Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, МҮОХ » Хэвлэл мэдээллийн комисс хуралдав

GD Star Rating
loading...

МҮОХМҮОХ-ны хэвлэл мэдээллийн комиссын анхдугаар хурал өнгөрөгч баасан гаригт (IV.24) “Олимпик Хауз”-д боллоо. Бусад комисс, спортын бүх холбоодтой нягт хамтран ажиллах үүрэгтэй уг комиссын 2009-2012 оны стратеги төлөвлөгөө, энэ онд хийх ажлын төлөвлөгөөг гишүүд хэлэлцэж, санал сэтгэгдлээ солилцов.

Үндсэн чиг үүргийн ажлаас гадна комиссын бүрэлдэхүүнийг МҮОХ-ны гишүүн бус хүмүүсээр өргөжүүлэх, www.olympic.mn вэбсайтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, МҮОХ-ны лавлах ном гаргах, олимпийн хөдөлгөөнийхнийг хэвлэл мэдээллийнхэнтэй зангиагүй уулзалт хийлгэх, холбоодыг хэвлэлийн төлөөлөгчтэй болгох зэрэг олон санал санаачилгыг дэвшүүлэв.

Хэвлэл мэдээллийн комиссыг МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ж.Отгонцагаан тэргүүлж, зохицуулагчаар МҮОХ-ны ажилтан П.Цэндхүү ажиллах бөгөөд бүрэлдэхүүнд нь Сүхбаатар дүүргийн олимпийн зөвлөлийн дарга Ч.Отгонбаатар, Үндэсний сурын холбооны ерөнхийлөгч М.Зоригт, Дугуйт тэшүүрийн холбооны генсек Г.Болд, Софт теннисний холбооны генсек Э.Энхмөнх, Триатлоны холбооны генсек Б.Цагаанбаатар нар багтаж байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: