Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Италийн хөлбөмбөг » Интер ялагдлаа

GD Star Rating
loading...

http://i.media.goal.com/g/47739.jpgИталийн Сери А-гийн 33-р тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдлаа. Бямба гарагт Фиорентина талбайдаа Ромаг хүлээн авсан бөгөөд Аваргуудын лигийн эрхийн төлөө ширүүн тэмцэл өрнүүлж буй энэ хоёр багийн тулаан тун сонирхолтой болсон. Ромагийн хувьд гол довтлогч Вучиничээс гадна төвийн хамгаалагч Хуан, Мексес наргүйгээр Флоренцэд зочилсон болохоор дор хаяж тэнцэх төлөвлөгөөтэй байв. Гэвч тэдний энэ хүсэл талаар болж дөнгөж 6 дахь минутад Варгасын гоолыг алдсан бөгөөд хоёрдугаар хагас эхлээд удаагүй байхад Жилардино дахин нэг гоол оруулж ялалтаа баталгаажуулжээ. Үүнээс 13 минутын дараа Давид Пизарро хоёр дахь шар хуудсаа хүртэж талбайг орхисон нь Спаллетигийн сүүлчийн найдварыг үгүй хийсэн юм. Аз болж тэдний өмнө явсан Женоа ялагдсанаар 4-р байрын төлөөх өрсөлдөөн нээлттэй хэвээр үлдлээ.

Сүүлийн үед форм сайтай байгаа Палермо,  Сан Сиро цэнгэлдэхэд зочилж 3 онооны төлөө тулалдлаа. Тоглолтын 9 дэх минутад Кака пеналтиас тоог нээж багтаа тэргүүллийг авчирсан ба дараа нь Супер Пиппо тооны харьцааг 2 : 0 болгожээ. Ийнхүү Милан ээлжит ялалтаа байгуулснаар Ювентусээс 2-р байраа эргүүлэн авав.
Тус багийн ахмад тоглогч Зеедорф ”Бид улиралын төгсгөл болтол тэмцлээ үргэлжлүүлнэ. Долоон онооны зөрүү гэдэг тийм ч хол сонсогдохгүй байна. Одоо үлдсэн Катанья, Ювентустай тоглох тоглолтод хийх зүйлээ хийгээд Интерийн бүдрэлтийг хүлээх л үлдлээ” гэжээ.

Ювентус, лигийн хомоол хамагч Режжинагийнд зочилж 2 : 2-оор тэнцлээ. Ийнхүү тэд дахиад л доош уруудаж 3-р байранд жагсах болов. Үүнээс гадна ардаасаа яваа Фиорентинад баригдах аюул ч Хуучин ноёдод ойрхон буй.

33-р тойргийн сүүлийн тоглолт ням гарагийн шөнө Наполи хотын Сан Паоло цэнгэлдэхэд явагдлаа. Хүснэгтийг тэргүүлэгч Интер өнгөрсөн нэг сараас хойш ялалт гээчийг мэдрээгүй байгаа Наполитой  тулалдсан ч 1 : 0-ээр ялагдаж шуугиан тарив. Занетти тоглолтын дараа ”Шударгаар хэлэхэд бид тийм ч сайн тулалдсангүй. Хэтэрхий олон боломж алдлаа. Гэхдээ энэ ялагдал бидний амжилтанд нэг их нөлөөлөхгүй байх. Ирэх долоо хоногт Лациогийн талбайд энэ алдаагаа давтахгүйг хичээнэ” гэжээ.

Фиорентина 4 : 1 Рома (6′ Варгас, 47′ 69′ Жилардино, 73′ Гобби), (86′ Баптиста)

шар хуудас : Дайнелли, Донадел, Семиоли, Варгас (Ф) – Кассетти, Пизарро-2, Брихи (Р)

улаан хуудас : 60′ Пизарро

Фиорентина (4-2-3-1): Фрей; Комотто, Гамберини, Дайнелли, Паскуаль; Донадел, Монтоливо; Семиоли, Еоветич (72’ Гобби), Варгас (53’ Кузманович); Жилардино (80’ Боназоли). Дасгалжуулагч : Пранделли.

Рома (4-2-3-1): Артур ; Мотта, Кассетти (80’ Тонетто), Пануччи, Рийз; Де Росси, Пизарро; Таддей (64’ Де’Алесандро), Брихи, Баптиста; Тотти. Дасгалжуулагч: Спаллетти.

Режжина 2 : 2 Ювентус (27′ Барилла, 69′ Альфредссон), (48′ Дель Пиеро, 73′ Занетти)

Режжина (3-5-1-1): Пуггиони; Кирилло, Валдез, Сантос ; Адео, Вигьяни (72’ Каскионе), Кармано, Альфредссон, Барилла (83’ Корради); Бриенза; Кераволо (58’ Козза)

Ювентус (4-4-2): Буффон; Григера, Мельберг, Ариауди, Молинаро; Каморанези, Маркизио (36’ Пульсен), Занетти, Недвед; Якуйнта, Дель Пиеро А(75’ Амаури)

Милан 3 : 0 Палермо (9′ 55′ Кака, 18′ Инзаги)

Милан : Дида; Фламини, Малдини, Фавали, Замбротта; Бекхэм (Кардацио 78), Пирло, Амбросини; Кака, Зеедорф (Роналдиньо 63); Инзаги (Шевченко 66)

Палермо: Амелиа (Укани 63); Кассани, Каер, Бово, Бальцаретти; Мильяччо, Ливерани, Ноцерино (Хернандез46); Симплисио; Кавани, Микколи (Мчелидзе 56)

Болонья 2 : 0 Женоа (15′ Ди Виао , 25′ Терзи)

Болонья: Коломбо, Зенони, Терзи, Морас, Беллери (Кастеллини 85′), Мутарелли, Мудингай,Мингаззини, Вальяни, Адайлтон (Коельо 69’), Ди Виао (Маразинна 90′).

Женоа : Рубиньо , Биава, Феррари (Оливера 76’), Бочетти (Миланетто 46’), Место, Тьяго, Юрич, Крискито, Янкович (Скали 46’), Милито, Палладино.

Наполи 1 : 0 Интер (73′ Залаейта)

Наполи (3-5-2): Наварро; Сантакроче, Контини, Ароника; Монтервино, Амодио (Больячино), 89’), Бласи, Хамсик, Маннини; Лавеззи (Датоло, 83’), Денис (Залаейта, 63’)

Интер (4-4-2): Хулио Цесар, Занетти, Кордоба, Самуэль, Киву (Максвэл, 81’); Виера (Круз, 75’), Камбьяссо, Станкович, Фигү (Мансини, 70’); Балотелли, Ибрахимович

Киево 1 : 2 Удинезе (70′ Пеллисьер), (35′ 92′ Д’Агостино)

Лацио 0 : 1 Аталанта (23′ Таламонти)

Леччи 2 : 1 Катанья (11′ Мунари, 25′ Тирибокки), (47′ Мартинез)

Сампдориа 3 : 3 Кальяри (26′ 43′ Марилунго, 86′ Кассано), (47′ Матри, 67′ Акуафрешка, 80′ Конти)

Торино 1 : 0 Сиена (10′ Бианки)

баг оноо т/т Х Т Хж
Inter Milan 74 33 22 8 3
Milan 67 33 20 7 6
Juventus 65 33 19 8 6
Fiorentina 58 33 18 4 11
Genoa 57 33 16 9 8
Roma 52 33 15 7 11
Cagliari 49 33 14 7 12
Palermo 49 33 15 4 14
Lazio 47 33 14 5 14
Udinese 45 33 12 9 12
Atalanta 44 33 13 5 15
Napoli 42 33 11 9 13
Sampdoria 41 33 10 11 12
Catania 40 33 11 7 15
Siena 37 33 10 7 16
Chievo 34 33 8 10 15
Torino 30 33 7 9 17
Bologna 29 33 7 8 18
Lecce 27 33 5 12 16
Reggina 24 33 4 12 17
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. messi says:

    ac milan chini 3-0 oor hojoogui biluu

    GD Star Rating
    loading...
  2. real says:

    ac milan azar turuulchihdegui ym bh daa ai

    GD Star Rating
    loading...
  3. messi says:

    hetsuu bolcon bhaa 7 onoo 4 toglolt gedeg chini teed ch inter heden ch udaa budree bilee gehdee bi intert ter tusmaa mourinho-d durgui

    GD Star Rating
    loading...
  4. crusader says:

    3-4 тоглолт үлдсэн тэгээд ч манай баг 7 оноогоор илүү байгаа. Түрүүлэх нь бараг гарцаагүй биздэ. Ингэснээр Интер маань 4 жил дарааллан Сери А-даа түрүүлж байна. Одоо аваргуудын лигт л сайн тоглох хэрэгтэй.

    GD Star Rating
    loading...
  5. real says:

    inter ugaasaa shal sonin bagaa gats ibra l ban daa

    GD Star Rating
    loading...
  6. messi says:

    ligee avaad l bdag teed l CL orohooroo l 16aas deesh alhahgui bgan da.

    GD Star Rating
    loading...
  7. C.Ronaldo says:

    улаан хамарт Өвгөн Окспордын шинлэх ухааны тэнхим нд хүсэлт гарган Мимбранан бөмбөг хийлгэж өнөөхөө Нано технологи ашиглан нисэлт зүг чиг зэргийг өөрчилж болдгоор програмчлуулж тоглуулдаг гэсэн. Энэ хүү бөмбөг нь Рүүний, Урналдо зэрэг хүмүүсийн өмсөж байгаа гутланд богино холбоогоор холбоотой бөгөөд Олд Трафордод байрлах тусгай лаброторт уг бөмбөгөө хэрхэн удирдах яаж зүг чигийг өөрчлөх зэргийг нь удирдан суудаг хүмүүс бий гэнэ.

    Ливэрпүүлтэй талбай дээр тоглосон тоглолтонд нэгэн Улааны фэн залуу хакер уг төхөөрөмжийг нь хакердаж ажиллагаагүй болгон тоглосон гэсэн мэдээлэл байгаа.
    Гэтэл Маню гийн Тэхнологийн багийнхан шинэ Kaspersky Internet Security 2010 гэсэн хувилбар бүхий програм ийг өөрийн толгой компьютэр таа суулгацан учир улирал дуустал хакдаж чадахгүй болоод байгаа гэнэ.

    GD Star Rating
    loading...
  8. aaya says:

    milanii toglolt unheer formdooo orchihjeee…… kaka yamar aamar bn aaa barag buh goaliin pass kakagaar l yabagdaj bn sh deee….goal boloogui ch huchitaei tobtoloon kaka l zohion bguulj bn daa gej

    GD Star Rating
    loading...
  9. uugii says:

    manai toglolt goyo bolsoon. Kaka baga bagaar formondoo orj bna deerees ni manai pipo bol gandan buurahgui goaldoj bna doo. flamini sn togloj bna le. ancelotti becks-g bainga garaand gargah yum a nadad neeh ih sn toglood bga yum haragdahgui l bga. manaih odoo nileen hund togloltuudtai bga. roma juve fiorentina gd. hervee ene hevere onoo aldahgui inter 3 hojigdono ch gvel scudetto manaih l daa. hehe gehdee barag bolomjgui biz dee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: