loading...
Саяхан нанхиад бөх Чиёхакүрюүгаа Японы иргэн болгосон “Коконоэ” дэвжээ сул болсон гадаад бөхийн орон тоондоо монгол залууг авчээ. Ёкозүна Асашёорюүгийн суралцаж байсан Мэйтокү ахлах сургуулийн хоёрдугаар ангийн оюутан, 17 настай Ганбаатарын Мөнхсайхан ийнхүү домогт ёкозүна Чиёнофүжигийн шавь боллоо.
Тавдугаар сарын 1-нд шинэ бөхийн шалгалт өгөх тэрбээр 183 см өндөр, 91 кг жинтэй. Түүний аав нь Ардын хувьсгалын 64 жилийн ойн их баяр наадмын түрүү бөх, улсын арслан Бандийн Ганбаатар ажээ. “Ёкозүна Асашёорюү, озэки Харүмафүжи нар шиг сүмоч болмоор байна” хэмээн өгүүлэх Г.Мөнхсайхан нь хав золгосон барьцнаас сайн барилддаг гэнэ.
loading...




asa amagiin zalgamj go go
loading...