loading...
Өнөөдөр ҮСБХ-ны плей-оффын 3 тоглолт боллоо. Лос Анжелес Лейкерс дараагийн шатанд шалгарсан 2 дахь баг болсон бол Денвер Наггетс плей-оффын рекордыг давтав. Өнөөдөр болсон тоглолтуудын тоймыг хүргэе.
“Нью-Орлеан” – “Денвер” – 63:121 (15:36, 24:25, 11:28, 13:32)
Н: Дэв. Уэст (14), Поузи (12), Стоякович (10).
Д: К. Энтони (26 + 7 дамжуулалт + 6 самбар), Биллапс (17 + 8 дамжуулалт), Клейза (14).
Цувралын харьцаа – 1:3.
Наггетс Хорнетсийг, ялангуяа плей-оффт, тэгээд талбай дээр нь 58 онооны зөрүүтэй хожно гэж бодож байсан хүн байна уу.
Цувралын 4 дэх тоглолтонд Денвер ийнхүү илт давуу хожиж, харьцааг 3:1 болголоо. Дараагийн тоглолт Денверийн талбайд болох бөгөөд энд хожвол 2-р шатанд шалгарна. Денвер өнөөдөр тоглолтын эхнээс л давамгайлж эхэлсэн бөгөөд эхний 21 онооны зөрүүтэй дууссан байна. 3-р үед 50:89 буюу 39 онооны давуу болоход багаа дэмжихээр ордонд цугласан Хорнетсийн фэнүүдийн ихэнх нь суудлаа орхисон байлаа. Өнөөдөр Хорнетс 31.5 хувьтай довтолж, 27 удаа бөмбөгөө алдаж таслуулжээ. Мөн Хорнетсийн хувьд плей-оффын хамгийн бага оноо, оновчтой довтолгоо (17), нийт довтолгоо (54), оновчтой дамжуулалт (10), 2-р хагасын оноо (24) зэрэг олон муу амжилтууд нь өнөөдрийн тоглолтоор шинэчлэгдэв. 2-р хагаст 24 оноо авсан нь плей-оффын түүхэн дэх 3 дахь хамгийн бага 2-р хагасын оноо болов.
Уг нь Хорнетс талбайдаа хийсэн сүүлийн 11 плей-оффын тоглолтынхоо 10-т нь хожоод байжээ. Мөн өмнө нь Хорнетс 1998 онд плей-оффт хамгийн ихдээ 32 онооны зөрүүтэй Шарлотт хотод байхдаа Атлантад хожигдож байлаа.
Өнгөрсөн тоглолтонд 46 минут тоглож, энэ удаа ч талбайд төдий хэрийн хугацааг өнгөрөөх болно гэж байсан Крис Пол плей-оффын тоглолтонд анх удаа 4-р үеийг бүтэн нөөцийн суудлаас үзэж сонирхов. Мөн плей-оффт 14-өөс доош оноог анх удаа авлаа. Ер нь Полын кареерийн хамгийн муу тоглолтуудын нэг өнөөдөр байсан бөгөөд тэрээр ердөө 4 оноо авчээ.
Денвер 1985 онд Спэрсийг 30 онооны илүүгээр хожиж байсан нь плей-оффын хамгийн том ялалт нь байсан аж.
Плей-оффын хамгийн том ялалтууд:
|
Зөрүү |
Ялагч |
Ялагдагч |
Оноо |
| 58 | ’09 Nuggets | Hornets | 121-63 |
| 58 | ’56 Lakers | Hawks | 133-75 |
| 56 | ’73 Lakers | Warriors | 126-70 |
| 50 | ’71 Bucks | Warriors | 136-86 |
“Майами” – “Атланта” – 71:81 (17:24, 25:22, 13:16, 16:19)
М: Уэйд (22), Ж. О’Нил (20), Жеймс Жонс (19).
А: Бибби (15), Жо Жонсон (14), Жош Смит (13), Пачулиа (12 + 18 самбар).
