loading...
Өнөөдөр плей-оффын 4 тоглолт боллоо. Эдгээрийн 3 нь маш сонирхолтой болсон бол нэг нь буюу Кливленд – Детройтын тоглолт өмнөх 3 тоглолт шигээ нэг багийн илт давамгайлал дор өндөрлөлөө.
“Чикаго” – “Бостон” – 121:118 2 НЦ (18:19, 27:27, 20:24, 31:26, 14:14, 11:8)
Ч: Д. Роуз – 23 + 11 самбар + 9 дамжуулалт. Б. Гордон – 22. Салмонс – 20.
Б: Пирс – 29. Р. Аллен – 28. Рондо – 25 + 11 самбар + 11 дамжуулалт.
Цувралын харьцаа – 2:2.
Энэ цуврал маш өрсөлдөөнтэй болж байна. 4 дэх тоглолтонд бүр 2 ч удаа цаг сунгалаа. Үндсэн цаг дуусахаас 9.8 секундын өмнө Рэй Аллен 3 онооны шидэлтээ амжилттай болгож, тоог тэнцүүлсэн бол эхний нэмэлт цаг дуусахаас 4.5 секундын өмнө Бен Гордон мөн 3 онооны шидэлтээ амжилттай болгож дахин сунгах болсон. 2 дахь нэмэлт цагт талбайн эзэд давуу тоглосоор хожил авлаа. Буллзыг Роүз, Гордон нар оноогоор тэргүүлсэн, мөн Салмонс сайн тоглосон. Тэрээр сүүлийн 26 секундэд 4 торгуулийн шидэлтээ амжилттай болгож, Пирсийн тоог тэнцүүлэх боломжтой сүүлийн шидэлтийг блокдсон юм.
Буллз ийнхүү Бостоныг 13 плей-оффын тоглолтноос ердөө 2 дахь удаагаа хожиж байна. Мөн өнөөдөр Буллзын талбайд гарсан бүх тоглогчид 10-аас дээш оноо авчээ.
Селтиксийн хувьд плей-оффт 3 тоглогч нь 25-аас дээш оноо авсан ч хожигдлоо. Өмнө нь1987 оны 5 сарын 13-нд Селтикс Бакст хожигдоход Бёрд 26, МакХэйл 27, Пэриш 30 оноо авч байжээ. Мөн Ражон Рондо энэ цувралд 2 дахиа трипл-дабл хийлээ. Нэг цувралд 2 трипл-даблыг Бостоны тоглогчдоос хамгийн сүүлд Ларри Бёрд 1986 онд хийж байж. Харин лиг даяар 2002 онд Жейсон Кидд бүсийн шигшээд Нетс – Селтиксийн цувралд 3 трипл-дабл хийж байснаас хойш өөр тоглогч нэг цувралд 1-аас олон трипл-дабл хийгээгүй юм байна.
“Филадельфи” – “Орландо” – 81:84 (22:24, 14:12, 19:28, 26:20)
Ф: А. Миллер – 17. Т. Янг – 15. Игуодала – 13 + 11 дамжуулалт.
О: Дуайт Ховард – 18 + 18 самбар. Р. Льюис – 17. Туркоглу – 17.
Цувралын харьцаа – 2:2.
Бостон-Буллзын цувралаас гадна энэ 2 багийн цуврал ч тун тэнцүүхэн өрнөж байна. 4 тоглолтноос мөн л 3 дахь тоглолтын ялагч сүүлийн мөчид тодорлоо. Өмнө нь Филли сүүлийн довтолгооноо амжилттай болгож хожоод байсан бол энэ удаа Орландогийн ээлж байж. Хедо Туркоглу тоо тэнцүү байхад 3 онооны шидэлтээ амжилттай болгосноор цувралын харьцаа 2:2 болов. 4 дэх тоглолтонд оноог тэргүүлэгч 11 удаа солигдож, 10 удаа тэнцсэн байна.
