Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг » “Барса – Челси” тоглолтын өмнө

GD Star Rating
loading...

Аваргуудын лигийн хагас шигшээд учраа таарсан Испаний Барселона, Английн Челси багуудын тоглолт тун удахгүй эхлэх гэж байна.

257026_11_preview

Энэ 2 багтай холбоотой зарим мэдээллийг хүргэе.
Каталоны баг Аваргуудын лиг (өмнө нь Европын цом нэртэй байсан)-ийн хагас шигшээд өмнө нь 10 удаа шалгарч байсан бол Челси 4 удаа хагас шигшээд тоглож байж.  (2004, 2005, 2007 болон 2008 онд)

Энэ удаагийнх Барсагийн хувьд сүүлийн 4 улирлын 3 дахь хагас шигшээ нь бөгөөд 2006 онд Миланыг хожиж байсан бол өнгөрсөн онд Манчестер Юнайтедэд хожигдож байв.

Барса Английн багуудтай 7 удаа хагас шигшээд тулахдаа 3-т нь л хожиж байж.

Барса-Челси багууд Аваргуудын лигийн хасагдах шатанд 3 удаа таарснаас Барса 2, Челси 1-д давамгайлж байжээ. 1999-2000 оны улирлын шөвгийн 8, 2005-2006 оны улирлын шөвгийн 16-д Барса, 2004-2005 оны улирлын шөвгийн 16-д Челси хожсон байна.

2000 онд учраа таарахад тоглож байсан тоглогчдоос Барсагийн Чави, Пуйол нар өнөөдөр ч тоглох нь. Тэгэхэд Барса хариу тоглолтондоо 5:1-ээр хожиж байсан бөгөөд энэ нь Лондоны багийн хувьд Европын дэвжээн дэх хамгийн том хожигдол нь юм.

2006-2007 оны улиралд энэ 2 баг нэг хэсэгт орон тоглоход Дидье Дрогба гол од нь байжээ. Тэрээр “Стэмфорд Бриж”-д болсон эхний тоглолтонд хожлын ганц гоолыг хийсэн бол “Ноу Камп”-ь болсон тоглолтын шүүгчийн мэдлийн цагт тэнцээний гоол хийж байлаа.

Челсигийн дасгалжуулагч Гус Хиддинк өмнө нь Валенси (1991-93), Реал Мадрид (1998/99) болон Реал Бетис (2000) багуудыг дасгалжуулж байсан. Түүний удирдсан багууд нь Ла Лигт Барсаг 2 хожиж, 1 тэнцэж, 6 удаа хожигдож байжээ. Мөн тэрээр Ноу Кампт зочилсон 4 тоглолтондоо 4-үүлэнд нь хожигдсон юм.

Барса энэ улиралд Аваргуудын лигт хамгийн их буюу 29 гоол хийгээд байна. (Нэг тоглолтонд дунджаар 2.9)

Энэ улирлын Аваргуудын лигт 2 баг 2-уулаа 12 гоол алдаад байгаа.

Тьерри Анри ПЛ-ийн Арсенал клубт 8 улирал тоглохдоо (1999-2007) Челсигийн эсрэг 19 тоглож, 10 гоол хийжээ.

Лео Месси энэ улирлын Аваргуудын лигийн мэргэн буучдыг 8 гоолтойгоор тэргүүлж байна. Харин Чави Баваригийн Риберигийн хамтаар оновчтой дамжуулалтаараа тэргүүлж байгаа юм.

Барсагийн Бускетс, Пуойл, Алвес нар, Челсигийн Лампард, Анелька нар нэг шар хуудас авбал дараагийн тоглолтыг өнжих болно.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

14 Сэтгэгдэл

  1. Red Devil says:

    chelsea ulun suguud arai ch ingej ulun toglono gej bodsongui hulbumbug gutaasan bag hamag durgui hurgechihlee ingej toglood CL avnaa mun goridvoo

    GD Star Rating
    loading...
  2. Olzii says:

    Нутагтаа хожиж чаддагүй Барсагийн л муугийнх ш дээ. Одоо бүх асуудал манай гүүрэн дээр шийдэгдэнэ.