Цувралын харьцаа – 2:2.
Хоуксийн довтлогч Заза Пачулиагийн баруун нүд хар хөх болсон байсан бөгөөд тэрээр “Би Роки Бальбоа шиг харагдаж байна” хэмээн хэлжээ. Үнэхээр ч тэр боксчин шиг харагдаж байсан бөгөөд 12 оноо, 18 самбараар багтаа үлэмж тус хүргэж, Хоукс 1997 оны 5 сард Чикагог талбайд нь хожиж байснаас хойш 12 тоглолтын дараа анх удаагаа плей-оффт айлын талбайд ялалт байгууллаа.
Талбай дээрээ хожигдсоноор Хит цувралыг 3:1-ээр тэргүүлэх боломжоо алдаж байна. Уэйд хэдийгээх 22 оноо авч багаа тэргүүлсэн ч 26 довтолж, ердөө 9-ыг нь оновчтой болгожээ. Дараагийн тоглолт УБ-ын цагаар Пүрэв гаригт Атлантад болно.
“Лейкерс” – “Юта” – 107:96 (26:26, 30:17, 26:20, 25:33)
Л: Брайант – 31. Одом – 26 + 15 самбар. П. Газоль – 17 + 11 самбар.
Ю: Миллсэп – 16. Дэр. Уильямс – 14. Кириленко – 14.
Цувралын харьцаа – 4:1.
Дорнод бүсийн манлай баг Кливленд Кавальерс эхний шатыг 4 тоглолтонд л давж, хамгийн түрүүнд 2-р шатанд шалгарсан бол Өрнөд бүсийн тэргүүн баг Лос Анжелес Лейкерс 2-р шатанд шалгарсан дараагийн баг боллоо. Лейкерс Ютаг 5 дахь тоглолтонд 107:96 харьцаагаар хожлоо. Коби 31 оноо, Одом 26 оноо, 15 самбараар багаа тэргүүлцгээсэн байна. Лейкерс ийн 2 дахь улиралдаа дараалан Ютаг плей-оффоос мулталж байна. Лейкерс бүсдээ 1-р байраар плей-оффт шалгарсан 10 тохиолдолдоо бүгдэд нь 1-р роунддаа хожиж байсан аж. Мөн Фил Жексон 1-р шатанд 52 хожил, 16 хожигдол гэсэн амжилт үзүүлээд байгаа нь лигийн түүхэн дэх хамгийн өндөр амжилт юм байна.
Лейкерс өнгөрсөн жил Денверийг эхний шатанд 4:0-ээр хожиж байсан бөгөөд Фил Жексон өнөөдрийн тоглолтын дараа “Энэ жилийн манай эхний шатны өрсөлдөгч өнгөрсөн жилийн эхний шатны өрсөлдөгчөөс хүчтэй байсан гэж бодож байна” хэмээн хэлжээ. Харин энэ жилийн Юта өнгөрсөн жилийн Ютагаас сул байсан болов уу. Юта энэ улиралд гэмтэл бэртлээс салаагүй нь тэдний амжилтанд нөлөөлсөн нь мэдээж.
Лейкерсийн дараагийн учраа нь Хьюстон – Портлэндийн хожсон баг нь байх болно.
loading...







orig pippen air zarna shu usagas awchirsan size n 41 holboo barih utas 88666633
loading...
atlanta daraagiin shatand uldeh um shig bna daa. utah ene jil mash muu togloloo. ug ni ih naidlaga tavij bsan umsan. ter buzer okur hereg alga. odom gedeg nuhur chin harin mash sain bna daa. denver yu bolood galzuuraad bnaa billups argagui holbogch umaa yun carmelo surag baihgui. east chin harin nileen shiruun um boloh shinjtei bna daa.
loading...
bayrtai UTA. ene jil bitgii l LAL turuuleesei. MANU MANU MANU MANU MANU MANU MANU MANU chi mine baihgui yostoi aluulj bna aa manaihan he he.
loading...
