : 1 Ювентус )
Ювентус : Буффон, Григера, Ариаудо, Мельберг, Де Цегли, Маркионини (46′ Каморанези), Тьягу, Маркизио, Жиовинко (46′ Недвед), Трезеге, Якуйнта (61′ Якуйнта)
Лацио : Муслера, Лихтштайнер, Сивилья, Давид Розегнал, Коларов, Брокки (55′ Де Силвестр), Ледезма, Матузалем (72′ Дабо) , Фогья (63′ Маури), Зарате Рокки
Мөн эдгээр өдрүүдэд Германы цом буюу Покалын хагас шигшээ тоглолтууд явагдлаа. Италиас ялгаатай нь германд зөвхөн ганц тоглолтоор хэн нь финалд орохыг шийддэг аж. Тэмцээний шөвгийн наймд Байерн Мюнхенийг мулталсан эрчээрээ Байер Леверкузенчууд Майнзыг бутниргэж финалд үлдлээ. харин нөгөө талд Вердер Бремен хаалгач Тим Виесийн гайхалтай тоглолтын ачаар шигшээд шалгарлаа. Тэрээр пеналтиар тоглолтын хувьд заяаг шийдэх эгзэгтэй мөчид Гамбургийн 3 цохилтыг хаасан аж. Покал цомын финалын тоглолт 3 сарын 30-нд Берлиний Олимпийн цэнгэлдэхэд болно. Тэмцээнд түрүүлсэн баг УЕФА-н цомын эрх авах байгаа.
Байер Леверкузен 4 : 1 Майнз (82′ Харистеас, 92′ Видал, 104′ Фреидрих, 117′ Кадлеч), (88′ Бансе)
Гамбург 1 : 1 Вердер Бремен (67′ Олич), (11′ Мертезакер) Пеналти 1 : 3
(92′ Яролим улаан хуудас)
loading...




ug usgiin aldaagaa hyanaj bgarai. gehdee shineleg medeelleer hangaj bgad tanai hamt olond bayarlalaa.
loading...