    GD Star Rating
    loading...
  3. Olzii says:

    Тоглолтын хувьд үзэмжтэй тоглолт болоогүй ч ГУУС даалгавраа амжилттай биелүүллээ. Айлын талбай дээр тэнцэнэ гэдэг чинь өнөөдөр Челси яллаа гэсэн үг. Бас айлын Puyol-г дараагийн тоглолтоос хасаад авлаа. Өнөөдрийн тоглолтын баатар нь Чех байлаа.

    GD Star Rating
    loading...
  4. storm says:

    2 bag 2-uulaa l hicheej togloloo Petar Czekh ooriigoon yamar haalgach gedegeen haruullaa uneheer sain togolson Barc-ch hed heden shiruun towtolgoon hiisen shuu. Ene tsag uyiin 2 sain bag togolloo 0;0 en tentsuuhen gedegeen haruullaa gehdeen daraagiin togloltond nuuts hozruudeen delgeh baihaa

    GD Star Rating
    loading...
  5. storm says:

    daraagiin 2 uchraach bas shiruuhen togloh baihaa

    GD Star Rating
    loading...
  6. Cigarettes&Alcohol says:

    Дараагийн тоглолтонд манай багт 3 давуу тал байна.
    1. Барсагийн 2 төв байхгүй. Маркүэз гэмтчлээ, харин Пүюи өнжинө.
    2. Эшли маань хүрээд ирнэ.
    3. Бид гүүрэн дээрээ шүү дээ

    Харин 0 0 оор хуурай тэнцээ хийснийг давуу тал гэж үзэхгүй байна. Каталанчууд манай хаалгыг гоолдчоогүй нь аз…..Хэрэв манайх гоолдсон бол яалт ч гүй манайд давуу байх байсан.

    Хэлж мэдэхгүй л юм
    ГҮҮРЭН ДЭЭРЭЭ ХҮЛЭЭЖ Л БАЙЯ

    Саяны тоглолт Пүюолийн энэ улирлын сүүлчийн аваргуудын лигийн тоглолт байсан юм бишүү ХҮМҮҮСЭЭЭ….

    GD Star Rating
    loading...
  7. dark terror says:

    er ni zov shuu puyoliin suuliin CL-iin toglolt bsan yum bish uu
    hojsonoos yalgaa algoo barcatai toglood goal aldahgui bn gedeg chin

    GD Star Rating
    loading...
  8. Nbr says:

    FORCA BARCA
    MES QUE UN CLUB
    BARCA BARCA BARCA

    GD Star Rating
    loading...
  9. sENSATION says:

    alinch hojson yahavde 4leee heleh uggui sain baguudshdee tehde barca ene tsagiin yah argagyiu #1 team shude chelsea ene jil gants avarga avchaasail gej bodoj bna bas arsenal zaluu bag avchuul bas bolomjiin nuguu 2 bol ugaasaa akuluud 1 unjihud neeh ih yum bolohguideee

    GD Star Rating
    loading...
  10. ggegeg says:

    Barca giin malaar huurnetsen bh shiwde

    GD Star Rating
    loading...
  11. lilo says:

    ter Ivanovic gedeg noxriig odoo suulgaasai..boloo shde zondoo togluullaa.Belleti-g gargaad togluulaxaar yaadag bna aa..Quaresma geed xurdtai zaluu bna. ingeed toglovol bolno do uul n

    GD Star Rating
    loading...
  12. Jaal huu says:

    Quaresma chin Intermiland bhdaa ChL urdchilan ene tereed togloson shuu dee tegheer yu gej chelsea iin ChL iin togloltond orhov dee hu

    GD Star Rating
    loading...
  13. sanaa says:

    Новшийн гомонууд улин хуцалдаж байх шив дээ. Челсигийн фэн гээд өөрийгөө нэрлэчихсэн хэдэн халтар юмнууд хол очиж хуцаа. Манай гүүрэн дээр гэнэ шүү. Ямар мундаг гүүртэй новш вэ чи. Новшийн цэнхэрүүд үхэх цаг нь болсоон. Харж л байгаарай. Тэднийг шившигтэйгээр хожигдоход бид баярлан инээлдэх болно оо.

    GD Star Rating
    loading...
  14. m says:

    SANAA xogshoon bayarlaa xol bombog medexgui nusan buu nar am xel sain bx yumaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: