Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Автоспорт » Лорензо Японы Гран Прид түрүүллээ

GD Star Rating
loading...

http://resources.motogp.com/files/images/xy/2009/MotoGP/n498164_MOTOGP01_0.preview_big.jpg2009 оны Мотоциклийн Гран Прин ээлжит гараа Японы Мотеги хотын авто тойруулгад явагдлаа. Цаг агаарын улмаас байрлал тогтоох уралдаан явагдаагүй бөгөөд энэ удаагийн Мото GP ангилалын уралдаан нь Дэлхийн аваргын түүхэн дэх 700 дахь гараа байснаараа онцлог байв.

Олны анхаарлыг хамгийн их татдаг Мото GP ангилалд ширүүн өрсөлдөөн өрнөсөн бөгөөд Испаний Хорхе Лорензо 24 тойргийг хамгийн хурдан буюу 43 минут 47.238 секундэд туулж карьерийн 22 дахь түрүүгээ авсан байна. Тэрээр өмнө нь 125, 250 см кубын ангилалд хүч үздэг байхдаа хоёр удаа дэлхийн аварга (2006, 2007) болж байсан туршлагатай нисгэгч аж. Өнгөрсөн жил Хорхе Ямахатай гэрээ байгуулж Валентино Россигийн хамтрагч болсноор GP ангилалд хүч үзэх болжээ. Тус багийн бахархал болсон италийн Валентино Росси харин азгүйтлээсээ салж чадаагүй л байна. Хоёр долоо хоногийн өмнө Катарын Гран Прид Австралийн Кейси Стоунерт түрүүгээ алдсан номер “46″ энэ удаа Лорензогоос 1.304 секундээр хоцорсон байна. Гэхдээ Росси сэтгэлээр унаагүй бололтой. ”Энэ жилийн уралдаан ер нь их сонирхолтой болох шинжтэй байна. Хэн ч түрүүлэхийг үгүйсгэх аргагүй шилдэг залуус өрсөлдөж байгаа болохоор арга ч үгүй биз. Надад ч гэсэн энэ өрсөлдөөн http://resources.motogp.com/files/images/xy/2009/MotoGP/n498034_ROSSI04.preview.jpgтаалагдаж байна” гэжээ. Одоогийн байдлаар GP ангилалд Лорензо 41 оноотой тэргүүлж байгаа бол ардаас нь Валентинo Росси 40, Кейси Стоунер 38, Довизиосо 22 оноотой удаалж байна. Бусад төрлийн тухайд : 250 см кубын ангилалд Альваро Баутиста (Испани) 44:06.488 гэсэн цагийг үзүүлж түрүүлсэн бол 125 см кубын ангилалд италийн залуу нисгэгч Андреа Ланноне түрүүлжээ. Ирээдүйн Росси гэгдэж буй энэ хүү өдгөө 19 настай ба 2005 оноос Гран Прид оролцох болжээ. Тун удахгүй 5 сарын 1-3-нд Испаний Кадиз мужид энэ жилийн гурав дахь гараа явагдана.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: