loading...
Хэрвээ Ли өөрийгөө жилийн 10 сая $-ийн тоглогч гэж үнэлвэл, өнгөрсөн жил Буллз Гордонд тавьсан саналыг Никс түүнд амлах боломжтой юм. 2008 оны зуны байдлаар Гордон (20.7 оноо, 45.5 FG%) Буллзээс их мөнгө шаардсан ч түүний саналд Буллз 2 ч удаа татгалзаж, улмаар нэг жилийн 6.4 сая $-ийн гэрээн дээр тохиролцсон билээ. Энэ зун багаасаа үл хамааралтай чөлөөт агент болох Гордон одоогоор 2-2 харьцаатай байгаа плей-оффын цувралд хамгийн их оноог авч буй “бух” болж байна (24.8 оноо, 46.1 FG%). Селтиксийн хамгаалалт голлон Деррик Роуз дээр төвлөрч буйг ашиглан Гордонд маш олон оноо авах бололцоо гарч байгаа юм.
3 жил ҮСБХ-ны лигт тоглож, энэ жил дабл-даблаар лигийн тоглогчдыг тэргүүлсэн нь бүгд түүний карьерийн оргил амжилт ба түүнтэй максимум гэрээг байгуулахад “2010 оны зун” төлөвлөгөө саад болж байна. Түүнчлэн Нэйт Робинсоны хувь заяа түүнтэй адил байгаа юм. Хэрэв Никс-Ли нар тохиролцоонд хүрч чадахгүй бол цөөн тооны чөлөөт агентуудтай гэрээ байгуулах санхүүгийн боломжтой багууд бий. Жишээ нь, Мемфис Гриззлес өмнө нь Ли-г сонирхож байсан удаатай. Гэвч тэд энэ зун мөнгөө Рүди Гэйтэй гэрээгээ сунгахад зарцуулах магадлалтай байгаа. Портленд өмнө нь түүнийг бас л сонирхож байсан гэвч тэд энэ удаа Ли-тэй гэрээ хийчихвэл ямар мөнгөөрөө 2010 онд Брэндон Рой, Ламаркус Алдриж нартай гэрээ байгуулах билээ? Тэгэхлээр Пистонс, энэ жилээс Карлос Бузерийн араас хөөцөлдөнө гэдгээ мэдэгдсээр ирсэн.
Үүнээс харахад түүний араас хөөцөлдөх баг тийм ч олон биш байна, Никс энэ зун Эдди Курри (маш бага магадлалтай) -г худалдаж чадвал Ли-тэй “Макс гэрээг” байгуулахад ядах зүйлгүй. Эсвэл энэ жилийн драфтын дараа түүнийг Рики Рубиог (топ 3-д сонгогдох магадлалтай) авах солилцоонд ч оруулж болох юм. Рубиог энэ жилийн драфтад нэрээ бүртгүүлсний дараа түүний агент санхүүгийн өндөр чадвартай багт тоглох хүсэлтэй байгааг мэдэгдсэн нь Нью-Йорк-д том боломж бий болгосон гэхэд болно. Учир нь Рубио энэ жил NBA-д элсвэл Европ дахь DKV Joventut багтаа нэг жил 8.5 сая $-г төлөх гэрээний нөхцөлтэй учир жижиг зах зээлтэй багууд түүнд ихээхэн тохиромжгүй. NBA-ийн дүрмийн дагуу Рубиог драфталсан баг түүний Rookie цалин дээр нэмж 500 мянган $ хүртэл хөлс төлж болох бөгөөд бусад орлогоо зар сурталчилгаа, томоохон спорт компаниудтай гэрээ байгуулах зэргээр олж байдаг. Энэ нь харин Нью-Йорк хотод яг байдаг зүйл билээ.
Өөрөөс нь NBA-ийн ямар багт тоглох хүсэлтэйг нь асуухад, Никс (Mike D’Antoni-той хамт), Лейкэрс хоёр бол сайн, гэхдээ ямар ч багт тоголсон би хичээнэ гэж хариулжээ.
Одоо бага зэрэг инээдмийн ертөнцөөр аялцгаая -)
loading...




kkk
loading...
hahaha naad reclam chin savaagaad haychihlaa.
Lee gedeg zaluu ch uul n undur une hyreh yum bgaamdaa. chuham yaahiin bgaan.
loading...
oilgosongui ymar reklam be ai
loading...
Manai zaluuch ug ni sain shuu.
loading...
orig pippen air zarna shuu usagaas awchirsan size n 41
loading...
go gog go go
loading...
xexe ene reclamtai yaag adilxan neg shar airagnii reclem baidag shd
loading...