Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Мэдээ, Формула-1 » Бахрайны гран-прин сонин хачнаас

GD Star Rating
loading...

0187898Гараанаас эхтэй Баттоны ялалт

Т.Глок замын бохир талд байсан ч маш гайхалтай гарааг хийж Труллиг орхин уралдааныг хошуучилж эхэлсэн. Хэмилтон KERS ийн тусламжтайгаар байрлалаа ахиулсан ч хоёрдахь тойрогт Баттонд гүйцэгдсэн юм. Баттон Хэмилтоныг гүйцээд зогссонгүй уралдаанд гол өрсөлдөгч нь байсан Феттелийг ардаа орхиж чадсан нь шийдвэрлэх гол үйл явдал байлаа.

0187781Феррарид тохиолдсон дараагийн асуудал

Улаануудад учирсан дараагийн бэрхшээл нь гараан дээр болсон бяцхан мөргөлдөөнөөр дууссангүй. Бүх уралдааны турш Массагийн машины телеметрийн мэдээлэл байхгүй байжээ. Баг нь түүнийг юу хийж, машинд нь ямар асуудал байгааг тогтоох боломжгүй байв. Мөн Ферраригийн KERS систем нь бүрэн ажиллаагүй учир гараанаас довтлогоо хийж чадсангүй. Райконенийг цэнэглэхэд цаг алдсанаар Барикеллог гүйцэх боломжийг үгүй хийв.

0187862БМВ Зауберийн удаан байсан шалтгаан

Телеметрийн мэдээллээр Хайдфелдийн машин асуудалтай байгааг олж тогтоожээ. Ингээд тактикаа өөрчлөн машинаа дүүрэн цэнэглэж, хатуу дугуйтай уралдав. Тэдний найдвар бол аюулгүйн машин зам дээр гарч ирэх явдал байв. Гэвч ямар ч аюулгүйн машин гарч ирсэнгүй. Хатуу дугуй удаан байсан гол шалтгаан болжээ.

Глокийн алтан боломж талаар болсон

Гарааг гайхалтай хийсэн ч шагналын тавцанд гараагүй нь Тимогийн хувьд маш харамсалтай. Тэрээр анхны зогсолтоос эхлэн байрлал нь ухарсаар байв. Тоёота буруу үед хатуу дугуйны сонголтыг хийснээр тактикийн алдаа хийсэн юм.

Алонсод юу тохиолдов ?

Реногийн техникийн шинэчлэл болон Фернандо Алонсогийн шаргуу дайчин чанар Шакирийн цөлд багагүй амжилт олно гэсэн найдварыг төрүүлж байв. Гэвч төлөвлөөгүй бэрхшээл Алонсод тохиов. Түүний машины уух шингэний товчлуур ажиллагаагүй болж бүхэл уралдааны турш хуурай амтай давхижээ. Аагим халуунд уух шингэнгүй уралдааныг төгсгөсөн Алонсо машинаасаа гараад унах дөхсөн байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Orgio says:

    sain uu ganbaa, formula 1 goy bolj bn aa tiimee? chinii ajil sain biz dee

    GD Star Rating
    loading...
  2. uugii says:

    brawn ilt iluu bna lee shdee.

    GD Star Rating
    loading...
  3. Яая Алонсо ч яах аргагүй шилдэг жолооч юмаа. Энэ жилч жаахан бүтэлгүй байнадаа. Үлдсэн уралдаанууддаа амжилт гаргаасай гэж ерөөе.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: