loading...
Өнөөдөр плей-оффын 4 тоглолт боллоо. Лейкерс, Даллас багууд 3 дахь хожлоо авснаар ихээхэн давуу байдалтай болж байна.
Юта – Лейкерс – 94:108 (25:20, 28:40, 16:28, 25:20)
Ю: Бузер (23), Уильямс (23), Кириленко (15)
Л: Брайант (38), Газоль (13), Фишер (12)
Цувралын харьцаа: 1-3
2 хоногийн өмнө болсон 3 дахь тоглолтонд Коби энэ жилийн хамгийн муу шидэлтүүдээ хийсэн байх. Тэр тоглолтонд Коби 24 шидэж, ердөө 5-ыг нь оновчтой болгож байсан бол 4 дэх тоглолтонд шал өөр байлаа. 24 довтолгооныхоо 16-г нь оновчтой болгож, 38 оноо авснаар Лейкерс цувралын харьцааг 3:1 болгож байна.
Ютагийн төвийн тоглогч М.Окур 4 сарын 13-наас хойш анхны тоглолтондоо оролцсон боловч оноо авч чадсангүй, багтаа тусалж чадсангүй. Юта өнгөрсөн жилийн плей-оффын 2-р шатанд Лейкерст 6 тоглолтонд хожигдож байлаа.
“Цуврал дуусаагүй. Бид бага зэрэг найдвартай хэвээрээ байгаа. 3 тоглолт дараалж ялна гэдэг хүнд гэдгийг бид мэдэж байна. Гэхдээ бид чөлөөтэй тоглоно, алдах юм байхгүй” хэмээн Дерон Уилльямс хэлжээ.
Денвер – Нью-Орлеан – 95:93 (21:26, 29:21, 27:25, 18:21).
Н: Пол (32), Уэст (19), Батлер (17)
Д: Энтони (25), Биллапс (16), Смит (14)
Цувралын харьцаа: 95:93
Наггетс, Хорнетс багуудын цувралын 3 дахь тоглолт өнөөдөр Нью-Орлеанст боллоо. Багууд нийлээд 58 хувийн алдаа хийсэн, Хорнетсээс Тайсон Чандлер, Дэвид Уэст нар, Наггетсээс Кенион Мартин, Нене нар тус бүр 6 алдаа гаргаж талбайг чөлөөлсөн, Чандлер, Пози, Биллапс нар санаатай алдаагаар торгуулсан, Жи.Ар.Смит техникийн алдаа авсан гээд тоглолт ерөнхийдөө ширүүн болсон гэхэд болно.
“Энэ бол плей-оффын хөгжилтэй хэсэг байлаа. Бүгд контакталж, бүгд санаатайгаар алдаа хийж байсан. Чи хэнийг ч өвтгөж, гэмтээхийг хүсэхгүй. Гэхдээ ийм юм болж байна. Үүнд чи зүгээр л инээх ёстой, яагаад гэвэл энэ бол спортод байдаг зүйл” хэмээн Крис Пол хэлжээ. Денверийнхэн Полыг зогсоохоор нэлээн хүчний тоглолт гаргаж байсан ч тэрээр 46 минут тоглож, 32 оноо, 12 оновчтой дамжуулалт хийн багаа тэргүүлж, Хорнетс цувралын анхны хожлоо авлаа. Пол 4-р үеийн эхний 2 минутанд л нөөцийн суудалд амарсан байна.
Эхний 2 тоглолтонд Денвер 50 хувьтай довтолж байсан бол энэ тоглолтонд ердөө 40.5 хувьтай шиджээ. Жорж Карл “Ганц урам хугалсан зүйл нь манай довтолгоо байсан” хэмээн тоглолтын дараа хэлсэн байна.
Хорнетс юутай ч цувралын харьцааг ойртуулж чадлаа. Дараагийн тоглолт УБ-ын цагаар Мягмар гаригт Нью-Орлеанст болно.
Даллас – Сан-Антонио – 99:90 (32:29, 19:26, 29:16, 19:19)
Д: Ховард (28), Кидд (17), Новицки (12)
С: Паркер (43), Данкан (25), Финли (7)
Цувралын харьцаа: 3-1
Тони Паркер бүгдийг сайн хийж байсан. Паркерийг оноо аваагүй үеүдэд Данкан оноо авч байсан. Гэхдээ энэ хангалтгүй байлаа. Тэдэнд Ману Жинобили байхгүй байна. 4 дэх тоглолтонд Даллас хожсоноор Спэрс плей-оффын эхний шатнаас хасагдах бодит байдал ойрхон ирлээ. Уг нь Спэрс 2000 оноос хойш эхний шатнаас мултраагүй баг.
“Тэд биднээс хамаагүй олон зэвсэгтэй байна” хэмээн Паркер хэлжээ. Далласын Дирк Новицки, Жейсон Терри нар тийм сайн тоглоогүй ч Даллас хожиж чадсан болохоор Паркер ингэж хэлсэн нь мэдээж.
Дараагийн тоглолт Спэрсийн талбайд УБ-ын цагаар Лхагва гаригт болно.
Майами – Атланта – 107:78 (22:12, 28:17, 25:32, 32:17)
М: Уэйд (29), О’Нил (22), Чэлмерс (15)
А: Бибби (13), Хорфорд (13), Смит (13)
Цувралын харьцаа: 2-1
Майами талбай дээрээ итгэл төгс хожлоо. Уэйд 29 оноо, 8 оновчтой дамжуулалт хийсэн бол Жермайн 22 оноо, 10 самбараас авалт хийжээ. 1:1 байсан багуудын 3 дахь тоглолтонд хожсон багууд тухайн цувралдаа хожсон тохиолдол нь 76 хувьтай байдаг статистик мэдээ байна. Сүүлийн жилүүдийн 27 ийм тохиолдлын 22-т нь 3 дахь тоглолтонд хожсон баг нь цувралдаа хожжээ.
Тоглолтын үр дүн эхнээсээ л тодорхой байлаа. Атланта эхний 19 шидэлтийнхээ 17-г нь оновчгүй болгосон ба эхний хагас 50:29-өөр дууссан юм. Атланта 1997 оны 5 сарын 8-наас хойш плей-оффт 12 тоглолт дараалан айлын талбайд хожигдов.
loading...





kobe paul melo 3 agu shu go
loading...
lakers,rockets ursuldugchiduu hojih ni todorhoi bolloo.Clevland Detroitiig ileed ungurluu.Boston ch Bulls-iig ojih baih.Go Celtics.Garnett baisan bol Bulls-iig ileed unguruhgui yu
loading...
goy go spurs husagdchihaasai
loading...