Аваргуудын лигийн шөвгийн 4-н (Barcelona vs Chelsea) тоглолтыг Тамир төвд үзүүлж байна. Тусгайлан зассан VIP өрөө ба 100 хүний багтаамжтай соёлтой үйлчилгээ, тансаг орчин бүхий ПАБ зааланд өөрийн багаа дэмжээрэй. Бүх төрлийн амттан зоог, шар айраг ундаагаар үйлчилнэ гэж байна. Захиалга өгөх утас: 362580
loading...
Tamir Center gej yag haana bdgiin bairlaliin tod bichnuu . Urguu giin yag ard bdg mun uu ?
loading...
zuginud min yachawda melo sn bla LAL goy shu!!!
loading...
LAL uragshaan
loading...
Денвер аймар байнаа. Дараагийн шатанд Далласыг бас бут ниргэх байх. Энэ жил Далласыг 4 тоглоод 4 хожцон юм чинь. Мело аймар байна. Тоглолт болгон дээр л 20+ 5+ 5+ 2+ 2+ статиск үзүүлж байна. Бүсийн аваргад Лакерсийг хожиж чадах л юм бол чигээрээ аврага болно. Нөгөө бүсээс Леброн ч байсан Гурвал ч байсан хожиж чадна гэж бодож байна.
loading...
guu shuu DEN LAL-d gusuulna gej bodjiino. Guslaa ch CLE or BOS yaala gej DEN-t hojigdoh yum naana chin DEN-t Billups-s uug Play-off n sain turshlaga bhku shu. er n tegeed C.Billups-s ih yum shaltgaalj bna. MElo-giin sain bgaa chin ch bas. Billups-t ih uchir bgaa. ternees barag yag ene byreldehyyntei tyryy jil yaalaadaa.
harin ene jil EAST-s CLE todorhoi yum shig bna. harin Finald yah bol gedeg l taavar tavij suuna.
loading...
miami yamar oron garan bainaa yg ni atlantag hojood CLE TEI TOGLWOL goe toglolt garna baiha odoo ailiin talbai dee r tahiad hojih heregtei bolchihloo azgui um onoodor l mash myy toglloo yg ni atlanta ch bas neeh sain togloogui shuu dee oorsdoo l hairan bolomjoo alaa hayachihlaa ene jil bol lal turuuleh baihaa nedwer arai chadahgui baihaa
loading...
lakers goyo en jil nba world champion
loading...
Кобиг лигийн шилдэг хамгаалагчдийн нэг Баттиер сайн хамгаалаад Артест, Яао хоёр жигд сайн тоглолтоо гаргах юм бол манайхан Лейкерсийг ялах хангалттай нөөц потенциал бий. Ямар ч байсан дорнодоос Кливленд гарах нь тодорхой. Харин өрнөдөөс аль баг гарах вэ гэдэг хэцүүхэн байна.
loading...
West-s DENVER-g demjinee.
loading...
Детройт,САС 2 багийн үе дуусч байх шиг байна. Коби 1,2 жил л үзэх байх. Тэгээд ЛАЛийн үе бас дуусна. Тэгэхээр Вестэд Хорнетс,Денвер, Блэйзэрс. Ийстэд: Морин цэргүүд(Нью-Иорк байж магад), Миами, Булз багууд ноёрхож эхлэнэ гэж бодож байна. Дандаа залуу оддуудаар толгойлуулсан багууд л ээлжлээд аваргалах байх. Энэ жилийн хувьд Денверийг харнаа. 2003 оны Супер 3 аас Вэйд Finals MVP(2006),Леброн Season MVP(2009), Мело Finals MVP(2009) болоосой гэж бодож байна.
loading...
denveriig ta nar neg l basad bnaa daa.ene jil denver laana harj bgarai melo odoo l jinhene super od bolj bn daa
loading...