Мэжик энэ тоглолтонд ердөө 3-хан удаа довтолгооны самбараас бөмбөг авсан ба бүгд Дуайт Ховардынх. Харин Филли 2005 оноос хойш плей-оффт хожсоныхоо дараагийн тоглолтонд дандаа ялагдаж байна. Өөрөөр хэлбэл дараалж огт ялсангүй.
“Детройт” – “Кливленд” – 78:99 (27:26, 15:25, 18:22, 18:26)
Д: Макдайсс – 26 + 10 самбар. Байнэм – 22. Стаки – 14.
К: Жеймс – 36 + 13 самбар + 8 дамжуулалт. Уильямс – 24. Уэст – 12. Илгаускас – 8.
Цувралын харьцаа – 0:4.
Энэ цувралын хувь заяа эхнээсээ л тодорхой байлаа. Кавальерс 4 тоглолт дараалан ялснаар дараагийн шатанд шалгарсан анхны баг болж байна. Тэд 4 ялахдаа 4-үүлэнд нь өрсөлдөгчөө 10-аас дээш онооны зөрүүтэй ялсан лигийн түүхэн дэх 3 дахь баг болжээ. Өмнө нь 1980 онд Селтикс, 2004 онд Пейсерс багууд ингэж байв.
ЛеБрон Жеймс энэ цувралд 32.0 оноо, 11.3 самбараас авалт, 7.5 оновчтой дамжуулалт дундчилж плей-оффын 1 цувралд дунджаар 30-аас дээш оноо, 10-аас дээш самбар, 7-оос дээш оновчтой дамжуулалт хийсэн Ларри Бёрд, Оскар Робертсон нарын дараах 3 дахь тоглогч боллоо.
Мөн Жеймс плей-оффын эхний 50 тоглолтондоо 1300 оноо, 400 самбар, 350 оновчтой дамжуулалт хийсэн 2 дахь тоглогч болж байна. Эхнийх нь Оскар Робертсон.
“Хьюстон” – “Портленд” – 89:88 (30:22, 20:22, 14:26, 25:18)
Х: Яо Мин – 21 + 12 самбар. Скола – 17. Баттье – 14.
П: Рой – 31. Олдридж – 19 + 10 самбар. Аутло – 14.
Цувралын харьцаа – 3:1.
Рокитс 4 дэх тоглолтонд хожсоноор дараагийн шатанд шалгарах өндөр магадлалтай боллоо. Тэд эхний шатыг давж чадахгүй олон жилийг өнгөрөөж байгаа бөгөөд 1998 оноос хойш эхний шатанд 6 удаа хожигдоод байгаа юм. Мөн нийтдээ плей-оффын 7 цувралд дараалан хожигдсон амжилттай. Мөн Яо Мин Рокитсийн тоглогч болсноос хойш плей-оффын цувралд 0-3. Үүнээс 2-т нь Рокитс цувралыг 2:0-ээр тэргүүлж байгаад хожигдож байлаа. Гэхдээ энэ удаа Рокитс болон Яо тэрхүү хар цувралуудаа зогсооход ойрхон боллоо.
loading...






Yostoi aimar yum bolj baina.Go celtics
loading...
Леброн нээрээ аймаар олон рекорд тогтоож байнаа. Үнэхээр төгс байнаа. Энэ жилийн МВП дэндүү тодорхой байнаа.
1- Леброн тасархай түрүүлэх байх
2- Мэдээж Уэйд
3- За даа багийнх нь амжилтыг бодолцон Коби л орох боловуудаа. Уг нь Ховард Пол нар хувийн үзүүлэлтээрээ Кобигоос хамаагүй илүү байгаа
4- Суперман Ховард
loading...
bostong huschasee sdaa teneg bag durgui hured bdag ym.rokets goyoo tmackgui ch sn l bna
loading...
boston bol boston ugaasaa ylj l taaraa ter deer bag nohor chi zailaa chi sags meddeggui yum bna shde de tee
loading...
CHi hojnooo, rockeTs hojgdosoi, umhi hujaag harhar uur hvred bhin.
loading...