loading...
Aймаг, дүүргийн Олимп судлалын төвүүдийг Олимпийн зөвлөл болгон өөрчилсөнтэй холбогдуулж тэдгээрийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх ажил төв, орон нутагт явагдаж байна. Саяхан Төв аймаг, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол дүүргүүдийн Олимпийн Зөвлөлийг шинэчлэх хүрээнд харъяа ерөнхий боловсролын сургуулиудын захирал нь Олимпийн танхимын захиралууд байхаар болж тэдэнд танхимын үйл ажиллагааг хэрхэн явуулах талаар сургалт семинар өглөө.
************************************************************************************
Ерөнхий боловсролын сургуулиудаас гадна их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд Олимпийн танхим байгуулж ажиллуулах үйл явц эрчимтэй өрнөж байна.
Саяхан ЭМШУИС, Сэрүүлэг дээд сургуульд Олимпийн танхим шинээр байгуулан үйл ажиллагаагаа эхэллээ.
************************************************************************************
Баянгол дүүргийн “Шамони” Олимпийн зөвлөлийг шинэчлэн зохион байгуулах хурал саяхан боллоо. Хуралд тус дүүргийн ЕБС-иудын дэргэдэх Олимпийн танхимын захиралууд оролцож “Шамони” Олимпийн Зөвлөлийн даргаар Ш. Бямбасүрэнг сонгов. Зөвлөгөөнд ОУОХ-ны хүндэт гишүүн Ш. Магван, МҮОХ-ны ОСТөвийн захирал Ж. Баасанхүү нар оролцож зөвлөл болон танхимаас зохиох үйл ажиллагааны талаар заавар зөвлөмж өглөө.
*************************************************************************************
МҮОХ-ны дэргэдэх Олимпийн боловсрол, сургалт-сурталчилгааны комиссын хурал саяхан боллоо. Тус комиссоос зохиох ажлын гол чиглэл нь Олимпизмийн үзэл санааг дэлгэрүүлэх сурталчлах, өсвөр үе, залуучуудад олимпийн боловсрол эзэмшүүлэх асуудал чухал болохыг тэмдэглэж, 2009 онд комиссоос зохиох ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батлав. Комиссыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Д. Загдсүрэн удирддаг юм.
loading...



