loading...
Өнөөдөр плей-оффын 4 тоглолт боллоо. Буллз – Селтиксийн тоглолт ээлжит удаагаа нэмэлт цагт шийдэгдсэн бол Даллас Спэрсийг 5 дахь тоглолтонд хожсоноор дараагийн шатанд үлдлээ.
“Бостон” – “Чикаго” – 106:104 ОТ (23:21, 21:26, 22:23, 27:23, 13:11)
Б: Рондо – 28 + 8 самбар + 11 дамжуулалт. П. Пирс – 26. Г. Дэвис – 21.
Ч: Б.Гордон – 26. Сэлмонс – 17. Д. Роуз – 14.
Цувралын харьцаа – 3:2.
Кевин Гарнетт гэмтлийн улмаас плей-оффт тоглохгүй байгаа нь үзэгчдэд тун сонирхолтой нэгэн цувралыг үзэх боломжийг олгож байх шиг байна. Селтикс- Буллзын өнөөдөр болсон тоглолт мөн л нэмэлт цагт шийдэгдлээ. Нэг цувралд нэмэлт цагтай 3 тоглолт гарч байсан тохиолдол лигийн түүхэнд байгаагүй юм байна. Энэ 2 багийн цуврал дуусахад дахиад 1 юм уу, 2 тоглолт дутуу байгаа ч хэдүйн 3 тоглолт нь нэмэлт цагт шийдэгджээ.
Өнөөдрийн тоглолт дахиад ч цаг сунгах магадлалтай байсан ч Брэд Миллер 2 секунд дутуу байхад тоог тэнцүүлэх боломжтой 2 торгуулийн шидэлтээ алдсан юм. Нэмэлт цаг дуусах мөчид Буллз довтолсон бөгөөд Брэд Миллер дээр Рондо алдаа гаргасан. Уг нь Брэд торгуулийн шидэлтээ харьцангуй өндөр буюу 80 хувьтай шиддэг тоглогчсон.
Өнгөрсөн жилийн шигшээ тоглолтын MVP Пол Пирс өнөөдрийн тоглолтонд 26 оноо авсны дотор үндсэн цаг дуусах үед оноог тэнцүүлсэн 2 оноо нь багтаж байна. Мөн нэмэлт цагийн сүүлийн 77 секундэд 3 ч удаа амжилттай довтолж, өөрийгөө хэн гэдгээ дахин нэг харууллаа. Гарнетт тоглоогүй, дээр нь Рэй Аллен 6 алдаа хийж, тоглолтыг орхисон үед зөвхөн Пирс л багаа чирж байсан нь тэр. Алленыг тоглолтыг орхисны дараах 10 минутанд Пирс 12 оноо авсан байна. Селтиксийн довтлогч Г.Дэвис “Би Бостонд тоглох болсноосоо хойш ийм агшныг сая харсан. Надад энэ гайхалтай санагдаагүй. Тэр бол ахлагч, Пол Пирс, “Тhe Truth” (Пирсийн хоч)” хэмээн Пирсийг магтсан байна.
Мөн Кендрик Перкинс 19 самбараас авалт, 7 блок шот хийснээр 2003 оны шигшээ тоглолтонд Тим Данканаас хойшхи анхны 19-ээс дээш самбар, 7-оос дээш блок плей-оффт хийсэн тоглогч болжээ. Энд дурдахгүй өнгөрч боломгүй бас нэгэн тоглогч байгаа нь мэдээж Рондо. Плей-оффт маш сайн тоглож байгаа, лигийн топ холбогчдын нэг болоод байгаа тэрээр 28 оноо авч, 11 оновчтой дамжуулалт хийжээ.
Буллзын довтлогч Ж. Ноа “Пирс итгэмээргүй байсан. Тоглогчид галзуу шидэлтүүдээ ээлж дараалан хийцгээж байсан. Хэн нь сүүлийнхийг хийх бол гэж бодож байлаа. Бидэнд уг нь боломж байсан. Гэхдээ бид Бостонд эргэж ирэх болно. Бид цувралд ялж чадна гэдэгтээ найдсаар байгаа ” хэмээн хэлжээ.
Цувралын дараагийн тоглолт УБ-ын цагаар Баасан гаригт Чикагогийн талбайд болно.
“Орландо” – “Филадельфи” – 91:78 (21:20, 24:19, 24:21, 22:18)
О: Дуайт Ховард – 24 + 24 самбар. Р. Льюис – 24.
Ф: Игуодала – 26. А. Миллер – 17. Грин – 16.
Цувралын харьцаа – 3:2.
Буллз-Селтиксийн цувралаас дутуугүй өрсөлдөөнтэй болж байгаа Мэжик – Филлигийн 5 дахь тоглолт Орландод болж, эзэн баг хожсоноор харьцааг 3:2 болголоо.
Ингэснээр Филли талбай дээрээ болох дараагийн тоглолтонд заавал хожих шаардлагатай болж байна. Жилийн өмнө тэд Пистонстой плей-оффт тоглохдоо цувралыг 2:1-ээр тэргүүлж байсан ч дараалан 3 хожигдож байсан. Энэ удаа ч тийм байдал давтагдахгүй гэх газаргүй болж байна. Филли 2003 онд Айверсоныг байхад эхний шатанд Нью-Орлеансыг хожиж байснаас хойш плей-оффын нэг ч цувралд хожоогүй байгаа юм.
Мэжикээс өнөөдөр Дуайт Ховард 24 оноо, 24 самбараас авалт хийжээ. Тэрээр плей-оффын 19 дэх тоглолтондоо ийн 4 дэх удаагаа 20-оос дээш оноо, 20-оос дээш самбараас авалт хийж байна. Плей-оффын эхний 20 тоглолтондоо 4 удаа ийм амжилтыг хамгийн сүүлд Мозес Мэлоун үзүүлж байжээ. Ховардын тухай Филлигийн дасгалжуулагч Тони ДиЛео “Ховард маш сайн тоглолоо, тэр агуу тоглогч. Гэхдээ тэр хамгаалалтанд ч, довтолгоонд ч 3 секундын талбайд амьдарч байдаг” гэжээ.
Орландо өмнө нь 3 удаа цуврал 2:2-оор тэнцүү байхад 5 дахь тоглолтондоо хожиж байсан бөгөөд 3-ууланд нь тухайн цувралдаа хожиж байв.
“Сан-Антонио” – “Даллас” – 93:106 (20:31, 28:21, 19:30, 26:24)
С: Данкан – 30. Т. Паркер – 26 + 12 дамжуулалт.
Д: Новицки – 31. Терри – 19. Жош Ховард – 17.
Цувралын харьцаа – 1:4.
Даллас Маверикс 2006 оноос хойш анх удаа эхний шатыг давж байна. Харин Сан Антионо Спэрс 2000 оноос хойш анх удаа эхний шатнаас хасагдаж байна. Даллас юун дараагийн шатанд шалгарахыг бодох, плей-оффын төлөө л өрсөлдөж байсан нь саяхан. Харин Спэрсийн хүчирхэг үе ерөнхийдөө өндөрлөж байна уу гэлтэй. Гол нь Тим Данкан хөгширч байна, үүнтэй зэрэгцээд өөр бусад залуу одод лигт хүч түрэн орж ирж байна.
Өнөөдрийн тоглолтонд Данкан 30 оноо, Паркер 26 оноо авсан ч бусад нь сайн тоглож чадсангүй. Харин Далласын Новицки, Ховард, Терри бүгд л сайн тоглолоо.
Данкан кареертаа 2 дахь удаа плей-оффоос талбай дээрээ хийсэн тоглолтонд хожигдсоноор хасагдаж байна. Өмнө нь 2006 онд мөн л Далласт талбай дээрээ хожигдсоноор тэрхүү цуврал нь өндөрлөж байжээ.
“Гэмтэл, амжилт өсөлт, бууралт, эмоц бүхий албаныхан гээд бүх л үед бид цуг байсан. Бид бүх л үед хамт байсаар ирсэн” хэмээн Далласын дасгалжуулагч Рик Карлайл тоглолтын дараа хэлжээ.
“Тэд биднээс илүү хүчирхэг байсан, тэд биднээс сайн тоглосон” хэмээн Данкан хэлсэн байна. Грег Попович ч гэсэн “Маверикс Спэрсийг хожлоо. Тэд шилдэг баг” гэжээ.
“Портленд” – “Хьюстон” – 88:77 (29:26, 21:17, 14:19, 24:15)
П: Б. Рой – 25. Олдридж – 25. Блэйк – 15.
Х: Скола – 21. Яо Мин – 15 + 12 самбар.
Цувралын харьцаа – 2:3.
Портлэнд 4-р үед 4 оноогоор хожигдож байсан ч 15 оноо дараалж авсан нь тэдний хожлын үндэс байлаа. Портлэндийг өнөөдөр Брэндон Рой, ЛаМаркус Олдриж нар 25 оноогоор тэргүүлсэн байна.
Энэ цувралын Портлэндийн хожсон тоглолтонд Олдриж дунджаар 26 оноо, хожигдсон тоглолтонд 13 оноо дунджаар авчээ.
Рокитс плей-оффын сүүлийн 11 зочлон тоглолтноосоо 9-д нь хожигдлоо.
loading...







Рондо нээрээ аймар байна аа. Самбараас авалт, оноо, дамжуулалт гээд л… Самбараас авалтаараа 4 хүчний тоглогчид дунд ганцаараа байж ч байх шиг.
loading...
yostoi shirun alaltsan bolj bna da saihan saihan
loading...
Аваргуудын лигийн шөвгийн 4-н тоглолтыг (Manchester United vs Arsenal) Тамир төвд үзээрэй. Хаяг: Өргөө кино театрын хойд талд. Ширээний захиалга авах утас: 99080346
loading...
Rondo sain bainaa. Mun Pierce hen gedgee unuudur haruullaa. odoo uldsen 2 toglolt Chicago-d mash chuhal. Brad harin unuudur uneheer Bad Boy bolloo doo huurhii. suulchiin 2 shideltiig harsan boldoo arai ch dee gemeer bn le. sandraad alingaa aldaj orhij. odoo talbai deeree hojood Bostonii talbai deer unuuduriinh shig huchtei uzeh heregtei. uul n garnett bhku neg zavshaan yumsan Chicago hojichihoosoi doo.
Tim Duncan hugshruh n ch hugshirch bn. gehdee harih boloogui bhaa. 30 onoo awaad bn shu de. dahiad 2-s 3n jil uzeh bailgui de. deerees n parker ter 2oos busad toglogch nar hangaltgui bn da.
loading...
haaan!! huurhii mu spurs ingeed hasagddag baijee! ene jil ch cleveland lakers 2 l awargiin tuluu garch ireh bh da! kobe mini ene jil 1 yum awchaasai bilee! nas ni ch ywchlaa. hojigdood vldeheer ni uruwduud bhiimda! GO KOBE!!!
loading...
Lal chadahgui ee zugeer kharna?
loading...
Geed avaad haych-haas.
loading...
ene jil dallas evgui bnaa. spursiig iim amarhan hojij bga yum chini
loading...
Rondo хэт Статиск хөөж тоглоод байх шиг санагдаад байна. Самбараас бөмбөг энэ тэр авахдаа өөрийнхөө хүмүүстэй булаацалдаж энэ тэр арай л хувийн үзүүлэлтийг харж тоглоод байх шиг байна. Гэхдээ бас ч гэж хөөрхөн авъяастай юм байналээ.
loading...
Dallas daraagin shatnaas multrana shu! dallas-n spursig hojdog ni dallasin saind bish spursin muud bla gj
loading...
Bostonii ih gurval bish ih dorvol bolson bnale… Ireeduin superstar Rajan Rondo
loading...
Tsoomtoi sanal neg baina. Play-offiin stats n triple double (24.2ppg, 10.2rpg, 10.2apg, 3.2spg, 51.1FG%, 57.1 3p%) wow..
loading...
oo goy goy spurs hasagdsan ene boston bas hasagdchihasai
loading...
Boston bol Garnetgui baisan bol ats sh dee. Mongold Humuus garnett-g orhoor ni l demjdeg bolson. Larry Bird-s hoish bostong demjdeg hun tsoohon l baisan bhgui yu. Odoo l tom duutai bolj. Chicago unen azgui bailaa. Gehdee goyo shiruun tsuvral bolj baina. Dallas-n tuhaid gevel Spurs-n Manu baigaagui ni tedend tom zavshaan bolchihloo. Harin ene Howard sain yumaa. Rondo mya gar sh dee. Statistic hoogood l. Hol yavahgui ee.
loading...
Play-offd stat huunu gej yu baihav dee. Ugaasaa bagiin taktik-g Rondo ehluulj bgaa ym chin. Stat huuluu ch gesen hojood l baigaa bizdee. Zaluu toglogch uchraas tiimerhuu tal baigaa esehiig uguisgeh argagui, teglee geed muu n yu baigaa ym dundjaar triple double gedeg chin ymar uzuulelt bilee! 5 togloltond sh dee!
loading...
boston hol yvahgui e
loading...
boston hojoh ni hojnooo. harin garch ireed orlandag KG bhguigeer hojij chadahgui ee. bostond james posey bhgui uneheer dutagdaj bnaa. hamgaalalt avch yavdag hun bhgui. harin KG orood irvel rondo iim toglolt garch irehgui. p.peirce eer dovtolgoo yavagdana. rondo ene tsuvrald sain bna. EAST iin baguud holbogch muutai uchir rondogoor dovtolgoo yavuulj bn. harin KG hezee toglohiig heleed uguuch
loading...
end basketball-iin site-d nuguu soccer-iin fan-uudiin gants ch ner alga xa xa
loading...