loading...
Бээжингийн олимпийн аварга (200м) Ямайкын хөнгөн атлетикч Вероника Кэмпбелл-Браун сүүлийн үед бэртэл гэмтлээс салахгүй байгаа. Хамгийн сүүлд тэрээр зүүн хөлийн хуруугаа бэртээсэн ба үүнийхээ улмаас 5 сарын 2-нд Кингстонд болох ”Jamaica International Invitational” тэмцээнийг өнжихөөр болсон байна. Түүний дасгалжуулагч Ланс Брауманний хэлснээр бүсгүй таван сарын дундуур бүрэн эдгэрэх боломжтой ба 16-нд болох ”adidas Track Classic”-т ямар нэгэн эргэлзээгүй оролцоно гэжээ. Мөн түүнийг 8 сард Берлинд болох хөнгөн атлетикийн ДАШТ-аас өмнө бүрэн формондоо орох боломжтой гэж тэр үзэж буй аж. Өдгөө 27 настай энэ бүсгүй Сиднейн олимпоос мөнгөн медаль хүртэж олны танил болсон ба Афиний наадмаас 2 алт, 1 хүрэл медаль хүртэж шилдэг тамирчин гэдгээ баталсан юм.
loading...



