Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Талбайн теннис » Италичууд хариугаа авлаа

GD Star Rating
loading...

http://www.fedcup.com/shared/medialibrary/image/gallery/FC_5985_gallery.JPG2009 оны Federation cup буюу “Холбооны цом”-ын тэмцээн ид үргэлжилж байна. Энэ жилийн Дэлхийн бүсэд ОХУ, БНХАУ, Франц, Итали, Аргентин, АНУ, Испани, Чех гэсэн 8 орон өрсөлдсөн бөгөөд хагас шигшээд өнгөрсөн жилийн аварга ОХУ-н тамирчид-Италийн багтай, тэмцээний түүхэнд хамгийн олон түрүүтэй гэгддэг АНУ-н бүсгүйчүүд Чехийн шигшээтэй таараад байсан юм. Эхний хосын хувьд хоёр жилийн өмнө буюу 2007 онд тэмцээний финалд таарч байсан туршлагатай. Тухайн үед Чакветадзе, Кузнецо́ва тэргүүтэй хойд хөршийн теннисчид италийг 4 : 0-оор бутниргэн түрүүлж байсан бөгөөд ийм ч учраас Италичууд энэ жил хариугаа авах гэж тулалдсан нь тодорхой. Эхний тоглолтыг Флавиа Пеннетта-Чакветадзетэй хийж 6-4 6-0-оор буулган авсан. Дараа нь Франческа Скьявоне Кузневоваг гурван сетэд 1-6 6-2 6-3-аар ялснаар ерөнхийдөө хэн нь финалд өрсөлдөх нь ойлгомжтой болсон. Ингээд сүүлийн буюу 4 дэх тоглолтонд Скьявоне Павлюченковаг буулган авч (7-6 4-6 6-2) түүхэндээ хоёр дахь удаагаа Фед Капын финалыг зохион байгуулахаар боллоо. Өмнө нь 2006 онд тэд Бельгийн багтай шигшээд таарч 3-2-р ялж байсан түүхтэй. Хагас шигшээн нөгөө хос болох Чех-АНУ-ын тоглолын хувь заяа ч сонирхолтой байдлаар шийдэгдсэн. ”Сэм Авгын” хажууд гайхуулаад байх түүх байхгүй ч Чехийн теннисчид өөрсдийнхөө хэмжээнд хангалттай сайн тулалдсан гэж хэлж болно. Харамсалтай нь Алекса Глатч, Маттек Сандс тэргүүтэй АНУ-н бүсгүйчүүд тэднийг 3 : 2-р буулган авч шигшээ тоглолтонд шалгарсан юм. 2009 оны Фед капын Дэлхийн бүсийн финалын тулаан ирэх 11 сарын 7-8-нд явагдана.

http://www.fedcup.com/shared/medialibrary/image/gallery/FC_5914_gallery.JPGПлеи-офф шат : Дэлхийн бүсэд орохын төлөөх өрсөлдөөн энд хүчтэй өрнөлөө. Испаний бүсгүйчүүд яаж ч хичээгээд тив дэлхийд цуутай теннисчид болох Ана, Янковичаар тэргүүлүүлсэн Сербүүдийг барсангүй 4 : 0-р бутниргүүлж дараа жил доод шатанд өрсөлдөхөөр болсон байна. Мөн Украйн-Аргентинийг 4 : 0-оор, Герман-Хятадыг 3 : 2-оор тус тус буулган авснаар ирэх жил Дэлхийн бүсэд өрсөлдөх эрхээ халаасаллаа. Энэ шатны хамгийн сонирхолтой тулаан Франц-Хорватын хооронд өрнөсөн бөгөөд хуучин бууны хугархай Амела Моресма- Хантучова, Кубилкова хоёрыг буулган авч багийнхаа ялалтад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: