Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Жэйсон Терри – Шилдэг зургаа дахь тоглогч

GD Star Rating
loading...

jason-terry-1-medЖэйсон Терри энэ улирлын шилдэг нөөц тоглогч боллоо. Энэ тухай Dallas Morning News дээр мэдээлсэн байна. Тэр энэхүү шагналаа цувралын 3 дахь тоглолтын өмнө хэвлэлийн бага хурал хийн гардах ажээ.

Терри энэ улиралд 74 тоглолтонд оролцсоноос (8 тоглолтын зүүн гарын гэмтлийн улмаас тоглоогүй) 63 тоглолтонд нь нөөц тоглогчдын суудлаас тоглолтонд оролцож 19,6 оноо дунджилжээ. Талбай дээр 33,7 минутыг өнгөрөөж байсан нь Дирк Новицки, Жэйсон Кидд нарын дараа орох үзүүлэлт.

Терри энэ шагналыг авч буй 3 дахь Мавериксийн тоглогч бөгөөд өмнө нь Рой Тарпли (1987/88), Энтаун Жэймисон (2003/04) нар хүртэж байсан байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Mongoltamga says:

    Bayar hurgeye Terry.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: