loading...
Бээжингийн олимпийн аварга Бахрейний хөнгөн атлетикч Рашид Рамзи допингийн асуудлаас болж медалиа хураалгаж магадгүй байна. Тэрээр өнгөрсөн жилийн наадамд амжилттай оролцон 1500 метрийн зайд 3 минут 32.94 гэсэн цагийг үзүүлэн алтан медаль хүртсэн юм. Саяхан Бахрэйний олимпийн хорооноос түүний 2 сард өгсөн шинжилгээний хариу эерэг гарч EPO хэмээх допинг илэрсэн хэмээн мэдээлжээ. Рамзигийн B шинжилгээний хариу 6 сарын 8-нд гарах ба тэр үед ОУОХ өөрсдийн шийдвэрээ эцэслэн гаргах аж. Бахреиний олимпийн хорооны ерөнхийлөгч Хамaд аль Халиф ”Рамзи олимпийн өмнө маш олон шинжилгээ өгсөн. Тэд бүгдээрээ сөрөг гарсан. Ийм асуудал болсонд маш их харамсаж байна. Энэ бүхэн яаж шийдэгдэх нь B шинжилгээний хариунаас хамаарна” гэжээ. Бээжингийн олимпийн допингийн шинжилгээний сүүлийн шат энэ оны эхээр эхэлсэн. Одоогоор цөөнгүй тамирчид медалиа хураалгуулаад байгаа ба үүнд Украйны хөнгөн атлетикч Л.Блонска, Беларусын Вадим Деватовскийм Иван Тихан, Грекийн Фани Халкиа нар багтаж байна. Мөн дугуйн спортын тамирчин Давид Ребелен, Стефан Шумахер нарын шинжилгээ сүүлд эерэг гарсан.
loading...




manai hediin medaliig huraah vii dee buasad ni ch yahav WADA neeree shinjilgeegee unen nariin avah yumaa
loading...
manai hediig ed nar doping avah mongogui geed sain shalgahgui bga bh. shalgavalch notoi bj medne shuu!!!!!!!!! buhiin tomsog ene ter idsen gesenshdee
loading...