Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, 8.Булангууд, Cпортбодрол, Элдэв мэдээ (шар мэдээ) » Дэлхийн эдийн засгийн хямрал Премьер лигийн давамгайллыг эцэслэх үү?

GD Star Rating
loading...

http://www.simplesoccerstats.com/images/MoneyFootball.jpgДэлхийн эдийн засгийн хямрал 2007 оны 9 сард Английн Bear Stern хөрөнгө оруулалтын банк дампуурснаар эхэлсэн. Английн хувьд  хямрал хүртэл дэлхийн санхүүгийн төв байж, үүнээсээ маш их ашиг орлого, эдийн засгийн өсөлтийг олж авсан. Харин одоо дэлхийн санхүүгийн  хямралд Английн эдийн засаг маш их өртөж, ихээхэн уналттай эдийн засгуудын нэг болсон билээ.
Английн засгийн газар эдийн засгаа аврахын тулд маш их хэмжээний мөнгө зээлж, олон арга хэмжээг авч ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор ирээдүйд үүсэх нь тодорхой болоод байгаа маш их өрөө төлөхийн тулд өндөр орлоготой иргэдэд ирэх жилийн 4 сарын 1-ээс 150 000 фунтаас дээш орлоготой иргэдээс 50%-ийн татвар авахаар дөнгөж сая шийдвэрлэжээ. Тэгэхээр орлого өндөртэй хөлбөмбөгчид нэлээд өртөх нь.
Энэ нь Английн татварын хувь хэмжээ багатайгаас Английн багуудад үүссэн давуу талыг бүрэн алга болгож байна. Мөн дэлхийн баячууд Англид үл хөдлөх хөрөнгө, баг худалдаж аваад тансаглаад, Премьер лигийг хүчтэй болгодог байсан нөхцөл байдал арилах нь. Ийнхүү энэ улирлаас Англи руу явна гэж цуураад байгаа одууд дахин нэг бодож үзэж, татварын дараах гар дээр унах мөнгөө харах болох нь.

Англид татвар нэмэгдэхээс өмнө голлох улсуудын татвар дараах байдалтай байсан байна. Үүнд:

Англид 40%
Испанид 43%
Итали 43%
Герман 45%
Франц 40%

Энэ бүхнээс авч үзэхэд Английн татвар нэмэгдэхээр Итали, Испанид л одууд цуглах нь. Гэхдээ Испанид бас татвар өсч болзошгүй. Учир нь тэдний эдийн засаг орон сууцны асуудлаас болж  маш их унасан. Байдал хамгийн гайгүй байгаа орон бол Итали. Тиймээс ойрын жилүүдэд Английн премьер лиг рүү урсдаг сая сая фунт өөр тийшээ чиглэх бололтой. Магадгүй Сери А-руу ч юм уу

by

GD Star Rating
loading...
Дэлхийн эдийн засгийн хямрал Премьер лигийн давамгайллыг эцэслэх үү?, 8.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: