loading...
Ширээний теннисний ДАШТ Японы Ёкохама хотноо эхэллээ. Монголоос 4 тамирчин оролцож байна. Тэд хэсгийн урьдчилсан шатанд оролцсон бөгөөд хэрвээ хэсгээсээ гарвал үндсэн сугалаанд оролцох эрхтэй байв.
Улсын гурван удаагийн аварга Л.Алтантулга эхний тоглолтоо Уганда улсын тамирчинтай хийж 4-1-ийн харьцаатай хожин гараагаа сайхан эхэлсэн. Харин хоёр дахь учраа болох Босни Герцеговиний тамирчинтай тоглож байхдаа гэмтэл аван тэмцээнийг өндөрлөжээ.
Улсын таван удаагийн аварга Б.Батхишиг Молдав, Алжирын тамирчидтай нэг хэсэгт таарав. Эхний тоглолтоо Алжирын Фатиха Букларастай хийн 4-2 оор хожигдсон ба хоёр дахь тоглолтондоо Молдавын Елена Макрусовтой хийн 4-0 – ээр хожигджээ.
Х.Цэндмаа мөн Гондурас, Венесуэлийн тамирчдад 4-1, 4-0 ийн харьцаагаар хожигдсон байна.
Ч.Номин-Эрдэнэ Болгарын Жана Петровад 4-0, Бразилийн Жессика Ямадад 4-1-ээр хожигджээ.
Холимог төрөлд манай хоёр тамирчин мэдүүлгээ өгсөн ч оролцолгүй өрсөлдөгч Индонезийн багт ялалт өгсөн байна.
Ийнхүү Монголын тамирчдын энэ удаагийн ДАШТ дууслаа.
loading...




ee Aagii mini yaj bgaad gemtchiv dee za za enuugeer duusah bish daraa jil beltgelee sain hiij bgaad uzuuleed uguurei.
loading...
zugeeree manai mongolchuud chadnaaaaaaaa aja aja amjilt
loading...