Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Талбайн теннис » Мюррэй, Давыденко Ромыг орхилоо

GD Star Rating
loading...

http://img.skysports.com/09/04/800x600/andymurray_2236724.jpgНэр хүндээрээ Ролан Гарросын дараа ордог шороон талбайн тэмцээн болох Ром Мастерс эхэллээ. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Роддикоос бусад бүх шилдэгүүд энд цугласан бөгөөд дөнгөж эхний шатнаас л элдэв дуулиан цуварч эхэллээ. Чансаагаараа есөд эрэмбэлэгдсэн Францын Жо Вильфред Цонга 1-р шатанд нутаг нэгт Ришар Гаскед дийлдэж тэмцээнээ өндөрлүүлсэн бол Испаний Давид Феррер, АНУ-н Жеимс Блэйк нарыг ч мөн ийм хувь тавилан дайрчээ. Хоёрдугаар шатанд Их Британий найдвар Энди Мюррэй Аргентиний Хуан Монакод 6-1 3-6 5-7-аар дийлдэж залгуулаад Давыденко Австрийн дундаж теннисчин Юрген Мелзерт хоёр сетэд бутниргүүлсэн байна. Энди ялагдсаныхаа дараа ”Ялалт авахад тун ойрхон байлаа, өөрийгөө тийм муу байсан гэж бодохгүй байна. Хааяа ялагдах нь жирийн л үзэгдэл шүү дээ. Одоо дараагийнхаа тэмцээнд сайн бэлдээд амжилттай оролцох нь миний гол зорилго” гэжээ. Рафаель Надаль эхний шатыг автоматаар өнжиж хоёрдугаар шатанд Италийн Андрес Сеппитэй оноолт  таарчээ. Хэрвээ Испани эр өрсөлдөгчөө буулган авбал Шведийн Сёдерлингтэй тулах нь тодорхой болсон.
Харин Федерерийн хувьд Хорватын ”хал цэрэг” Иво Карловичийг хоёр сетэд 6-4 6-4-өөр буулган авч гуравдугаар шатанд Степаник (Чех)-Ф.Лопез (Испани) хоёрын ялсаныг амлан авна. Өнгөрсөн жилийн тэмцээний аварга Сербийн Новак Жокович Испаний Алберт Монтанесийг ялаад (7-6 6-0) ээлжит шатанд мөн л Испаний тамирчинтай тулах боллоо. Гэхдээ энэ удаагийн өрсөлдөгч нь тийм ч зөөлөн боорцог биш. Шороон талбайд амжилттай үздэг Томми Робредо юм.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл одоогоор эхлээгүй байна. Гэхдээ он гарснаас хойш чимээгүйхэн байгаа Ана Иванович, Серена, Елена зэрэг шилдэгүүд бүгд Ромд ирсэн тул өрсөлдөөн хүчтэй өрнөх нь дамжиггүй. Өнгөрсөн жил Сербийн Елена Янкович Ром мастерст аваргалж байсан.

Сүүлийн таван жилийн аврагууд

Эрэгтэй ганцаарчилсан төрөл

он аварга 2-р байр финалын оноо
2009 Flag of ? Flag of ?
2008 Flag of Serbia Новак Жокович Flag of Switzerland Станислас Вавранка 4–6, 6–3, 6–3
2007 Flag of Spain Рафаел Надаль Flag of Chile Фернандо Гонзалез 6–2, 6–2
2006 Flag of Spain Рафаел Надаль Flag of Switzerland Roger Federer 6–7(0), 7–6(5), 6–4, 2–6, 7–6(5)
2005 Flag of Spain Рафаел Надаль Flag of Argentina Гулермо Кориа 6–4, 3–6, 6–3, 4–6, 7–6(6)
2004 Flag of Spain Карлос Мояа Flag of Argentina Давид Налбандьян 6–3, 6–3, 6–1

Эмэгтэй ганцаарчилсан төрөл

он аварга 2-р байр финалын оноо
2009 Flag of ? Flag of ?
2008 Flag of Serbia Елена Янкович
Flag of France Ализе Корнет 6–2, 6–2
2007 Flag of Serbia Елена Янкович
Flag of Russia С.Кузнецова 7–5, 6–1
2006 Flag of Switzerland Мартина Хингис Flag of Russia Динара Сафина 6–2, 7–5
2005 Flag of France Амела Моресма Flag of Switzerland Патти Шнайдер 2–6, 6–3, 6–4
2004 Flag of France Амела Моресма Flag of the United States Женнифер Каприати 3–6, 6–3, 7–6(6)
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: